Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу есдүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи худалдсан, худалдан авсан гэх найман хүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрээс баривчилжээ. Уг хэрэгт Б, Э, Э, Э нарын найман хүнийг сэжигтэнээр татан шалгаж байгаа ба хэргийн газраас хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын төрлийн хатаасан ургамал, түүнийг татах хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Дээрх этгээдүүдийн дөрөв нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, хавтаст хэрэг нь шүүх рүү шилжсэн байх хугацаанд давтан гэмт хэрэг үйлджээ.
Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, энэ хэрэгт холбогдсон найман иргэний хоёр нь төрийн албан хаагч, тэдний дунд саяхан дэд сайдын албан тушаалд томилогдсон нэгэн нэр холбогдсон мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байна. Ямар ч төрийн албан хаагч, дэд сайд хар тамхины хэрэгт саатуулагдаагүй гэдгийг онцоллоо.
Д.Ундрах
Сэтгэгдэл байхгүй байна