Автобусны жолооч хаалганд хүүхэд хавчуулжээ
2016/09/26

Амралтын өдрүүдэд  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 8, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 7 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Согтуу жолооч айлын хашаа мөргөж бага насны хүүхэд гэмтээжээ

Тухайлбал: ХУД-ийн нутаг  Чингисийн өргөн чөлөө, 120.000-ын зүүн автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo-106  маркийн автобусны жолооч Б нь зорчигч 07 настай эрэгтэй Д-г хаалганд хавчиж гэмтээжээ.

БЗД-ийн нутаг Улиастайн зам T.Prius  маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улиастайн 1217 тоот хашаа мөргөж онхолдон зорчигч 04 настай Х нарын 2 хүн гэмтсэн байна.

Орон нутагт: Ховд аймгийн Зэрэг сум, Эрхэм багийн нутаг Усны эх гэдэг газар Beiben  марзийн Г жолоочтой авто машин онхолдож  жолооч 39 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирчээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин