Замын-Үүд дэх гаалийн газраас дахин зөрчил илэрчээ
2016/09/24

Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Сум дундын прокурорын газраас гаалийн улсын байцаагч нараас явуулж байгаа захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг эхний 6 сарын байдлаар шалгажээ.

Шалгалт хийсэн хугацаанд гаалийн улсын байцаагч нараас 204 хүнд торгуулийн арга хэмжээ авч захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба торгуул оногдуулахдаа хуулийн зүйл заалтыг буруу бичдэг, шийтгэвэр бичихээс 1-2 хоногийн өмнө торгуулийн мөнгийг төлүүлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын дүнг гаалийн газрын удирдлага болон байцаагч нарыг оролцуулан танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичжээ.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин