Цаг үе бүхэн баатраа төрүүлдэг. Энэ цагийн тайзны урлагийн хамгийн залуу, хамгийн хөөрхөн, хамгийн чадварлаг жүжигчин А.Ганчимэг арван жилийн онц сурлагатан, ангийнхнаасаа нэг жилээр өрсөж дунд сургуулиа дүүргэсэн гялалзуур охидын нэг. Аавынхаа зөвлөгөөгөөр СУИС-ийн жүжигчний ангид орж мөн л дипломоо гардаагүй байхдаа Драмын театраас урилга хүлээж авлаа. Товчхондоо түүний уран бүтээл, урлагийн карьер дардан, өгсүүр замаар тасралтгүй өссөөр өнөөдрийг хүрчээ