Тэрэгтэй хүүхэд түрж явсан эмэгтэйг дайрч, гэмтээв
2016/09/28

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан  байна.

Тухайлбал: СХД-ийн Энхтайваны өргөн чөлөө, Хөрс худалдааны төвийн зүүн замд T.Succeed  маркийн авто машины жолооч  С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.

БГД-ийн нутаг Чингүнжавын гудамж, Улаанбаатар паласын зүүн замд T.Landcruiser  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 32 настай эмэгтэй Ч, тэргэнд сууж явсан 01 настай эрэгтэй Т нарыг мөргөж гэмтээсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин