Автобусаар хүн мөргөжээ
2016/09/27

Өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн автобусны жолооч явган зорчигч мөргөн гэмтээсэн хэрэг дахин гарсан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин