Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2016/09/26

Орхон голын сав газрын дагуу 60 жилийн А лиценз гээч юмыг "Монгол газар" ХХК-д олгосон байдаг нь өнөөдөр байгаль эхийн амин судас, хүн малын амьдрах нөхцлийг үгүй хийсэн "аймшигт" шийдвэр болж хувирсан.  Энэхүү лиценз олгох шийдвэрийг гаргасан тухайн үеийн удирдлагуудын алдаатай шийдвэрийг өнөөгийн Засаг төрийн удирдлагууд, холбогдох яамд нь засаж залруулж, зогсоож өгөхийг иргэд шаардаж байсан. Тэгвэл Орхон голын эхэнд алт олборлож, ус бохирдуулж байгаа “Монгол газар”, “БМНС”, “Алтай гоулд”, “Алтан Дорнод” зэрэг 30 гаруй компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол газар дээр нь очиж үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. 

Дампуурлаа зарласан "Монгол газар" ХХК хийгээд түүний охин компаниудын үйл ажиллагаанаас болж  Орхон гол бохирдож, хүн мал ундаалахын эцэсгүй болоод буй.

Улмаар өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт явуулж, алтны компаниудын үйл ажиллагааг зогсоосон билээ. Гэтэл нэр бүхий таван аж ахуйн нэгж улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцэж, лацыг тайлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зөрчил гаргажээ. Улмаар улсын байцаагчид компаниудад 16.5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Мөн хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн Архангай аймгийн цагдаагийн газрынхан шалгаж эхэлжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин