Э.Бат-үүл хэвлэлд ярилцлага өгснөөрөө 3 сар баривчлагдах болжээ
2016/09/18

        Хэрэг хуучирдаггүй гэж 16 жилийн өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдож байсан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж эхэлсэн. Гэвч Э.Бат-үүл санаатай болон санаандгүй хийсэн үйлдлээрээ 5 жилийн ял авахаар мэдээлэл цацлаа. Учир 1985 онд батлагдсан Төрийн байгууллагын хувь хүний хууль болон төр нийгмийн зүтгэлтэн төрийн хуулийг чандлан сахих зүйл ангийг ноцтойгоор зөрчлөө.Үүнд:“..тухайн үед ээжийн минь өмсдөг байсан цагаан цэнхэр малгай...хэргийг нууцын зэрэглэлд оруулсан тул мэдээлэл гадагш задруулж болохгүй гэсэн...нэг муу байцаагч хэргийг нууцын зэрэглэлд оруулдаггүй л байхгүй юу..прокурор надад холбогдох хэсгийг 2 удаа тогтоолоор хэрэгсэхгүй болгосон..би энэ хэргийг шалгахгүй байхад нь өөрөө зүтгэл гаргаж мөрдөн шалгаж байсан.. Элбэгдоржийг хэргийг шалга гэж шахдаг байсан...” гэх мэтчилэн хэргийн доторхи эд мөрийн баримтуудыг нийтэд дэлгэсэн нь хуулийг санаатай, санаандгүй зөрчих үндэслэл бий болгов. “...мөн хоёр удаа прокурорт дуудагдсан миний хэргийг хүчингүйд тооцогдсон...” гэх,гэвч шүүх л хүний гэм буруутай эсэхийг тогтоохоос биш прокурор тогтоогддоггүй гэдгийг өдий олон жил төрийн өндөр албыг хашиж, хүүтэйгээ нийлж төрийн мөнгийг идсэн гэх хардлагад өртөж явахдаа мэдэхгүй байна гэж баймааргүй л юм. Мөрдөн байцаагч нь “..төрийн нууцад хамаарах хэрэг шүү..олон нийтэд мэдээлэл тарааж болохгүй шүү..” гэсээр байтал яагаад иргэдэд цацахаар болов. Нийслэлийн дарга байсан хүн хуулиа мэдэхгүй байна гэдэг нэг томоохон эмгэнэл гэхэд хилсдэхгүй.

Энэ талаар хуульч өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

-Э.Бат-Үүлийг 16 жилийн өмнө хөнөөгдсөн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар тэрээр олон нийтэд яаран мэдэгдэл хийлээ. Түүний олон нийтэд хандаж мэдээлэл хийх болсон шалтгааныг хүмүүс олон талаас харж байна.

-Э.Бат-Үүлийг хэрэгт холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, эрх ч байхгүй. Харин 2016.09.12-ний өдөр хэвлэлд өгсөн үйлдэл нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг харуулж байгаа.

-Энэ нь юу гэсэн үг вэ? Хуулийн дагуу тайлбарлаач?

-Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 189.1 дэхь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.”, 189.2. “..хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулж болохгүй тухай... мөрдөн байцаалт явуулахад байлцсан бусад хүмүүст урьдчилан мэдэгдэж, хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс гарын үсэг авна.” гэснийг зөрчсөн байна. Э.Бат-Үүлд мөрдөн байцаагч “..нууцын хэрэг шүү.. нийтэд задруулахыг хориглоно..” гэсэн утгатай зүйл хэлж сануулсаар байхад олон нийтэд мэдээлэл хүргэснээрээ ЭХ-ийн 257.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол...нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэсэн гэмт хэргийн хэв шинжийг хангаж гэмт хэрэгт шалгагдах, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн байх нөхцөлөө өөрөө бүрдүүлж өгсөн байна.

-Тэгэхээр Э.Бат-Үүл нь мэдэгдэл хийснээрээ эрүүгийн хариуцлага хүлээхээр болжээ?

- Мөрдөн байцаагчийн сануулснаар Э.Бат-Үүл нь хэргийн материал задруулахгүй байх үүрэг хүлээсэн этгээд болсон байна. Гэтэл тэрээр өчигдрийн хэвлэлд өгсөн гэмт хэргийн талаархи дэлгэрэнгүй ярилцлагаараа С.Зориг агсны хэрэгт холбогдоогүй байсан ч ЭХ-ийн 257.1 дэхь хэсэгт зааснаар ял халдаан хэрэглэх шаардлагатай субъект болсон байна гэж хууль хэрэгжүүлэгч нар ойлгоно.

Эх сурвалж:Tug.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (26)

  • Зочин
    МАН төрийн эрхийг дангаараа авах болохоор л Зоригын хэрэг илэрлээ. Алуурчин нь Бат үүл гээд л тэнэгтэх юм. Энэ хэрэг захиалгатай байна. Нямдорж гэж нэг дөрвөд чуулган дээр том том баагаад байсан юмаа. Ингэх гээд байж л дээ.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Больчоочдээ. Та нар энэ хүний нэрийг арай дэндүү өөрсдийнхөө хог новштой чирж ашиглаж байхымаа. 20 жил өнгөрлөө. Хүний ясыг өндөлзүүлхээ больчооч
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Эргээд бодоход Зориг гэдэг хүн ханилсан хань найз нөхөддөө ямар их сэтгэл санааны дарамт болдог хүн бэ.Зоригийн хэрэг гэж ярихоор бүр залхаж бна.АН гарахаар Отгонбилиг Ман гарахаарБатүүл гэх юм.Сонгуулийн шоу юм биш үү.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    yu gej Batvvl tiim uym hiihewde Ene maniin ywuulga M Enhboldiin eronhiilegchiin songuuliinhaa zam moriig zasaj bga bohir arga
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    та нарын найзыг алчаад чамайг шөнө дундуур дуудаад харуулбал чи харчаад лав малгайгаа авч таараа бас малгай битгий хэл толгойгоо ч мартаад гарах магадлалтай ХУ одоогийн МАН хэзээд л Монголын эх оронч эрсийг алж гүтгэж яллаж хэлмэгдүүлж ирсэн худлаа гэвэл түүхээ унш өөрийн үхлээр үхсэн баатар нэг ч байхгүй
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Тагнуулын дарга Хурц чинь Элбэгээгийн хүн биз дээ. Энэ АН юу болоод бн аа
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Яг сонгуулийн жил болгон энэ хэргийг сөхөж асуудал гаргана.Бусад жилүүдэд таг.Мөн аль нам төр барьж бгаагаас шалтгаалж, нөгөө намын хүнийг энэ хэрэгт буруутгадаг.Сонгуулийн өмнөхөн Отгонбилэг агсныг, одоо Батүүлийг. Яг л ийм жишгээр явсаар өнөөдрийг хүрлээ
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    za bitgii hun gutgetsgee ter.. ingej batuulig gutgej baigaad boondoo muu adgiin yeronhiilogchtei boloh gee yu
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    saihan dongiorch bna aa
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Бат-Үүл гуай санаатай л тэгэж байхгүй юу даа. Хэлмэгдлээ барилаа гээд л ,,, Анхнаасаа энэ хэрэгт сэжиглэгдэж байсан ш дэээ Малгайгаа мартлаа ч бил үү нэг юм болоод л байсан.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Solongoo
    Gemt hun gelbelzene gej ene shuu dee, Batuul ih NO toi hun dee, bas ter offshore ene ter geed l, sain shalgah heregtei, yagaad ch zugeergui, ulsiig hoosruulj zolmoson humuusiin l neg onoo Sosorbaram bas ch yu ve, uul ni ih hundeldeg bailaa, odoo bol So inheer l soliotoi hun baina gej boddog bolson.
    2016 оны 09 сарын 19
  • Зочин
    Хийгээгүй юм бол юунд ингэж сүржигнэж ярилцлага өгсөн юм.Айх юмгүй л шалгуулаач дээ.
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
    • Solongoo
      Gemt hun gelbelzene gej ene shuu dee, Batuul ih NO toi hun dee, bas ter offshore ene ter geed l, sain shalgah heregtei, yagaad ch zugeergui, ulsiig hoosruulj zolmoson humuusiin l neg onoo Sosorbaram bas ch yu ve, uul ni ih hundeldeg bailaa, odoo bol So inheer l soliotoi hun baina gej boddog bolson.
      2016 оны 09 сарын 18
  • Зочин
    Ennii toloo ard tumen bodool te nziga altsan hunig hen omooroh ve de
    2016 оны 09 сарын 18
  • Зочин
    Andigan ch alj medeh 10 nuurtei hun shu
    2016 оны 09 сарын 18
  • Зочин
    Ter chn nziga altsiishd
    2016 оны 09 сарын 18
  • Зочин
    Ugasa l nziga altsiishd
    2016 оны 09 сарын 18
  • Зочин
    М.Энхболдын тавилтай жүжиг л байна даа. Тэгээд бологүй зохион байгуулалттайгаар иймэрхүү мэдээ тарааж батүүлийг бүүр ялтан болгож харуулж байна
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Ugasa l nziga altsiishd
      2016 оны 09 сарын 18
  • Зочин
    ene zorigiin heregeer heden ch gemgui hun hohirch medne. mongoliin tsagdaa uls torchdiin gar hol gedgee huleen zovshoorood ene hergee haasan deer dee
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин
    enemuu shar medeenii site hurtel iim medee tavij baihig bodohod argagui uls torin zorilgotoi ni haragdaj bna
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин
    иймэрхүү хэлмэгдүүлэлт болж байхад иргэдээсээ тусламж гуйх нь зөв хэрэг. Батүүлийгээ ингээд золинд явуулчихгүй
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Ter chn nziga altsiishd
      2016 оны 09 сарын 18
  • Зочин
    bitgii davar. ta nar hun helmegduuleh gej baihad ard irgedeesee tuslamj guih ni zov za
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Andigan ch alj medeh 10 nuurtei hun shu
      2016 оны 09 сарын 18
  • zochin
    gemt hun gelbelzene gedeg unen ug shuu hereg hiisen bol heregee huleeh heregtei olon jil daljignalaaa odoo bolson
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шар мэдээнд үл итгэгч
    Аа та нар тэгээд буруу зөрүү юм бичиж л бай.Ард түмэн босч мөргөлдөөн болох вий.Тэр цагт бид бүгд хохироно гэдгийг бүү мартаарай.
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Ennii toloo ard tumen bodool te nziga altsan hunig hen omooroh ve de
      2016 оны 09 сарын 18
  • Зочин
    Энэ Батбаяр балай юм уу эсвэл мангар,тэнэг, шезототой байх
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • 안녕
    Ymar niigemd amidrad bn bid .
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин
    ҮҮлэн баатар үхэхдээ үхэр буугаа тавьчихжээ
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
Сонин хачин