Нийслэлийн Засаг даргын 2016 оны долоодугаар сарын 28-ны өдрийн А/594 тоот захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны наймдугаар сарын 22-ны өдрийн А/321 тоот "Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" захирамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна.
Дүүрэг бүрийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд дээрх захирамжийн дагуу ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчид хууль бусаар тээвэрлэж явсан тарваганы есөн түүхий тулмыг илрүүлэн, хураан авчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна