Жирэмсэн эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдаж, 4 хүүхэд өнчирлөө
2016/09/19

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал энэ сарын 11-ны өдөр таван сартай жирэмсэн Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгджээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Талийгаач Б нь 35 настай гурван хүү, нэг охинтой. Нас барахдаа таван сартай жирэмсэн, тав дахь хүүхдээ тээж байсан аж. Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа юм байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хүргэгдэхдээ маш их бэртэл гэмтэлтэй байсан гэнэ.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг нуун дарагдуулсан уу?

Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар  талийгаач эмэгтэйг нөхөр нь байнга зодож, дарамталдаг байсан ч нөхрийнх нь ах дүү цагдаа учир, эрүүлжүүлэхэд хийсэн ч гаргаад явуулдаг байсан байна.

Энэхүү хэрэг сонгуулийн өмнө болсон тул олон нийтийг цочроох, санаа бодлыг нь эргүүлэхээс эмээн БГД-ийн цагдаагийн хэлтэс болон, ЗДТГ нуугаад өнгөрсөн талаар гэв.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    Novshiin, ugur huurt tiim olon huuhed turuulj ugch yadag bna. Hairan bienii garz... Araatanaas 7 dor novsh bna daa ter eregchin ni
    2016 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин
    үлдсэн хүүхдүүд сэтгэлдээ ямар их хар толботой хорвоог өнгөрөөх бол гэхээс л ...
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    үлдсэн хүүхдүүд сэтгэлдээ ямар их хар толботой хорвоог өнгөрөөх бол гэхээс л ...
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Монголчуудын уурыг яах вэ?
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Монголчуудын уурыг яах вэ?
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Nara
    Ehneree zodoj tamladag erchuud mongoloor duuren bn. Huulia batlaad tsaazaa sergeegeed uguuch gej mongolin buh emegteichuud husch bn
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Hereg alga
    Nogoo huuli haana heregjeed bnaa huuli batlagch heregjuulegchidee novsh gej îngeed aluulaad l mashind dairuulj uheed l bhuu ehchuud ni torhiin hundreleer uheed nyalhas ni endeed bhuu delhiid odloor uhdeg toogooroo deeguur bgza shde 3 han saya ard tumnii tusheedee
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Хүмүүний нийгэмд байж боломгүй үйл явдал монголд гарч, газар авч байхад төрийн эхрмүүд зугаалсаар, хууль хойшилсоор байгааг хүмүүс хараад суу саар байх уу. Ямар юмны чинь хүнлэг, энэрэнгүй нийгэм бэ? Бүх талаараа ялзралд орсон нийгмийн гай гамшигт хамгийн түрүүнд хүүхэд эмэгтэйчүүд өртдөг гэдгийн жишээ энэ байна. Харамсаж байна
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Эргүү мал 76
    Одоо бүр их хүн хохирно. Өөрсдөө хүчирхийлэгч болохоор баталж чадахгүй. Ямар улсад амьдраад байгаа юм бэ
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Үр хүүхдээ боддоггүй тэнэг новш байж.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    ингэсээр байхад гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хуулийг батлахгүй байсаар л байх ууу
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
Сонин хачин