Ч.Ганжавхлан: Захиалгаар хүний аминд хүрсэн 18 настай хүүхэд ч хохирогч
2016/09/28

Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан жигшүүрт хэрэг нийгмийг цочроогоод байна. Дөнгөж насанд хүрч буй 18 настай хүү хүний эд мөнгө өгнө гэсэн амлалтанд итгэж 7-хон настай хүүхдийн аминд хүрч, 1992 оны залуухан бүсгүй захиалагч нь болчихсон сууж байна. Яахын аргагүй эмгэнэл.  Хэргийн хохирогч болох бяцхан хүүг цахилгаанд цохиулж амиа алдсан гэж анхан шатны шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч цагдаагийн байгууллагынхан анхааралтай ажиглаж бас ажиллаж чадсаны дүнд гадны нөлөөтэйг нь тогтоогоод байгаа. Одоо эл хэрэгт сэжигтнээр татагдсан эгч, дүүс цагдан хоригдсон. Харин хэргийн "цэвэр" буруутан аав болох талийгаачийн аав гашуудахаас өөр зүйлгүй сууж байх жишээний. Өөр юу хийх ч билээ.

Эр хүн нэг алдаад л биз. Энэ үг гэр бүлээс гадуурх харилцаа зохиосон эрчүүдэд тохирохгүй. Эцэст нь гэр бүлийнхээ аз жаргалыг орвонгоор нь эргүүлж, бяцхан үр хүүхдээ золиослоход хүргэж байна.

Хэргийн захиалагч гэх эмэгтэйн хувьд бага насны хүүхэдтэй. Харин энэ хэргийг үйлдүүлэхдээ хамаатныхаа хүүхдэд эд зүйл амласан гэж байгаа. Түүнээс биш мөнгө бол өгөөгүй.

Талийгаач хүүгийн хувьд дээрээ нэг эгчтэй байсан. Ийм том болтлоо нүдэн дээр нь торнисон дүүгээ алдсан эгч өнөөдөр ямар байдалтай байгаа бол оо. За тэр ээжтэй бол ярих юм байхгүй. Амьдаараа "үхдэл" болж байгаа биз. Хэтэрхий аймшигтай, жигшүүрт энэ хэргээс болж иргэд бухимдаж байна. Араар тавилт ямар "Аюултай харилцаа" болохыг эл хэргээр жишээ татан ярьж байна.

Нөгөөтэйгүүр хэрэг үйлдсэн гэх 18 настай залууг нийгмийн золиос, хохирогч гэж үзэх хүмүүсч байна. Мөн гэмт хэргийн нас залуужсан байгааг эл хэрэг тод томруун харууллаа.

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн хувьд ингэж сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр "Гэмт хэргийн нас залуужсан. Энэ байтугай хэрэг дахиад хаана ч гарахад бэлэн байгаа. Бид хүүхэд хамгаалдаг хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд түүнийг агуулсан хуулиудыг гацаасан, хүүхдийн хүмүүжил соён гэгээрүүлэх арга хэмжээнд анхаарал тавихгүй орхигдуулсан, ХҮН-г хамгаалах, анхаарах бодлогуудаа хойш нь татсан, одоо гор нь гарч байна. Улам гаарах болно. 18 настай хүүхэд захиалгаар хүн алж байгаа бол тэр ч ялгаагүй нийгмийн хохирогч ! 18 хүртэлх насыг хүүхэд гэж үздэг ! Тэр ямар эцэг эх, төр засаг, сургууль багшийн хамтарч бүтээсэн нийгмийн бүтээгдэхүүн бэ ? Энэ бол бидний бодох ёстой асуудал.

Нэг нь угаасаа гэмт хэрэгтэн, нөгөө нь шоронд явж магадгүй сэжигтэн, 7 настай хохирогч хүү хорвоог орхисон. Гэр бүл, эцэг хүнийхээ хариуцлагыг ухамсарлаагүй нэг залуу наранд үлдэх ..." хэмээжээ.

Бас л бодууштай. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Zochin
    Zaluud ajliin amjilt husye!!
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • vnen
    ene zaluu olon talaac ni xarj xelcen canagdlaa.xuuliin tsoorxoigoor togloj bna daa.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • vnen
    vnexeer vnen canagdlaa canaag ni gargaj zaaj ogcon xvn ni gemgvi tsarailaad ongornoneg naisdaa xvvtei mongo olj ogood orond ni xvvgee abaad nogoo naiz ni xvn zalilcan xvn bno getel yamarch bolomjgvi yumanad mongo olj ogj xubia abcan xvn dund ni xeden togrog olood zvgeer vldene. ingej xoxirch bgaa xvmvvc zondoo bga .eniig zoxion baiguulaltai xiij bna .
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    энэ ерөөсөө ямар ч хууль зүйн мэдлэггүй хүн байна ш дээ
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
Сонин хачин