“Мөнхийн реп”-ийн Мийгаа: Би дээрэлхүүлэх дургүй

Тухайн үеийн охидуудын шүтээн байсан “Мөнхийн реп” хамтлаг 2016 онд 15 жилийнхээ ойг хийх гэж байна. Нэг л мэдэхэд тэд үзэгч, фэнүүдтэйгээ 15 жилийг хамт өнгөрүүлсэн байна. Саяхан эргэн ирснээ зарлаж “Мөнхийн ус” дуугаар фэнүүдийнхээ сонорыг мялаасан тэд үзэгчдийн сонирхсон хүлээсэн харцанд хөвж байх шиг. Ингээд та бүхэнтэй тус хамтлагийн реппэр, хамгийн даруухан нь гэгддэг ч уран бүтээлдээ туйлын үнэнч Мийгааг уулзуулж байна. Төмөр замын унаган хүүхэд, дэггүй жаахан Мийгаа өдгөө хоёр хүүхдийн аав болсон байна шүү. Интерьер дизайны чиглэлээр суралцсан тэрбээр барилгын засал чимэглэл хийж шавар шохойтой хутгалдсан чигээр магадгүй тантай таарч байсан байх. Аливаа ажлыг доороос нь эхлэн шантралгүй сурах залуу насны эрч хүч гэж л энэ байх. Мийгаа амьдрал дээр хэн бэ, хамтдаа сонирхоцгооё.

-Яагаад өөрийнхөө дууг сэргээж дуулахгүй “Мөнхийн ус” гэдэг дууг дуулах болов оо. Фенүүдийнхээ урмыг хугалсан юм биш биз дээ. Шинэ дуутай гарч ирсэн бол магадгүй илүү таатай хандлага ирэх байсан юм бишүү?

-Мөнхийн ус тухайн үеийнхээ цагийг эзэлсэн маш гоё, хит дуу олон хүмүүсийн дуулах дуртай дуу. Энэ дууг гарч байхад бид хүүхэд байсан, их дуртай байсан. Тэгэхээр энэ дууг өөрсдийн болгож дуулна гэдэг их нэр хүндийн асуудал болж байгаа юм л даа. Яагаад заавал энэ дууг дуулсан гэхээр хүн болгон л дуртай дуугаа дуулахыг хүсдэг. Ялангуяа уран бүтээлч, дуучид хуучны дууг сэргээж дуулах сонирхол байдаг. Манай хамтлаг 2008 он хүртэл тасралтгүй уран бүтээлээ хийж байх үедээ “Мөнхийн ус” дууг дуулах юмсан гэж ярьцгаадаг байсан ч чадаагүй. Харин 2014 онд уран бүтээлдээ эргэн орохдоо урьд нь ярьж байснаа хэрэгжүүлээд санал нэгтэйгээр энэ дууг дуулах болсон. Энэ дуу бол поп дуу, хайрыг мөнх гэдэг утгаар нь дуулсан хайрын тухай маш сайхан дуу. Манай хамтлаг хайрын тухай дууг поп, хип хоп жанраар дуулдаг болохоор энэ дууг дуулсан.

Саяхан бидний дуулсан энэхүү “Мөнхийн ус” дууг нэг эгч share хийсэн байсан. “Бидний үед сонсох дуртай байсан дууг хүүхдүүд маань сонсох хэмжээний стилээр дуулж хүүхэдтэйгээ хамт дуулах боломжийг өгсөн байна” гэж бичсэн байсан. Хуучны дууг сэргээж дуулж байгаа гол утга учир үүнд байгаа гэж бодож байна.

-Танай хамтлаг эргэн гарч ирэхэд амаргүй байсан байх л даа. Тиймдээ ч ийм замыг сонголоо гэлцэх юм?

-Нийгэмд үгүйсгэгч хэсэг байдаг ш дээ. Тэр болгонд бухимдаад таалагдах гээд байх албагүй. Зарим нэг нь энэ дууг эвдээд хэтэрхий муухай болгочихсон байна гэж байгаа. Гэхдээ хамаагүй л дээ. Уран бүтээлч бид өөрсдийнхөөрөө, хүсснээрээ дуулж байж тэндээс кайф авдаг. Гэхдээ миний хувьд хүмүүсийн хандалт эерэг байгаа гэж харж байна. Сөрөг хандалт маш бага байсан болохоор бид уран бүтээлдээ урамтайгаар эргэн орж байгаа.

- Ингэхэд хамтлагийн гишүүд юу хийж байна. Үйлсээ хамтлагтаа нэгдэх болов уу гэсэн хүлээлт фэнүүдэд чинь байсан. Бас л танай cover залуу шүү дээ?

-Мөнхийн реп хамтлагийн түүхийг ярихад маш урт. Анх 1999 онд 5 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. Тэр үед Лхагва, Мийгаа, Батух гурав байгаагүй, тэр тусмаа Үйлсээ ч байгаагүй. Бүр шал өөр хүмүүс, манай ангийн хүүхдүүд байсан. Тэр үед Батух бид хоёр өөр хамтлагт дуулдаг байлаа. Харин Лхагва “Цаг хугацаа” гээд хамтлагт дуулдаг байсан ч “Мөнхийн реп”-ийн поп дахилтыг дуулдаг байсан. Тэгээд бид нэг ангийнхан байсан учраас 2000 онд 9-үүлээ нэгдсэн. 2001 онд Батух, Лхагва, Батнаа, Цоомоо, Мийгаа гэсэн үндсэн 5 гишүүнтэй болж “Нууцхан хайр” гэдэг дуу гаргасан ч тухайн үед амжилт олоогүй.  2001 онд албан ёсоор байгуулагдсан гэж хэлж болно. Үйлсээ маань 2002 онд хамтлагт орж ирээд Цоомоо гадагшаа явсан. Од гээд залуу орж ирснээр 6 гишүүнтэй болж 2002 онд анхны тоглолтоо хийсэн. Удахгүй бид тоглолтоо хийх гэж байгаа. Хуучин гишүүдээ оролцуулаад хуучны дуунуудаасаа дуулах болно.

-Өнгөрсөн хугацаанд Мийгаа хаагуур юу хийж байв?

-2008 оноос өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд гэр бүлтэй болсон. Хоёр хүүхдийн аав болоод үүрэг хариуцлага нэмэгдсэн. Хоёр хүүхэдтэй болно гэдэг бас том уран бүтээл л дээ. \инээв\ Амьдрал цэгцрээд ирэхээр уран бүтээл хийх хүсэл байсан. 2014 онд тууштай уран бүтээлдээ орлоо. Энэ дуугаараа хүмүүсийн хандалтыг харлаа. Хүмүүс сайхан хүлээж авч байна. Бидний дуулсан дуунд хүмүүс ямар хандлагатай байгаагаас бид энэ хүрээнд өөрсдийгөө байх ёстой юу, үгүй юу гэдгээ харлаа. Энэ дуугаараа маш их урам авлаа. Цаашид маш их зүйл хийхээр төлөвлөсөн байгаа.

2016 онд Мөнхийн реп хамтлагийн 15 жилийн ой болох юм. 15 жилийнхээ ойг хийнэ гэсэн зорилготойгоор уран бүтээлдээ идэвхитэйгээр эргэн орлоо.

-Бүх охидууд та нарын найз охин болохыг хүсдэг байсан. Тухайн үеийн супер одууд шүү дээ. Хайрын захиа хэр авч байв. Тэр үед одоогийнх шиг фэйсбүүк цахим орчинд танилцах мэтийн зүйл байсангүй. Дурсамжаасаа хуваалцаач?

-Тэр үед гар утас ашиглаад мессежээр их холбогддог байсан. Миний хувьд хүмүүстэй хамгийн бага холбогддог нь. Намайг нэг их таньдаггүй байсан юм шиг байна лээ. \инээв\ Лхагваа маань маш гоё хоолойтой болохоор Лхагваагийн хоолойнд охидууд их дурлана. Манай Үйлсээ фм-ийн од байлаа. Батнаа хамгийн царайлаг нь байлаа. Тэр хэддээ би чинь дарагдчихдаг байсан юм уу даа. \инээв\

-“Мөнхийн реп”-ийнхэнд ер нь ямар охидууд таалагддаг байсан бэ. Тухайн үед болзоонд их зогсоно биз дээ?

-Би их ичимхий байсан. Бараг л болзоонд явдаггүй байлаа. Ганц хоёр удаа явдаг байсан ч нэг их юм ярьдаггүй болохоор нөгөө охиноо уйдаачихдаг. \инээв\ Тэгээд л олон болзоод байдаггүй байсан байх. Тэр үед бид хар шил зүүгээд, хамгийн өргөн өмд, том фудволк өмсөөд явдаг байлаа. Бидэн шиг реп стилтэй охидууд их таалагддаг байсан.

-Танай You & Me клипэнд болон зарим клипэнд чинь Дэгжин нүдэн нэрээр танил болсон охин тоглож байсан. Тэр охиныг яагаад сонгох болов. Камертоны клипэнд Пүүжээ тоглодог шиг танай бас нэг дүр байлаа. Клипний гол дүртэйгээ одоо холбоотой байгаа юу?

-Одоо холбоо байхгүй ээ. Тухайн үедээ ч гэсэн танихгүй. Клип хийлгэсэн студи маань тэр охиныг санал болгоод клипэнд тоглуулсан. Клип гэдэг зүйл хүний нүдийг, дуу чихийг баясгаж байх үүрэгтэй. Тэгэхээр клипэндээ аль болох олны танил, харахад сайхан хүмүүсийг л тоглуулахыг хичээдэг. 

-Авьяаслаг үе тэнгийн царайлаг хөвгүүд нэг хамтлаг болоод ёстой үүлэн дээр хөвөх мэт амьдардаг байсан байх. Ингэхэд оддын өвчин хэр тусаж байв. Олны танил байх ер нь та нарын насанд ямар мэдрэмж төрүүлж байсан бэ. Тухайн үед 10 жилийн хөвгүүд байсан билүү?

-Мэдэхгүй. Тэр үед би тийм юм анзаараагүй. Би мундаг юм байна, хүмүүс намайг сонсдог гэж анзаардаггүй. Зүгээр л дуугаа дуулаад л, тайзан дээр гарч дуулахад хүмүүс “Мөнхийн реп” гэж орилоход их урамшиж кайф авдаг байсан. Саяхнаас анзаарч хуучны бичлэгээ эргэн үзэхэд “өө бид нар чинь үзүүлж өгдөг байсан юм байна ш дээ” гэж хоорондоо ярьсан. Сүүлд мэдэрсэн.

-Хамтлаг байгуулах санааг хэн анх гаргаж байв, эргээд дурсвал?

-Хамтлагт дуулах санааг надад анх Лхагваа тавьж байсан. Үүсгэн байгуулагчийн хувьд Лхагвааг гэж хэлнэ. Лхагваа өөр хамтлагт дуулдаг байсан ч “Мөнхийн реп”-т бас дуулдаг байлаа.

-Яагаад “Мөнхийн реп” гэдэг нэр өгч байсан бэ, нэрний учир?

-Бид реп дуулж байна. Ерөөсөө л репийг мөнх гэсэн санаа юм. Тэгээд тухайн үеийн хуучин уран бүтээлээ сонсоход хүнд хүрээгүй реп дуунууд зөндөө л байдаг юм билээ. Бид бас дан хип хоп дуулдаг байсан юм байна. Тухайн үед уянгын дахилттай хайрын дуунууд маань хүмүүсийн сэтгэлд хүрээд байжээ.

-Хамтлаг байгуулахад хэцүү нь юу байв? Хүндрэл бэрхшээл хэр тулгарч байв?

-Байлгүй яахав. Ерөөсөө л санхүүгийн байдал ш дээ. Тэр үед фонаграм 25 мянга, бичлэг нь 150 мянга байсан. Бид хүнийхээ тоонд хуваагаад нэг хүнээс 5 мянгыг татдаг байлаа. Тэр үед студи ховор байсан болохоор дуугаа бичүүлэх гэж шөнө хүртэл хүлээнэ. Коридорт нь унтаж байгаад ордог байсан. Одоо бодоход их хөдөлмөрч байжээ. Өнөөдрийг хүртэл хүмүүст “Мөнийн реп” гэж хэлэгдэж яваа маань тэр хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Үнэхээр шантрашгүй, тууштай явдаг байсан юм билээ. Тэр үед бидэнд унаа байхгүй, бороо шорооноор хамтлагаараа алхаад л бороонд норж, хүйтэнд даараад л явж байдаг. Автобусанд суухаасаа санаа зовно. Зун бол цав цагаан хувцастай таван залуу алхдаг. \инээв\ Фм, телевиз, студи, гэрийн хооронд бидний бага нас өнгөрсөн.

-Мийгаагийн хүүхэд нас хаана өнгөрсөн бэ. Өөрөө ажиглаад байхад хамтлагийнхаа хамгийн даруухан нь?

-Төмөр замд төрж өссөн, одоо хүртэл төмөр замдаа байгаа. Төмөр замын 20 дугаар сургуулийг дүүргэсэн. Охидуудыг их шоглодог дэггүй хүүхэд байсан. Тэр үед таалагдсан охиндоо захиа, эсвэл гоё шоколад авч өгдөг байхад би таалагдсан охиныхоо үсийг зулгаана, цасаар угаачихаад гүйчихдэг байсан. \инээв\ Сахилгагүй хүүхэд байлаа. Арван жилээ төгсөөд их сургуульд интерьер дизайны мэргэжлээр суралцаад одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа.

Урлагаас завсардах хугацаандаа интерьер дизайны ажлыг гардаж хийлээ. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь доороос дээшээ хүртэлх бүх зүйлийг мэдэж байх ёстой гэж бодсон. Ангийхантайгаа хамтраад засал чимэглэлийн ажил хийх, замаск хийх, обой наах, алх хадаас барьж ажиллах гээд л. Эрэгтэй хүн үүнийг хийж чадах ёстой гэдэг үүднээс хичээсэн. Нэг удаа найзтайгаа хамтраад нэг пабын дотоод заслыг хийхээр болоод муу хувцас өмсчихсөн шохой замаск хийгээд бүх бие цав цагаан болчихсон байсан. Тэр үед гаднаас захиалагч эзэн нь орж ирэхэд манай нөгөө сахилгагүй найз та манай энэ найзыг таньж байна уу гэхэд нөгөө хүн үгүй танихгүй байна гэсэн. Найз маань “манай найз чинь Мөнхийн репийн дуучин ш дээ” гэсэн чинь, нөгөө хүн “өө тиймүү, манай охин чинь энэ хамтлагийг шүтэж өссөн ш дээ” гээд охиноо дагуулж ирээд зургаа авахуул гэж байсан. Би тэр үед “муухай хувцастай байна дараа гоё хувцасаа өмсөж байгаад авахуулъя” гээд бөөн юм болж билээ.

Би караоке, паб, айлын засал чимэглэл хүртэл хийж явсан. Миний мэргэжил бол зураг гаргах. Гэхдээ би зургаа гаргаж суухдаа энэ материалаар ийм зүйл хийж болдог юм байна гэдгийг мэдэж байх ёстой. Хүн ямар ч ажил эхлүүлж байсан ажлынхаа тухай доороос нь дээш хүртэл мэдэж байх ёстой гэж би боддог.

Намайг засал чимэглэийн ажил хийж явахад хүмүүс их гайхаж хардаг, зарим танихгүй, зарим нь энэ чинь хэн билээ гэж харна, зарим нь заа арай ч биш байхаа гэж харна. Ажлаа хийж байгаад хоол ундандаа гарахдаа нөгөө ажлын муу хувцастайгаа л гарчихна. Зарим нь таниад Мийгаа маань ядарч дээ гэж хардаг байсан байх. Гэхдээ би тийм зүйлд санаа зовдоггүй байсан.

-Өөрөө энэ олон жилийн дараа ч гэсэн нөгөө л малгайтайгаа, яг хуучин стилээрээ гарч ирлээ. Яагаад ийм стилд дурладаг юм бэ?

-Мэдэхгүй. Хүн өөртөө таалагдсан зүйлээ өмсөж үзээд толинд хараад сонголтоо хийдэг ш дээ. Тухайн үед өмсөж байсан цуглуулга болон тоглолтын хувцаснууд маань одоо болтол бүгд байдаг. Малгайнаас бол зарим нь үрэгдэж гээгдсээр байгаад одоо арван хэдхэн малгай үлдсэн. Том том саравчтай малгай, кебик байдаг. Тэр хувцаснуудаа эргээд өмсмөөр санагддаг шүү. Хуучныхаа хувцаснуудыг өмсөж байгаад клип хийлгэе гэж хааяа бодогддог шүү.

-Орчин үеийн одууд би чинь нээрээ од шүү дээ хувцасаа солиод гаръя гэж боддог болсон?

- Хүн байгаагаараа л байх сайхан. Ямар нэгэн жүжиглэлт үүсээд, өөрөөсөө давсан үйлдэл хийвэл хэзээ нэгэн цагт хэн гэдэг нь танигдаж л таарна. Тэр үед эвгүй байдалд орно. Тиймээс байгаагаараа л байх нь зөв гэж боддог юм.

-Дуучин байж байгаад гэр бүлтэй боллоо. Яг тэр үеийн аав болох мэдрэмж?

-Би ер нь хоёр дахь хүүхэд дээрээ л тэр мэдрэмжийг мэдэрсэн. Яагаад ч юм эхний хүүхэд дээрээ би нэг л итгээгүй. Ямар сонин юм бэ, би ингээд аав болчихлоо гэж үү гээд л манарсаар байгаад өнгөрсөн. Хүүхдээ хараад миний хүүхэд гэж бодохоор дасахгүй байсан. Би хүүхдээ бараг нэг нас хүртэл нь аавын хүү гэж дуудаагүй ээ. Нэрээр нь дуудаад л “аавдаа өгчих, аавдаа дуулаад өгчих гээд л” аавдаа гэдэг үгийг бараг хэрэглээгүй, дандаа “надаа” гэдэг үгийг хэрэглэж байсан. \инээв\ 

Эхнэр маань бие давхар болоод хоёр дахь хүүхэд маань төрөхөд л би хүүхэд нээрээ ийм хөөрхөн байдаг юм байна, гээд л анхны хүүхдээсээ туршлагажиж баярлаж хүлээж авч байсан.

-Олны танил дуучин, од болоход бусдаас ирэх дарамт шахалт байв уу. Хип хопчид ер нь танхай гэгддэг ш дээ, Хэр их нударга зөрүүлж явав?

-Үгүй ш дээ. Манай хамтлаг чинь их даруухан. Миний хувьд нэг их дээрэлхүүлэх дургүй. Манай хамтлагаар ч оролдоод байдаггүй байсан. Гэхдээ тийм үе заримдаа тохиолдолгүй л яахав. Өө Мөнхийн реп-ийн бацаанууд явж байна нааш ир гээд л дуудна. Тэгээд барахгүй гэж бодсон бол барахгүй ш дээ. Аль болох зохицуулаад л явдаг байлаа.

Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.

П.Урнаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Зочин
    ICE Topiin heded aluulhaa duhuj bj bilee uhel tsarailtsan uilaal suuj baisan sh dee
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • sss
    amjilt husey
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin
    ednii hairiin duunuud vnen tasarhai... ulam ih hairiin duu hiigeerei
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin
    uhaalag zaluu bn. ulam ih amjilt chi chadnaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin
    zarim neg ataarhagchid bnaa bn,,, oorsdoo tiim shn yum bol od bolchih ni yaasii,,, hoorhiis vg helee bodoj olon niittei vzel bodloo zow huwaaltsaj sur l daa ichmeer yum
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • HUSNUUDAD
    BITGII SOLIOR,, TANAR SHIG YUMNUUD MONGOLIN URLAGIIG EZLEDEGUI YUMAA..TEGEED DEER N UURSDIIGEE OD GEED BODJEE..
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • pppppp
    goy hamtlag shvvv goy duunuudtai amjilt hvsiee miigaadaa
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • zochin
    ataarhahgchid bvv hutsaa
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин
    uhaalag zaluu bn mon yag ooriiteigee adilhan huutei um bn us mus ni yamar ch adilhan um be hoorhon bn ulam ih amjilt
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • bodoo
    harvaas 10 jileech tugsuugui huuhed bnda yarij bga umiign harahad.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • aimhai garve chi yasan
    mangar batsaan taarval huuhedtein neg zodoh umsan
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • havch
    70 jiliin oi bish uu
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • zul
    Huurhun huuhedtei ium bna ndd mash ih taalagddag bj bilee
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • kk
    alingaa medku batsaan baihdaa iimerhuu gachin gachin hamtlaguudiig sonsdog l bailaa.
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • haha
    chi ooroo dagz В.Г6 hvniig ingej heleh erh jamd bhgui
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • В.Г
    Тэгээд дээрэлхүүлэх дуртай хүн гэж байдгиймуу, эргүү дагз вэ.
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • zochin
    vneheer goy hamtlag shvv.ergen irj bgaad ni bayr hvrgei,,,, ulam ih amjilt shn uran bvteel hiigerei,, hvleej baigaa shvv olon hvn ta nariig
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • amjilt
    Huuhed nasnii mini dursamj goe hamtlag uran buteeld ni amjilt husii munhiin fan chin hehehe
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025