Энэ сарын 22-нд буюу өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүрэгт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурж, долоон хүн дарагджээ. Тодруулбал, барилгын ажил гүйцэтгэж байсан дөрвөн хүн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн, гурван хүн хөнгөн гэмтжээ. Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байжээ. Нэгдүгээр давхрын цутгалтаа хийж байх явцад ийн нурсан байна. Одоогоор ослын шалтгаан, дүгнэлт гараагүй байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна