Нууц амрагынхаа хүүхдийг хөнөөсөн этгээд 1992 оных гэв
2016/09/27

Цагдаагийн байгууллагаас долоон настай хүү нас барсан хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хохирогч Т нь энэ сарын 6-ны өдөр эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгэж байгаад маргааш нь нас барсан байна.

Уг хэрэг энэ сарын 6-ны өдрийн 16:30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын Цагдаагийн хэлтэст долоон настай эрэгтэй Т цахилгаанд цохиулан амиа хорлосон байдалтай ухаангүй байна гэх дуудлага иржээ. Дээрх дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэрэг болсон газарт очиж ажиллажээ.

Урьдчилсан байдлаар, хохирогчийг санаатай алсан гэх дүгнэлт гарсан байна. Талийгаач хүүгийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байжээ. Улмаар сэжигтэн С, дотно харилцаатай Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амалж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Одоогоор Б, Ц нарыг сэжигтнээр татан Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж, хүний амь насыг санаатай бүрлэгсэн гэх үндэслэлээр шалгаж байна. Хэргийг үйлдсэн Б-нь 1998 онд төрсөн 18 настай. Мөн энэ онд Эрүүгийн хуулийн 145.2 зааснаар хоёр жил хорих ялаар шийтгүүлэн ял хойшлогдоод /тэнсэн харгалзах ялтай/ байжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин