“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун: Төгс эхнэр битгий хэл төгс зүйл байхгүй
Үнэ цэнэтэй, ихэмсэг бардамхан амьдарч, оршихын тод жишээ ноён Б.Батчулууны талаар олон тодорхойлолт, нялуун үгс урсгамгүй санагдана. Учир нь тэр дэндүү тод араншинтай, тодорхой үзэл санаа, үнэт зүйлтэй нэгэн төдийгүй тэр бүхнээ ямар нэг “комплексгүйгээр” ил шулуухан тунхагладаг. Энэ нь агуу их дотоод ертөнцийн гадаад илрэл юм.