Дорнод аймагт энэ сарын эхээр нууц амрагийнхаа долоон настай хүүг захиалга өгч, 200 мянган төгрөгөөр хөлсөөр хөнөөлгөсөн хэрэг гарчээ.Талийгаач хүү ЕБС-ын хоёрдугаар ангид сурдаг байсан бөгөөд анх утасныхаа цэнэглэгчээр өөрийгөө боож амиа хорлосон гэж цагдаагийн байгууллагаас дүгнэсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын явцад ээжээс нь мэдүүлэг авах үед өс хонзонгийн сэдэлтэй хүн байх боломжтой эсэхийг лавлахад нөхөртэй нь амрагийн харилцаатай С гэгчийг нэрлэсэн байна. Ийнхүү С-ийг холбогдуулан шалгахад өөрийн төрсөн эгчийн хүүхэд Дорнод аймгийн харъяа 1992 онд төрсөн Б-д 200 мянган төгрөг өгч үйлдүүлсэн болох нь тогтоогджээ.
Талийгаач хүүгийн эцэг Д нь өдгөө 40 гаруй настай хэргийг захиалагч С гэгчтэй амрагийн харилцаатай байж. Тэрээр нутагтаа хөрөнгө чинээтэйд тооцогддог, ченжийн наймаачин мянгат малчин хүн аж. Нэг том охинтой, 13 жилийн дараа хүүтэй болсон нь ийнхүү нууц амрагийнх нь захиалгаар бусдын гарт хөнөөгджээ. Хэргийн захиалагч С нь ой гарантай хүүхэдтэй бөгөөд одоогоор хүүгийн төрсөн эцэг Д-гийн хамт цагдан хориход хоригдож байна.
Эх сурвалж:Tug.mn
Сэтгэгдэл (2)