Гэрэл асаахын завдалгүй толгой дээгүүр нь бүтээж хүчирхийлсэн
2016/09/27

Хамгийн эмзэг сэдэв. Бас хамгийн их хурцаар тавигдаж буй зүйл бол насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал. Өөрийн буруугаас биш эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас бяцхан хүүхдүүд бие махбодь, сэтгэл санаа, ирээдүйгээрээ  хохирч байна. Маш хурц, хүнд энэ л гэмт хэрэг хаа сайгүй үйлдэгдэж буй ч насанд хүрээгүй хүүхдийн эрх, хүний эрхийн асуудал гэдгээрээ байнга нууцлагдмал далд байсаар ирсэн. Байсаар ч байх болно.

Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагын олон, олон үүргүүдийн нэг нь сэрэмжлүүлэх. Үүргийнхээ дагуу энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлж, сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлүүлж, анхааруулах нь зүйн хэрэг. Тийм ч учраас энэ удаад насанд хүрээгүй, бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг талаар онцолж байна.

Манай улсад үйлдэгдэж буй хүчирхийллийн хэргүүдийн тодорхой хувийг хүүхдийн хүчирхийлэл эзэлдэг. Тэр дундаа энэ төрлийн гэмт хэрэг нь ураг садны дотор үйлдэгдэж буй нь яахын аргагүй асуудал.

Өөрөөр хэлбэл, хүүхэд рүү хэн нэгэн танихгүй этгээд халдахаас илүүтэй хамаатан садны ах, хойд эцэг, ах эгчийнх нь найз нөхөд , эцэг /эх/-ийнх нь хамтран амьдрагч халдаж байна.

Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн үүргээ ухамсарлаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах нь юу юунаас илүү чухал болоод буй юм.  Магадгүй таны эргэн тойронд хамгийн эрхэм зүйлс рүү чинь араатан мэт довтлох “гэмт хэрэгтэн” байгаа юм биш биз. Бодох л асуудал.

Үүнээс гадна хөдөө орон нутагт хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихэссэн. Бүр давтамж өндөртэйгээр нэмэгдэж байгааг албаны хүн онцолж байна.

Дээхин үед тохиолддог байсан нүүр, нүдийг нь хааж байгаад хүч хэрэглэж бэлгийн хавьтилд ордог  арга одоо ч байсаар байна. Өөрөөр хэлбэл, хэн болох нь тодорхойгүй, эзэн холбогдогч нь илрээгүй хэргүүд орон нутагт л үйлдэгдэж байна шүү дээ. 

Саяхан болсон нэгэн түүхийг сөхөхөд, хөдөөний нэгэн малчин айлын томчууд бага насны хоёр хүүхдээ орхиод малынхаа хойноос  явж л дээ. Эцэг, эхийг нь явсан хойгуур буюу харуй бүрий болж буйг ашиглаж хэн нэгэн этгээд гэрт нь “урилгагүй” зочилж. Хоёр хүүхэд гэрэл асаахын завдалгүй хэвтэж байсан хөнжлийг нь толгой дээгүүр нь бүтээгээд хүчингийн гэмт хэргээ үйлдсэн байгаа юм. Хажууд нь байсан хүүхэд орилж, хашгичиж, тусламж эрэх гэсэн ч  “ална шүү” гэж айлган сүрдүүлж байгаад гараад зугтчихсан.

Иймэрхүү жигшүүрт явдал орон нутагт их гардаг гэнэ. Орон нутаг, аймаг сум л болсон хойно цөөхөн хүн амтай, жижиг, бөглүү. Энэ талаарх мэдээллийг хажуу хавийн айл хөршдөө дуулгахаас эцэг эх нь эмээдэг. Хүүхдийнхээ төдийгүй өөрсдийнхөө нэр хүндийг бодоод тэр шүү дээ.

Улмаар харьяа газрынхаа хуулийн байгууллагад ч хандахгүй хоног алдаад Улаанбаатарт ирж холбогдох газруудад ханддаг байна. Энэ бол бодит жишээ.

Бүр 2-3 удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охин эцэг эхээсээ айж хэлэхгүй байсаар “хэрэг хуучирсан”-ы дараа хэлж байсан тохиолдол ч гарч байсан гэдгийг албаны хүн хэлж байна.

Тэгэхээр орон нутагт бага насны хүүхэд хүчингийн гэмт хэрэгт их өртдөг. Үүнийг нь эцэг, эх нь нуун дарагдуулдаг байгаа юм. Малынхаа араас эсхүл тариа ногоогоо хураахаар явах тэрхэн мөчийг гэмт хэрэгтэн хүлээгээд л , ажиглаад л сууж байдаг байх нь.

Тэгэхээр бяцхан хүүхдүүдээ гэмт хэргийн золиос, гэмт хэрэгтний өгөөш болгохгүйн тулд томчууд л анхаарал сэрэмжээ алдахгүй байхад болчих гээд байгаа юм.

Нийслэлд амьдарч буй хүмүүсч тэр энэхүү сэрэмжлүүлгийг орон нутгийн хамаатан садандаа цухалзуулж байхад илүүдэхгүй л болов уу.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • horloo
    Buyanbat Interier
    2017 оны 04 сарын 20 | Хариулах
  • элбэг
    Элбэгдоржийн боовыг тасал
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin
    tasdaad heregguiee zugeerl ug duugui hunguluh buyu zasah heregtei
    2017 оны 02 сарын 09
  • Зочин
    Үнэн ш дээ. Манайд цааз хэрэгтэй. Ийм бузар юмнуудаа өөгшүүдсэн Элбэгдорж яачихсан амьтан бэ?
    2016 оны 12 сарын 20
  • zochin
    Huchin hiisen humuusiin boobiig ni tasalah heregtei iim huulitai bol iim gemt hereg baga garah b.h
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
    • zochin
      tasdaad heregguiee zugeerl ug duugui hunguluh buyu zasah heregtei
      2016 оны 11 сарын 16
  • zochin
    Khun durstei adguusuudiig olnii umnu hungulj jigsheeh heregtei........
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    hudlaa yum bichehee boliochee huureee
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin
    muu nuuhaar sain ilchilee gj mongol ardiin zuir ug baidagdaa........tsaazlahn haishaa yumbe zugeerl zasdag boloy....hungulnu gesen ug
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    иймэрхүү нөхдүүдийг хүмүүсийн нүдэн дээр цаазал муу ёрын элбэгдоржоо сэтгэл нь эмзэглэхээ больсон худалаа олон хүүхэд тэжээсэн нэр зүүсэн өмхий хужаа
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Үнэн ш дээ. Манайд цааз хэрэгтэй. Ийм бузар юмнуудаа өөгшүүдсэн Элбэгдорж яачихсан амьтан бэ?
      2016 оны 09 сарын 30
  • Зочин
    Yamarc muu uil zaaval hiisen muu uilendee oroogddog Ulaan mahnii buzar ooriin tolgoig ni oroono gai gaitai hundee ocdog.Muu uil muu hundee ocdog.Zaaval shiitgel amsdag dald ertontsiin gaihamshig bas baidag yum shuu Anhaaraarai ercuudee iim yavdalaas seremjileh heregtei Ci c bas emegtei hun Eej hunees torson baij emegtei hund hatuu hargis handaj bolohgui.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • mgl
    Mongol erchuud maani yu l bolood bgaan be uursduu aygui bol huuhedtei l bgaa daa joohon huuhed huchirhiileh dee tultlaa munag soliotoi bolson gejuu tolgoiniinh ni orond dood tal ni bdag yachihsan adguusnuud vee
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
Сонин хачин