• Л.Эрдэнэ-Очир: Миний амьдралын хоёрдугаар анги эхэлж байна

    Л.Эрдэнэ-Очир: Миний амьдралын хоёрдугаар анги эхэлж байна

    Гуниггүйхэн мишээх 40 насны босго түүнийг жавхаалаг болгожээ. Их театрын тайзнаас үзэгчдийн сэтгэл зүрхийг “урж” суугаа абсурд, постмодернист чиглэлийн жүжигчин Л.Эрдэнэ-Очирыг театрт хайртай хүн бүхэн таньдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байна
  • Эр хүнд уйлмаар санагдсан ч нулимс гарахгүй үе байдаг

    Эр хүнд уйлмаар санагдсан ч нулимс гарахгүй үе байдаг

    Улс төрчтэй ярилцах би лав дургүй. Учир нь тэд ихэвчлэн баг өмсч, үнэн байж чаддаггүй. Үнэн сэтгэлгүй ярилцлага гэдэг давсгүй хоол л гэсэн үг. Харин энэ удаагийн зочноо тэдний нэг биш тэгээд ч сонирхолтой хувь ертөнц гэдгийг олж мэдсэн учраас ярилцлагынхаа хойморт урилаа. Дүгнэлт маань буруу байсангүй. Лам, эмч, бизнесмэн, улс төрч, эрдэмтэн гээд нэг субьектив ертөнцөд багтаж, зохицоход бэрх олон алба тушаал, ажил хөдөлмөр эрхэлж ирсэн тэрээр зөрчилдөөнт дотоод ертөнцөө ч нуугаагүй нь талархмаар.
  • “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун: Төгс эхнэр битгий хэл төгс зүйл байхгүй

    “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун: Төгс эхнэр битгий хэл төгс зүйл байхгүй

    Үнэ цэнэтэй, ихэмсэг бардамхан амьдарч, оршихын тод жишээ ноён Б.Батчулууны талаар олон тодорхойлолт, нялуун үгс урсгамгүй санагдана. Учир нь тэр дэндүү тод араншинтай, тодорхой үзэл санаа, үнэт зүйлтэй нэгэн төдийгүй тэр бүхнээ ямар нэг “комплексгүйгээр” ил шулуухан тунхагладаг. Энэ нь агуу их дотоод ертөнцийн гадаад илрэл юм. Магад гялалзсан авьяасын гялбаа ч байж болох.
  • Б.Жаргалсайхан: Яагаад заавал Н.Энхбаяртай гэж...

    Б.Жаргалсайхан: Яагаад заавал Н.Энхбаяртай гэж...

    Улстөрийн тогоо сонгууль угтан хамгийн дээд цэгтээ хүрэн халж улстөрч гэх тодотголтой нөхдүүдийн дуу хоолой тун чанга болчихдог нь үнэн. Өдгөө төр засгийн эрхэнд байгаа нөхдүүдийн тухайд бол бүр ярих юм биш. Хамгийн ихийг хийж бүтээнэ гэж хэлж ярьж гарч ирсэн улсууд бол тэд. Гарч ирсэн хойноо хийж гавихгүй шоу хийж байгаа нь үнэн. Тэгвэл хийнэ бүтээнэ гэж хэлж ярьсан хэрнээ сонгогдож чадаагүй нөхдүүд өдгөө хаана юу хийж яваа нь сонин биш гэж үү. Өмнөх шигээ дуу нь чанга байж чадаж байгаа болов уу. Тиймээс ч сонгуулийн өмнө хамгийн “чанга” ярьж байсан нөхдүүдийн эгнээг тэргүүлэх БНН-ын дарга Б.Жаргалсайханы яриаг эргэн сануулж байна. Энэхүү ярилцлагыг хийхээс өмнөхөн тэрбээр жүжигчин Т.Бархүүг зодсон гэх ярианд холбогдоод байв.
  • Олимпийн алтан медальт Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал: Сормуусыг чинь ганц будчихъя гэж их гуйдаг байсан

    Олимпийн алтан медальт Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал: Сормуусыг чинь ганц будчихъя гэж их гуйдаг байсан

    Монгол түмэн олимпийн хоёр алтан медальтнаа угтаж авснаас хойш зургаан жил болох гэж байна. Найман оны сонгуулийн дараах их үймээний шокоос гарч амжаагүй байсан Монголчуудынхаа магнайг тэнийлгэж, айдсыг үргээсэн хүмүүс бол олимпийн алт, мөнгөн медальтнууд байсан билээ. Тиймээс ч алтан медаль дагуулж ирсэн ой нь дөхөж байгаатай холбогдуулаад Олимпийн алтан медальт, МУХБ Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргалтай уулзаж ярилцаж байснаа уншигчдадаа эргэн хүргэж байна.
    Зургаан жилийн өмнө Э.Бадар-Ууган баатар маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүнд буй болсон их амжилтынх нь баяр хөөрөөс хуваалцах гэсэн урилга, заллагад дарагдаад бүр ядаргаанд орж, чих нь шуугиад эмнэлгээр явж эхэлж байгаа тухай гэргий Х.Азжаргал нь ярьж суусан юм. Хар нялхаасаа нэг гудамжинд тоглож, үерхэж дотноссон тэд тухайн үед Нандин хэмээх хөөрхөн охинтой байсан. Харин өнгөрсөн жилүүдэд аваргынх бүл нэмсэн билээ.
  • МАСС агентлагийн ерөнхий захирал Ч.Даваабаяр: Ц.Энхбат захирал хаана, ямар багтай ажиллахаа өөрөө сонгоно

    МАСС агентлагийн ерөнхий захирал Ч.Даваабаяр: Ц.Энхбат захирал хаана, ямар багтай ажиллахаа өөрөө сонгоно

    Эдийн засагч мэргэжилтэй энэ эрхмийг МҮОНТВ-ийн захирал байсан, албанаас бууснаар нь илүү мэддэг болсон гэж хэлж болох юм. Тэрээр Үндэсний телевизээс дуулиантайгаар “газардсан” ч төдийлөн анзаарсан шинжгүй ажиллаж яваа нь гайхалтай. Товчхондоо тэр сэтгэлээр унадаг, стрессдэг хүн биш бололтой.
  • DJ Үүрээ: Цагаан үдэшлэгт 15 мянган залуус нэгдэнэ

    DJ Үүрээ: Цагаан үдэшлэгт 15 мянган залуус нэгдэнэ

    Мянга мянган залуус нэгэн үдэш цагаан хувцасаар жигдэрдэг “Silence white” шоу энэ сарын 12-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болох гэж байна. Жилдээ ганцхан удаа болдог энэхүү шоу нь Монголын орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд зохиогддог хамгийн том арга хэмжээ юм. Үүнтэй холбогдуулан бид ерөнхий зохион байгуулагч Монгол микс прожектын DJ Үүрээтэй ярилцлаа.
  • Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргал: Хурдан хүлгийг бодлогоор төрүүлдэг

    Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргал: Хурдан хүлгийг бодлогоор төрүүлдэг

    Монгол наадмын “сезон” эхэлчихээд байх үе буюу долдугаар сард “Сэцэнханы хүлэг” Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргалтай уулзаж ярилцлаа. Энэ онд 90 жилийн ой нь тохиож буй Хэнтий аймаг Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн өлгий нутаг гэдгээрээ түүхэнд алдартай төдийгүй анхны Уяачдын холбоо байгуулагдсан бөгөөд хурдан хүлгийн түүхэнд олон анхдагчтай ус нутаг аж.
  • Модель С.Эрдэнэцогт:  Төгсөө үнэхээр horny, тэгээд л татагдсан

    Модель С.Эрдэнэцогт: Төгсөө үнэхээр horny, тэгээд л татагдсан

    Миний өмнө Монгол Рэйн сууж байлаа. Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг нь тавихыг олонтаа харж, сонсож байлаа. Нээрээ “амьд”-аар нь харсан чинь адилхан юм байна шүү. Түүнд энэ нэр, цолоо батлахад нэг л юм дутагдаж байлаа. Инээмсэглэл. Угаасаа ч инээхээргүй нөхцөл байдалд түүнийг эрж суран, хоргоон байж уулзаж байгаа нь энэ л дээ.
  • Эрчүүд хай хүндэтгэлээр зоригжиж, гялалзаж байдаг улс

    Эрчүүд хай хүндэтгэлээр зоригжиж, гялалзаж байдаг улс

    Гурав дахь жилдээ “Grand people” болж нэрээ өөрчлөн, хүрээгээ тэлсэн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны маань бас нэг онцлог нь энэ жилээс хүндэт Гранд лэди, хүндэт Гранд мэнийг өргөмжлөх болсон явдал. Ахин дахин онцлон хэлэхэд ёслолын ажиллагааны маань чин зорилго нь хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхүүлэн дэмжиж, нийгмийн хариуцлагад бусдыг уриалах билээ. Хүн болж төрсний хамгийн том гавьяа нь бусдад хүртээлтэй, олонд тустай амьдрах гэгээн үйлс юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн утгаараа төдийгүй оюун санаа, сэтгэлийн өглөг хүртэл буянлаг үйлсийн нэг хэлбэр. Энэ бүхэн дундаас чухамдаа бодит байдлаар бусдад буяны гараа сунгаж, хүмүүнлэг үйлсэд түүчээ болон яваа нэгэн эрхэмсэг хатагтайг бид анхны Хүндэт Гранд Лэдигээр өргөмжилсөн юм. Энэ бол ардчилсан Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа. Хэдийгээр бүхий л тэргүүн хатагтай нар ямар нэг байдлаар хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцдог нь бичигдээгүй хууль боловч Ш.Цэвэлмаа хатагтайн тухайд энэ сэнтийнээсээ буугаад арав гаруй жилийг ардаа орхиж буй ч хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцсоор байгаа юм. Монголын Эмэгтэйчүүдийн Сан хэмээх ТББ-ыг 2000 онд байгуулсан бөгөөд олон улсын филантропийн үйл ажиллагааг албан ёсоор явуулж, өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд бодитоор тусалсаар иржээ.

    Язгуураасаа эрхэмсэг, ихэмсэг төрхтэй, талбиун, тогтуун ааш араншинтай энэ хатагтай дал шахаж яваа гэхэд гоо үзэсгэлэнтэй, цог жавхаатай яваа нь энэ цаг үеийн нэг бахархал. Түүнтэй уулзахаар явж байхдаа гэнэхэн бодолдоо тавь гарч яваа болов уу хэмээн бодмоглов. П.Очирбат гуайнх Vella Vista хотхоны тэнгэр баганадсан өндөр хоёр байшингийн зүүн талынхад 10 давхарт амьдардаг юм байна. Урдаас Богд уул дүнхийж, хойноос Туул гол, цаадах нь хотын төв цэлийх саруулхан, цэвэрхэн том өрөөндөө цонхныхоо наана олбог дэвсэн хотын төв рүү хараа бэлчээн суух эрхэмсэг хатагтай “Энэ цонхоор хот их гоё харагддаг юм. Манай байр тэнд баригдаж байгаа, 3 жилийн дараа ашиглалтанд орно гэсэн. Хэвлэлүүд тэрбум таван зуун саяар газраа зарсан гээд л бичих юм. Харж, үзсэн юм шиг л бид хоёрыг шоглож байгаа нь тэр. Нэгэнт өөрсдөө байшин сав барьж чадахгүйгээс хойш чаддаг хүмүүсээр нь байшин бариулж байгаа. Газар ховордсон цагт хотын төвийн тийм сайхан газрыг ганц дан байшинтай бид хоёр эзэгнээд юугаа хийх вэ дээ. Баригдсан хойно нь бид хоёр хэд хүргэчүүдтэйгээ хөрш болон нэг дороо амьдрах юм” хэмээн хуучилсаар угтлаа. Одоо амьдарч байгаа байрандаа сарын 4000 доллар төлдөг гэнэ. П.Очирбат гуай бид хоёрын ярианд саад болохгүй гээд ажилдаа яаравчилсан юм байх. Цас бударсан бүүдгэр өдөрт дуртайгаа хэлэхэд өөдрөг, романтик хүмүүс тийм байдаг гэсэн хэмээн ярих. Яг л залуу охид шиг... Үрчлээг нь тоолъё гэхэд таван хуруунд багтахаар толиотой энэ хатагтайтай ярилцаж суухдаа цаг хугацааны хүчит, догшин эргүүлгийг эр зоримогхон, эрс шулуухан туулж гарсан сүр хүчийг биширч суулаа.

  • Б.Анхмаа: Тэгж үзээгүй юм байна

    Б.Анхмаа: Тэгж үзээгүй юм байна

    “3 охин”-ы Б.Анхмаад энгийн биш есөн асуулт тавьсан юм. Тэр миний асуултад товч бөгөөд сонирхолтой хариултууд өгсөн шүү.
  •   Б.Арго:  Би амьд хүнээс л их айдаг

    Б.Арго: Би амьд хүнээс л их айдаг

    Эгэл жирийнүүдээс өөр этгээд талдаа сэтгэдэг гэдгээ илэрхийлэн ярьдаг олны танил хүмүүс бий. Тэгвэл тэдгээрийн нэг Б.Арго багш. Түүнд жирийн биш есөн асуулт тавихад тэр ингэж хариулсан юм.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025