Барилгын талбайгаас онгоцны бөмбөг олджээ
2016/09/26

ОБЕГ-т өнгөрсөн бямба гаригт  /2016.09.24/ тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой нэгэн дуудлага ирсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыг  хүлээн авч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн зургаан албан хаагч газар дээр нь ажиллажээ. Барилгын талбайгаас илэрсэн зүйл нь  сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг аюулгүй болгожээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин