Осол: Дахиад л хүүхэд...
2016/09/29

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж 54-р байрны урд замд T.Corsa  маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээжээ.

Мөн БЗД-ийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban  маркийн авто машины жолооч нь T.Corolla  маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин