Монгол Улсын Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар хэмээх сайхан нэртэй 1,7 тэрбум төгрөгийн хахсан төсөвтэй цэвэрхэн байр оффистой, ганган хээнцэр ардчилсан даргатай нэгэн газар байдаг юм. Гэхдээ ганган хээнцэр дарга И.Нарантуяагийнх нь тансаглал арай хэтэрчээ.
Тэрбээр албан тасалгааныхаа арын өрөөг төсвийн хөрөнгөөр тохижуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Ингэхдээ сонгодог загварын тавилга, хувцасны шүүгээ, усанд ордог душээр зогсохгүй төгөлдөр хуур хүртэл авч тавьсан байжээ. Энэ талаарх мэдээллийг Еагл телевиз цацсан нь өдгөө олон нийтийн цахим хуудсаар тараад байна. И.Нарантуяагийн хувьд шүүмжлэл дагуулсаар ирсэн хүн. Харин энэ удаад түүний тансаглал ийн ил гарлаа. Гагцхүү төсвийн хөрөнгөөр энэ бүхнийг хийсэн бол багагүй асуудалд унах биз ээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (24)