Жирэмсэн эмэгтэйн үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байна
2016/09/28

Таван сартай жирэмсэн эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэг багагүй хугацаа өнгөрсөн.  Тодруулбал, Баянгол дүүргийн оршин суугч дөрвөн хүүхэдтэй, таван сартай жирэмсэн эмэгтэй Б-г нөхөр нь тархийг нь хагалж, аминд хүрсэн гэх.

Талийгаач эмэгтэй дөрвөн хүүхэдтэй бөгөөд хэвлийдээ тав дахь хүүхдээ тээж байсан гэнэ. Түүний нас барсан хэрэгт холбогдуулан 35 настай нөхөр Б гэгчийг нь шалгаж эхэлжээ.  Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний хариу гарсан эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй" гэв.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин