-Таньтай ярилцана гэдэг нэр төрийн хэрэг. Яагаад гэвэл та ямар ч баггүй, өөрийнхөөрөө, шулуун шударга байж чаддагаас гадна таны хувь мөн чанар, үзэл санаа чинь туйлын хүчирхэг. Тань шиг ийм фигур Монголд бараг байхгүй гэж бодож байна. Энэ бүх мөн чанар, бусдаас илүү өгөгдөл чинь юуных вэ? Магадгүй их авьяасын гялбаа юм болов уу?
-Айхтар хөөрөгдлийн шинж чанартайгаар ярилцлагаа эхэлж байх чинь хоёулаа (инээвхийлэв). Юутай ч ингэж дүгнэж байгаад тань баярлалаа. Би амьдралын өнгө будгийг илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг л байгаагаар нь харахыг хичээдэг нэгэн. Бусдаас илүү өгөгдөлсөөд байх ч юу байхав (гээдминий бодлыг таах гэсэн мэт над руу хэсэг ширтэв).
-Нэгээс хоёр жилд жинтэйхэн нэг ярилцлага өгдөг хүнээс асууж сонирхох зүйл маш их байна. Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй сууна. Юутай ч амьдралын хамгийн том утга учир, үнэт зүйл гэр бүлтэй, гэргийтэй болсонд юуны өмнө баяр хүргэе! Энэ бол таны анхны амьдрал биш, тэр тусмаа эр ххувьд цаг хугацааны манан дунд сайхнаас авахуулаад сайн хүүхнийг нь хүртэл үзэж, амсаж, мэдэрч, нэг ёсондоо дарсыг ууж ханаад гэдэг шиг хийсэн сонголт чинь энэ байх гэж бодож байна. Тийм үү?
-Баярлалаа. Тийм шүү, гэр бүл гэдэг хүний амьдралын ямар чухаг хэсэг нь билээ. Ялангуяа над шиг дөч шүргэж шинээр гэр бүлийн амьдралаа эхлүүлж буй хүний хувьд. Би өөрийнхөө сонголтонд сэтгэл дүүрэн байгаа.
Би амьдралын өнгө будгийг илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг л байгаагаар нь харахыг хичээдэг нэгэн.
-Гэргийгээ албан ёсоор танилцуулаач? Хэрхэн танилцаж, хэрхэн романс үүсгэж, хэдэн жил үерхэж, юу нь таалагдсан учраас гэрлэх шийдвэр гаргав аа? Та өөрөө эгэл жирийн нэг Дорж, Батаас огт өөр, сэтгэлзүйн амьдрал чинь баялаг, ертөнц чинь өнцөгтэй, аливаад өндөр шалгуур, сорилт тавьдаг учраас энэ бүхэн тун ч сонин байна. Та заавал хариулаарай, нэгд нэгэнгүй...
-Миний гэргийг Энхтуяа гэдэг. Найзынхаа компанийн шинэ жилийн үдэшлэг дээр эхнэрээ анх харсан юм. Яг л миний сэтгэл дотроо бодож, миний эхнэр нэг иймэрхүү бүсгүй байна байх даа гэж төсөөлж байсан бүсгүй маань мөн байлаа. Ингээд хүнээр дамжуулаад танилцлаа. Хэдийгээр надад гаднах төрх нь таалагдсан ч гэсэн дотор хүн нь ямар вэ гэдэг нь юу юунаас чухал байлаа. Тэр бүсгүй дотроосоо гэрэлтэж байсан юм. Тодоос тод гэрэлтэхийг нь би олж хараад, хэрвээ энэ бүсгүй миний эхнэр болох юм бол тэр гэрлийг нь бөхөөж л болохгүй юм шүү гэж дотор хүндээ шивнэж байснаа тод санаж байна.
- Төгс эхнэр гэж...эхнэр битгий хэл ер нь төгс зүйл гэж хорвоод хомс юм уу даа гэж би хувьдаа бодож явдаг. Гал тогоондоо сайн эзэгтэй, зочны өрөөндөө хатагтай гэж. Яахав байж болох л юм, харин орондоо “янки” шиг гэж, хэхэ, янкинууд орондоо үнэхээр гаргуун ч юм уу, үгүй ч юм уу, жирийн бүсгүйчүүд яс юман дээр янкинуудаас илүү ч юм билүү, ёстой нэг Балхжавын хэлдгээр бид таашгүй
-Хувцас хунар угааж, тогоо шанага барьснаар эхнэр болчихож байгаа юм биш, тийм хүнийг зүгээр л гэрийн үйлчлэгч гэж үздэгээ та онцолж, гэхдээ ухаалаг эмэгтэй таалагддаг гэж туйлын бөөрөнхий, тодорхойгүй хариулт өгдөг. Төгс эхнэр гэдэг гал тогоондоо сайн эзэгтэй, зочны өрөөндөө хатагтай, орондоо янхан шиг байх ёстой гэдэг нэг яриа байдаг даа. Иймэрхүү чиг баримжаатай стеоротип танд байх уу?
-Төгс эхнэр гэж...эхнэр битгий хэл ер нь төгс зүйл гэж хорвоод хомс юм уу даа гэж би хувьдаа бодож явдаг. Гал тогоондоо сайн эзэгтэй, зочны өрөөндөө хатагтай гэж. Яахав байж болох л юм, харин орондоо “янки” шиг гэж, хэхэ, янкинууд орондоо үнэхээр гаргуун ч юм уу, үгүй ч юм уу, жирийн бүсгүйчүүд яс юман дээр янкинуудаас илүү ч юм билүү, ёстой нэг Балхжавын хэлдгээр бид таашгүй (хөхрөв).
-Хүн насаараа амьдрах хань ижлээ ижил сонирхолтой, сэтгэхүйн хувьд ижил зиндааных байхаар сонгох ёстой гэдэг. Та хоёрын сонирхол, сэтгэхүйн зиндаа нэг түвшинд байж чаддаг уу? Хайр, нөхөрлөл гэсэн хоёр мэдрэмж л хүнийг хамгийн ихээр өөрчилдөг гэдэг. Мисс гэргийн тань хайр таныг ямраар өөрчилж байгаа бол?
-Бид хоёрын сонирхол, сэтгэхүйн зиндаа нэг түвшинд байж чаддаг. Хэдийгээр хоорондоо нэлээн насны зөрөөтөй боловч бид хоёр үеийн сайн найзууд шиг л байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна