Д.Оюунтүлхүүр: Би нөхрөө гомдоож байсан
2014/10/20

Хувь амьдралдаа өөрийгөө зориулан олон жил чимээ багатай байсан дуучин Д.Оюунтүлхүүр таатай мэдээ дуулгаж байна. Тэр өөрийгөө харуулсан тоглолтоо хийхээр болж. Дуучин гэхээсээ илүүтэй нийгмийн төлөө сэтгэл тавьдаг сайн үйлстний хувиар нэр нь гарч ирсэн түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Та чимээгүйхэн байж байгаад л гэнэтхэн тоглолтын зараа дуулгалаа.  Таны дуунуудыг багаасаа л сонсож өссөн хүүхдүүд одоо ч том болцгоосон. Тэд бол их л баяртай байгаа байх даа. Би ч гэсэн тэдний нэг. Таны “Цаасан шувуу” гээд дууг их сонсдог байсан шүү...

-За баярлалаа. Олон хүнийг баярлуулж байна гэж хэлж байгаа чинь их урам хайрлаж байна. Үнэнийг хэлэхэд би өнөөдрийг хүртэл, одоо ч гэсэн өөрийгөө бүтэн мэдэрч яваагүй юм шиг санагдаад байна. Сангийн ажил, нийгмийн чанартай буяны ажлууд гээд урлагийн ажлаа орхигдуулсан тал байгаа. Харин намайг уран бүтээлээ хийхийг хүлээж байсан хүн болгонд баярлалаа. Би тоглолт хийгээгүй их удсан байна.

-Удсан гэхээр хэдэн жил гэсэн үг вэ?

-Яг бие даасан тоглолт хийгээгүй арван жил болж байна. Сэм сэмхэн шинэ уран бүтээл гаргаад яваад байсан ч, хүмүүсийн хүртээл болгож амжихгүй байсан. “Зүүдний учрал” цомгийг нэлээн дээр хийсэн мөртлөө бас яг бүрэн утгаар нь хүмүүст хүргэж чадалгүй орхисон байсан.  Учир нь  “Зүүдний учрал” дууны клипэн дээрээ ажиллаж байх үед би хөл хүнд байсан. Тэгээд залгуулаад дахиад нэг хүүхэд төрүүлж,  айл гэрийн эзэгтэй, ээжийн үүргийг гайгүй сайн биелүүлж ирлээ. Одоо уран бүтээлдээ  орох цаг болсон гэж үзэж байна. Юм оройтдоггүй юм байна. Яах бол гэсэн айдас байсан ч хүмүүс хүлээж байсан гэсэн урмын үг сонсохоор, урамшаад зориг ордог юм байна.

-Тоглолтын нэр зөөлөн хэрнээ содон байх шиг?

 “Хайрын эгшиг” гэж тоглолтоо нэрлэсэн. Миний дуунууд голдуу хайрын дуу байдаг. Үнэхээр  хайрыг л эгшиглүүлсэн концерт хийе гэж бодож байна.

-Та одоо урын сандаа хэд орчим дуутай вэ. Хамтарсан хамтраагүй гээд ялгаа байгаа байх?

-Ялгаа байгаа, байгаа. Их олон бүтээл бий. Ер нь тоолж үзсэн нь дээр юм шиг байна. Хүмүүс их асуудаг болохоор тоолж үзэх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Монголдоо гаргасан гэвэл гурван цомог байгаа. Дараачийн цомогтоо тун яаруу орох шаардлагатай  санагдаж байна. Гэхдээ өмнөх “Зүүдний учрал”-аа тэр цаг хугацаагаа нөхөөд  хүмүүсийн хүртээл болгох шаардлагатай байгаа учраас цаг хугацаа зориулах хэрэгтэй байна л даа.

 

-Таны тоглолтонд лав л Хаянаа оролцох болов уу гэж бодож байна. Эсвэл зөвхөн өөрөө л дуулах уу. Ер нь юугаараа онцлог болох вэ?

-Хаянаа миний тоглолтонд урилгаар оролцож, хамтарсан дуугаа бид 2 дуулна. Энэ тоглолт миний бие даасан тоглолт. 100 хувь амьд тоглолт болох болно. Онцлогийн тухайд Монголын шилдэг хөгжимчдийг  урьж оролцуулсан, хамтарч бүтээлцэж байгаа. Энэ яагаад онцлог вэ гэхээр би өмнө нь  Монголынхоо хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийж байгаагүй. Дандаа Японы хөгжимчидтэй хамт тоглодог байсан. Харин одоо бол  Монголын  урдаа барих хөгжимчид, чадварлаг, авьяаслаг, мэдрэмжтэй залуучуудтайгаа тоглох гэж байгаадаа баяртай байгаа.

-Таныг арван жил тайзнаа гаралгүй хол байсан гэж ойлгож болох уу. Өөр бусад дуучдыг харахаар янз бүрийн хурим найр, халтуур гээд яваад байдаг шүү дээ?

-Ганц нэг дуулах үе байлгүй яахав. Уран бүтээлч хүн болохоор бүүр тэгж пауз аваад байгаагүй л дээ. Мэр сэр гарч, үзэгдэж байсан. Харин олон түмэндээ албан ёсоор  уран бүтээлээ  тайлагнаж, хүргэж байгаа нь энэ юм даа.

 -Таны дуунууд ер нь уянгын тал руугаа, нэг тэгж л буугаад байдаг... Магадгүй, өөрчлөлтийг мэдрүүлэх болов уу?

-Жаахан ч гэсэн эвдчих юмсан гэсэн оролдлого бас байгаа шүү. Чадах болов уу, яах бол. Бас дандаа тийм уянгын дуу дуулаад байхгүй ээ.

- Монголдоо ирээд арван жил болчихов уу?

-2006 оноос хойш гэхээр 8 жил болж байгаа юм байна.

-Ер нь хэвлэлд яриа өгч харагдахгүй, нам гүмхэн байж байгаад л гарч ирж байх шиг байна. Та чинь хэдтэйдээ Япон явж байлаа...  Хэрвээ Япон яваагүй  байсан бол урлагийн хүн болох байсан болов уу?

-Би 1989 онд  13 настай байсан. Тэр үед ардчиллын  салхи дөнгөж сэвэлзэж  байсан үе.  Тийм цаг үед би Япон явсан. Хэрвээ тэр ардчиллын салхи нь үнэртээгүй байсан бол  магадгүй надад Японыг зорих боломж гарахгүй байсан байх гэж би боддог юм.

Яваагүй байсан ч  урлагийн хүн байх байсан болов уу. Монголдоо л дуулаад явж байна байх.

-Таныг  бас бизнес хийж байгаа гэх мэдээлэл гараад байдаг. Ямар бизнес хийж байгаагаа хэлвэл болох уу. Хүүгийнхээ нэрээр нэрлэсэн ресторантай гэсэн. Тийм үү?

- “Амны билгээс ашдын билэг” гэдэг болохоор тэгээд яриад явж байя даа. Андуурсан мэдээлэл байна.

 -Тэгэхээр та ер бизнес эрхлэхгүй байгаа гэсэн үг үү?

- Баар, ресторан ажиллуулах тийм талын бизнес  хийхгүй байгаа. Ер нь хийж чадах ч үгүй байх.  Надад тийм авьяас байхгүй.

-Та сангийн ажил хийж байгаа гэж ярьсан. Тэр талаараа ярьвал яаж байна?

-Тухайн үед нийгмийн байдал маш хүнд хэцүү, эдийн засгийн хямрал нэрвээд нийгэм тэр чигээрээ хямарсан хэцүү үе байсан. Сангийн үйл ажиллагаа эхэлсэн  1997 он чинь бас ч гэж гайгүй болсон үе. Миний хувьд 1994 оноос эхлээд ерөнхийдөө ийм сан, төрийн бус байгууллага гэдэг юм Японд байгааг олж мэдээд Монголд  сан байгуулах бодол төрж эхэлсэн. Манай нийгмийн байдал ямар байгаа билээ. Хүнд хэцүү дүр зураг харагдаад ирэхээр миний чадах юм юу бол гэж хамгийн түрүүнд бодогдож байсан. Ингээд олон Япон хүнээс тусламж хүссэн. Миний хүсэлтэнд  маш олон хүн хариу өгч, надад туслаж дэмжиж,  олон хүний хүч хөдөлмөр, хандиваар боссон сан юм аа.

-Ээж хүний нүдээр харахад Монголд ер нь хүүхэд өсгөх орчин хэр таатай байна. Хүмүүнлэгийн ажил эрхэлдэг сантай болохоор та бүр ч мэдрэг хандаж байж болох юм?

-Би үүнд л хамгийн их санаа зовж явдаг. Бидний үе яахав. Гол нь хүүхдүүддээ хамгийн сайхан орчныг, хамгийн сайн сайхан бүхнээр хүрээлэгдсэн аз жаргалтай нийгмийг яаж үлдээх вэ гэж. Юм болгон амар хялбар амьдрал гэж байхгүй. Гэхдээ тайван амгалан орчинд л хүүхдээ үлдээгээд явах юмсан гэсэн хүсэл байдаг. Нас жаахан яваад ирэхээр миний амьдралаас илүү хүүхдүүдийн амьдрал илүү сонин, илүү чухал болж эхлэнэ шүү дээ. Одоохондоо ч яахав. Би уран бүтээл гээд өөрийнхөө нийгэмд эзэлсэн байр сууриндаа тулгуурлаад, зорьсноо хэрэгжүүлээд явах нь зөв л байх. Гэхдээ энэ хугацаа тийм удаан үргэлжлэхгүй. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд маш их анхаарах ёстой. Энэ тал дээр цаг хормыг алдаж болохгүйгээр бодож явах ёстой.

-Нөхрөө албан ёсоор танилцуулаач?

За. Манай хүн миний тухай битгий яриарай гэж баахан захиж явуулсан. \инээв\. Бямбажавын Балдорж гэдэг хүн байдаг. Банк санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Одоо мэргэжлийнхээ дагуу хувийн бизнесээ эрхэлж байгаа.

-Та хоёр  яаж танилцаж байсан бэ?

-Бүр 1997 онд  танилцаж байсан юм байна лээ. Тэр үед танилцаад л өнгөрсөн. Дараа нь 2006 онд дахин таньдаг найзындаа эргээд уулзалдсан.

- Одоо эргээд бодоход анхны амьдрал ч юм уу, яг юун дээр та  алдсан гэж өөрийгөө хардаг вэ. Ингэсэн бол зөв байх байж дээ гэдэг ч юм уу, тийм зүйл бодогдох уу. Одоо таныг харахад хариуцлагатайгаар эхлүүлсэн энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа нь харагдаж байна. Бүгд л таныг эерэгээр харж хүндэлдэг. Энэ мөчид алдаа оноогоо эргээд дэнслэхэд юу бодогдож байна. Та хариулахгүй ч байж болно...

-Би өнгөрсөн юмыг үнэхээр ярьмааргүй санагдаж байна. Миний өнгөрсөн амьдрал хэнд ч хамаагүй шүү дээ.. Би өөрийгөө алдсан гэж бодохгүй байна.

-Ер нь эмэгтэй хүний амьдралын аз жаргал гэж юу юм бэ таны хувьд?

-Миний хувьд элэг бүтэн байх, эрүүл байх болгон л аз жаргал. Ядуу ч байсан хамаагүй. Муу ёр байгаа даа ядуу гэдэг үг хэлээд, \инээв\  Хүн юу ярьж хэлж байгаагаараа байдаг гэдэг шүү дээ. Тиймээс болж бүтэхгүй үгийг битгий хэлж байгаарай гэж миний хань хэлдэг. Амнаасаа муу үг бүү унагаа гэж сануулдаг юм. Тиймээс дандаа болж бүтэх сайн сайхныг хэлж байдаг. Миний ингэж сайн сайхан үг хэлэх бодох минь ч бас аз жаргал юм. Нэг их зүйл хүний амьдралд хэрэггүй юм шиг байгаа юм.

-Гоо сайхны талаар та ямар ойлголтттой явдаг вэ?

- Яг өөрийнхөөрөө оргинал байх нь жинхэнэ гоо сайхан. Цорын ганц гэдэг утгаараа. Өөрийн онцлог, давуу байдал тэр бүх юмаараа гоо сайхан гэж үнэлэгдэх болсон цаг юм биш үү. Би тэгж л ойлгож байна.

-Та гоо сайхны мэс засал хийлгэж байсан уу?

-Нэг ч удаа тийм юманд орж байгаагүй. Орж үзэх юмсан гэсэн бодол төрж байсан. \инээв\ Хамар өндөр байвал эфирт аятайхан гарч магадгүй гэж бодож байсан. Гэтэл одоо үгүй ч байж магадгүй.

-Та өөрийнхөө биеийн аль хэсэгт дуртай вэ?

-За ёстой хэцүү асуулт байна. Яг юу юм бол. Яг тэр гэж хэлж чадахгүй юм байна. Би өөр хүн болж байж өөрийгөө харах юмсан. \инээв\

-Хэр хор шартай хүн бэ? 

-Хор шар ер нь тааруу. Би сүүлийн үед жаахан хор шартай байя гэж бодоод байгаа. Гэхдээ зөв хор шар л даа. Зөв шар байж хүн амжилтанд хүрнэ. Хамгийн гол нь миний хань намайг хурцалж, ирлэж, өөрчилж өгсөн. Үүнд нь би их баярладаг юм. Тэрнээс биш би дандаа болохгүй, бүтэхгүй гэж сөргөөр ярьдаг байсан. Харин  нөхөр маань  “За Оюунаа болохгүй, бүтэхгүй гэвэл юм болгон л болохгүй, бүтэхгүй” гэж хэлсээр байгаад намайг өөрчилсөн дөө. /инээв/

-Ингэхэд та Монголоос ямар дуучныг сонсдог вэ?

-Дуучид болгоны нийгэмд хүрсэн гоё гоё дууг нь сонсдог.Тэрний энэний гэхээсээ илүү дууг нь сонсдог. Гоё утгатай, гоё аялгуутай дууг сонсдог. Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрыг хүндэлдэг. Нийтийн дууны дуучдаас С.Жавхлан, Г.Эрдэнэтунгалаг бас их сайн дуучин, Р.Дэлгэрмаагийн хоолой таалагддаг. За тэгээд яриад байвал зөндөө дөө.  “Соёл эрдэнэ” хамтлаг гээд л биширч хүндлэхээс аргагүй хамтлаг, дуучид байна. Норовбанзад, Шархүүхэн, Баттөмөр гээд гайхамшигтай уртын дуучдаа сонсоно.

-Та  ер нь алкахол хэрэглэдэг үү?

-Хэн ч байсан тааруулж л уух хэрэгтэй. Би огт амсдаггүй гэж худлаа хэлээд ч яахав дээ. Монголчууддаа захимаар нэг зүйл байдаг юм. Нэгнийгээ шахахгүй байх. \инээв\ Хурим найран дээр ч тэр нэгнийгээ шахаад байдаг нь хаанахын ёс юм бол. Шахах бол ер нь сайн зүйл биш ээ. Тэр ёсыг халвал яасан юм бэ гэсэн санаа надад төрж байгаа. \инээв\

-Гунигтай, шантарсан үедээ стрессээ яаж тайлдаг байв?

-Хөгжим сонсох, өөрийгөө тайвшруулах, сатааруулах ямар л арга байна тэрнийг хэрэглэдэг. Эсвэл ном сонин унших, кино үзэх ч юм уу. Яг тийм юм тохиолдсон үед юу ч хиймээргүй хүсэл төрдөг шүү дээ. Тэр үед өөрийгөө хатуужуулахыг боддог. Би амьдралд суралцаж л явна.

-Таны бодлоор хайр гэж юу вэ?

-Хорвоо ертөнцийг авч явж байгаа, байлгаж байгаа хүчин зүйл юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр хамгийн том юм бол хайр. Хайрыг хайраар л хайрлах хэрэгтэй.

-Хайрыг мэдрэх мэдрэмж нас насанд өөр байх. Таньд хайртай учрах нь яаж мэдрэгдэж байсан бэ?

-Маш их санах, санагалзах. Хүн болгонд адилхан байдаг байх. Миний нэг дуун дээр байдаг. Дахин төрсөн юм шиг мэдрэмж төрүүлдэг гэж. Энэ яг үнэн. Нэг мэдсэн чинь л хайртай болчихдог. Би нөхөртөө бас нэг мэдсэн чинь хайртай болчихсон. Тэр хүнгүйгээр байж чадахгүй юм шиг мэдрэмж.

-Та хайртай болчихоод очиж байсан уу, хүлээж байсан уу?

- Японд байсан учраас тэр хүнийг маш их санаад л. Манай  хүн ч гэсэн намайг санаад. Ямар сайндаа л шүлэг зохиол бичээд над руу явуулж байхав дээ. Тэрийг нь тэгээд би дуу болгож байсан. “Зүүдний учрал” гээд дуу минь юм л даа.

 -Таны сул тал ер нь юу вэ?

-Зөрүүд зан намайг сүйтгэж мэднэ. Үзэл бодлоо нэлээн хамгаална. Нэг зөрөхөөрөө дуугарахаа болих хэмжээнд очино. Уурлаж бухимдах үе гардаг. Тийм аймаар ухаанаа алдтал уурлаагүй ч гэсэн нөхрийгөө гомдоож байсан үе надад байна. Хүн л юм болохоороо зөрөх маргах үе зөндөө. Намайг зөрөөд ирэхээр манай хүн “за за юу ч яриад хэрэггүй” гэдэг юм. Намайг зөрүүд гэдгийг мэддэг учраас, зөрчилдөх дэмий гэдгийг ойлгодог болчихсон учраас. \инээв\

-Таны тухай баримтат кино  гараад л. Хүмүүс  их л биширдэг байсан. Тэр үеийн эрчүүд таньд хайраа илчилж байсан тохиолдол бий л байх. Одоо санадаг уу?

-Нэг их  зогсоо зайгүй эргүүлээд байсан тохиолдол байхгүй. Тэр үед би их завгүй ч байсан. Сэтгэлд үлдсэн тод тийм зүйл байхгүй. Ихэвчлэн японд байсан даа. Японд тийм романтик зүйл байгаагүй. Хэтэрхий их завгүй байснаас болоод тийм зүйл санадаггүй юм.

-Өөрийг тань Япон хүнтэй суучих вий гэсэн харам сэтгэл манайханд байсан л байх. Япон хүмүүсээс хайр сэтгэлээ илчилж байсан тохиолдол байгаа юу?

-Байхгүй харин. \инээв\ Дандаа  ажил хэргийн шугамаар харьцдаг байсан. Хувийн журмаар харьцах боломж гаргадаггүй байлаа шүү дээ.

-Хэдтэйдээ анхны болзоондоо явж байсан бэ?

-За тэгээд явсан л байлгүй дээ. Одоо ярих нь хаашаа юм. Ярихаар нөхөр маань зэмлэнэ. \инээв\

-Та анхныхаа хайрын тухай яриач. Бүтдэггүй гэж ярьдаг шүү дээ?

-За анхны хайр хэзээд бүтэлтэй байлаа даа. Гэхдээ бас анхны хайраар дурлаад суусан маш олон хос  байдаг юм байна лээ. Одоо надад сонин, сэтгүүлд өнгөрсөн баларсан юм ярих бодол алга байна. Ирээдүйгээ харж, би цаашдаа юу хийх бол, яах бол гэдэг нь хүмүүст сонин байх болов уу гэж бодож байна.

Тоглолтынхоо тухайд хэлэхэд миний хувьд их хариуцлагатай тоглолт болно. Оюунтүлхүүр хэр өөрчлөгдөж вэ, эсвэл өөрчлөгдөөгүй байна уу. Ямар чансаанд байна вэ гэдгээ үнэлүүлэх, нэг ёсондоо шалгуулах гээд байна. Тийм болохоор үүндээ бэлтгээд цаг завгүй  яваад байна.

-Саяхан би “Сүүлчийн шөнө” гээд кино үзлээ л дээ. Тэр кинон дээр “Чи миний анхны хайр байсан” гэж ярьдаг үзэгдэл байдаг. Хэрвээ таньд амьдрал дээр “чи миний анхны хайр байсан, өөртэй чинь л хамт байвал сэтгэл сайхан болох гээд байна” гэсэн уулзалтын  санал ирвэл  яаж хүлээж авах вэ?

-Үгүй ээ. Уулзахгүй. /инээв/. Тэр тал дээр би ёстой хатуу хахир хүн байж магадгүй. Тэгээд өнгөрсөн юм л бол өнгөрсөн ш дээ. Тэгээд цаашдаа яах юм. Нэгэнт амьдрахгүйгээс цааш тийм биз дээ.

-Тэгвэл та нууц амрагийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь үүнээс чинь болоод хүмүүсийн амьдрал сүйдэж байна шүү дээ. Хэзээ ч  дэмжихгүй ээ. Хамгийн гол нь хүний сэтгэлийг хуурах, хайртай хүнээ гомдоох гэдэг чинь сайн зүйл мөн үү, яаж ч бодсон.

-Ер нь нөхрүүд  араар тавьдаг юм шиг санагддаг. Эмэгтэйчүүд нь төдийлөн  тэгдэггүй юм шиг. За бараг зууны 80 хувь нь үнэнч, 20 хувь нь асуудалтай ч юм уу. Тэгэхээр эмэгтэйчүүд амьдралаа бүтэн авч үлдэх, нөхөртэйгөө, бие биетэйгээ жаргалтай байхын  тулд юу хийх ёстой гэж та боддог вэ?

-Бид  эмэгтэйчүүд болж төрснөөрөө үнэхээр их бахархах ёстой. Эмэгтэй хүн гэдэг бол  бурхны аугаа бүтээл. Ингэлээ гээд эрчүүдийгээ муулж байгаа юм биш. Эмэгтэй хүний оролцоогүйгээр амьдрал босохгүй шүү дээ. Дээр нь ажил албаа зохицуулж байна. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарна гээд эмэгтэй хүний үүрэг их гэдэг нь надаар хэлүүлэлтгүй ойлгомжтой харагдаж байгаа. Үүнийг л эрчүүд маш сайн ойлгож  эмэгтэйчүүдээ хайрлаж, хүндэлж байгаасай гэж би бодож байна. Тэгээд л боллоо. Эмэгтэйчүүд эрчүүдээс өөр юу ч хүсэхгүй. Хөөрхий дөө тэгээд амьдралынхаа бүхий л ачаа, асуудлыг үүрээд өөрийнхөө гоо сайхандаа ч анхаарах зав, боломжгүй явж байгаа эмэгтэйчүүд олон байна шүү дээ. Уг нь үүнийг л ойлгочиход  том хайр, том халамж юм л даа. Гоё ойлголцох юм бол амьдрал цэцэглээд л, аяндаа босоод л ирдэг. Ямар дуун дээр билээ дээ. Аан тийм, Г.Эрдэнэтунгалаг   “Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй хань минь” гээд дуулдаг шүү дээ. Энэ дууны энэ үгэнд би аягүй хайртай. Тэгээд энэ дуу  шиг байгаасай гэж боддог юм.  

-Танд баярлалаа. Таны тоглолтонд амжилт хүсье.

Б.Уян

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (32)

  • Зочин
    Энэ сэтгүүлч гэж дандаа ямар сонин сонин асуулт асууж хүний өнгөрсөн баларсан амьдрал, нууц амраг ч гэх шиг ядсан асуулт асууж байхиймаа. Сайхан гэр бүлтэй сайн сайхан амьдраад явж байгаа хүнээс дандаа тийм өнгөтэй өөдтэй, гэрэлтэй асуулт тавьж хүнд үлдэцтэй, сургамжтай ярилцлага хийж байхыг бод сэтгүүлч минь.
    2016 оны 02 сарын 20 | Хариулах
  • Zochin
    Uneheer l goy emegtei shuu.Nuhur ni ch bas goy zaluu uma.Iim emegteig ehneree bolgoj avna gedeg tiim engiin zuil bish shuu.Az jargal huseye.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • TUUL
    SAIHAN BVSGVI SAIN DUUCHIN SHVV TANAI GER BVLD AZ ZARGAL SAIN SAIHANIIG HVSEZ BN
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin
    Saihan ger buld az jargal husie OYUNAA uneheer nudend dulaahan ohin shuu
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Хеликобактери, Ц вирус, чихрийн шижин, зүрх судасны өвчин, нурууны өвчин гэх мэт 20 орчим Монголчуудын түгээмэл тусдаг өвчнүүдийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээг BBC Health News-ээс Англиаc орчуулан нийтлэв healthnewsmn.blogspot.com
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • зочин
    Сайхан эмэгтэй.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    buten nerend sev suulgasan bazar metiin don juanuud bas baihiimaa Ted er ni orchlon deer baihgui bval hichneen saihan
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин
    emegtei hunii nariin uyhan medremtgii zangaas ger buliin az jargal hamaarna
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Saihan Mgl huuhen yumaa.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • n
    yun haa hamaagui yum soliorood bnaa
    2014 оны 10 сарын 24
  • Haku
    ih uhaantai aihtar yariatai bn.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • sanaa
    uneheer odoo hobordoj baigaa uhaantai jinhene mongol busgui amjilt
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Цоо
    Миний мэдэх хамгийн даруухан ухаалаг дуучин бүсгүй бол Оюунтүлхүүр, юун ариунаа сараа.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • hair mini
    zuudnii uchral duug bi hairtdaa zoriulj bilee. bi tuund ugsun hamgiin suuliin beleg bsn yumaa. ter mini odoo divaanind bga. iim l hairiig bi husj bsn ch bi uurtuu uldeej chadaagui yum. bi ene duug sonsoh burdee tuuniigee urgelj sanasag yum. ta 2n hair urgelj az jargaltai baig. hair bdag ch bid dergedee bgaag ogt meddeggui yum. hairtai bsniig mini tuund damjuulsan saihan duu shuu.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • vvvv
    bazaraas garsan huu ni undur unetei surguulid,balaas garsan 2 ni ulsiin surguulid yavdag yum biz de.bazar ni yah argagui huugee harj uzdeg bololtoi
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин
    таалагддаг шүү. тоглолтонд чинь, амьдралд чинь аз жаргал хүсье. монголчууд хайртай шүү
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин
    amjilt!
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • saihan
    Uneheer hundelj deedelmeer uhaalag saihan emegtei.bugd l hugshirnu uu harin ch ih goe nambatai saihan haragdaj bna. Goe hugshruh bas zugeershdee nadad lav aris ed naraa tatuulchihsan so emegteichuud muuhai haragddag .harin saihan nasamdaa saihan bgaa Suvdaa guai shig humuus taalagddag. Amjilt husie ee. Togloltiig ni uznee.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • nuhur ni zoddog!!!!!!
    za neeh hudalaa gegeen sahiusan tenger bolz! nuguu bayan bazaraa gegch banzaliig , ehner huuhdees ni salgaad l suuj baisan shdee. ene baldorj gej sulraltai gar, bazaraagaas garsan huuhdiig ni ad uzeed, huu ni aav deeree baidag. oyntulhuur bazaraagaasaa odoo ch gesen mungu avdag, odoonii nuhur ni zoddog, hair halamjgui novsh!!!!!!!!! nuhur uurlana geed hariulahgui baigaazdee... iim l uchirtai yumdaa huurhii... bazaraataigaa baisan bol yadaad yadyy amidrahgui baisan yumdaa !!!!!!!
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • naraa
    Saihan uhaantai busgui.Amjilt husey.Az jargal husey.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • goyo
    togloltiig ni zaaval uzmeer bnaa.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • xereg durtai
    Oyuntulhuur xiix yumaa xeneer ch xeluulelgui xiigeed tavj bgaa gj bi xuvida oilgodog mongol oron maani xogjixgui bgaa ni bie bienee demjjne fesen oilholt baixgui. Tsagaa tulaxaar ooriigoo l boddog bxgui. Neg amidraxdaa nileen buyaniig yadaxdaa setgeleesee, ter tusmaa sain saixan yum yarij uildej bgaarai. Xyamdxan xunees une tsene gedeg yumiig xuleej bolddoggui l dee. Gexdee xun muulaad bgaa xumuus ooroo tiim boloxoor ooriinxoo yaridag ni baigaliin xuuli yumdaa....
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • zohcin
    hugshirduggui hun gej bna uu. ene neg balai lariar huniig hugshirsunuur heldeg chi hen bee uuruu ene nasan deer buur yapiirsan baih viiii chi. esvel uuruu ali hezeenii yaoiirsan baigaa biz. har shulmiin energytei gar ve chi
    2014 оны 10 сарын 21
  • zurhaich
    zaluul neg japan emgenl boljdee huurhii, moodnoos garahaaraal nutagaa geh umdaa
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • bat
    Ch ch bas xogshirno.
    2014 оны 10 сарын 21
  • mmnnkk.
    tuunii barag l anh udaa baggui gemeer yariag unshih saihan bla.gehdee anhnii hairiin tuhai,ungursun amidraliin tuhai gants ug ganhiihgui bn shu,yagaad yarij bolohgui gej...bas yarihgui baij bolohgui gej..tiim ee
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • зочин
    баклаврын монголд дүүргээд магестрыг бол гадаадад дүүргэсэн дээр гэж бодсон. Төлөвшөөгүй хүүхдээрээ байгаа насанд төлөвшөөгүй үед нь гадаадад явуулахад айж ичих, зовж шаналах юм байдаг шиг байна билээ. Эндээ дөрвөн жил болж төгсөөд дараа нь гадаадад магестрт явуулахад тэр нь оновчтой байсан байна гэж бодсон шүү. Сэтгэлийн толь нүүрэндээ гэдэг энэ нөхөр нь..., азтай л залуу юм. Нүдэнд дулаахан сайхан монгол эмэгтэй харагдаж байх юм.,
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
    • n
      yun haa hamaagui yum soliorood bnaa
      2014 оны 10 сарын 20
  • bold
    Yamar saihan uhaantai hariult ugdug yum be
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • Zochin
    Saihan busgui shuu. Togloltond n amjilt husie.
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • Zochin
    Saihan busgui shuu. Togloltond n amjilt husie.
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин
    hogshirchee hoorhii..
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
    • zohcin
      hugshirduggui hun gej bna uu. ene neg balai lariar huniig hugshirsunuur heldeg chi hen bee uuruu ene nasan deer buur yapiirsan baih viiii chi. esvel uuruu ali hezeenii yaoiirsan baigaa biz. har shulmiin energytei gar ve chi
      2014 оны 10 сарын 20
  • Зочин
    ёстой сайхан монгол бүсгүй шүү,хүндэлж явдаг,тоглолтыг заавал үзнэ ээ
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
    • bat
      Ch ch bas xogshirno.
      2014 оны 10 сарын 20
Сонин хачин