С.Зориг агсан хажуудаа найз биш дайсан бэлдэж байсан гэж үү?
2016/09/19
“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн С.Зоригийг бид жилд хоёр удаа уйтайгаар дурсан санадаг. Хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд түүнийг эргэн санах өдөр болно. Бид түүний хөшөөнд цэцэг өргөөд аль хэдийнэ 18 жилийг үджээ. С.Зориг тэдэн нас хүрлээ гэж. Мөн С.Зориггүйгээр тэдэн жилийг үдлээ гэж. 1998 оны шар бар жилийн ийм нэгэн өдөр олон хүний сэтгэлийг хөндүүрүүлж эргэн ирсээр 18 намрыг үджээ. Бидний хийж чадах зүйл бол түүнийг эргэн дурсах, хэлсэн үгийг нь эргэн санах.