Бидний гэрлэх ёслол өвөрмөц хувь тохиол, ер бусын аз, тэнгэр бурханы ивээл дор болж байсан

Тэр лав энэ ертөнцөд хоол хайж ирсэн эгэл олны нэг биш. Харин бусдад сэтгэлийн болоод оюуны гэгээ, амьдрах, оршихуйн утгыг өөрөө нээж олоод бусдад ойлгуулах, ер бусын хүнтэй ханилж, ер бусын үр төрүүлж хүний ертөнцөд аялгуулаг, гоо сайханлаг хөг эгшиг нэмэх үүрэг даалгавартай ирсэн бодь нэгэн оршихуй. Хар багын гоц авьяастай, оюуны өндөр өгөгдөлтэй, хайр татам байсан тэр өсөж том болоод Холливудын од, дэлхийн хүн, хамгийн гол нь гүнзгий буддист, Ренбүчи Стивен Сигалын гэргий болж, бөмбөрцгийн нөгөө талд агуу их Америкт бэрлэж, хүн төрөлтний мөрөөдөл Холливудын гэр бүлд багтана гэж мэдээж зүүдэлсэнгүй. Гэтэл ийм явдал болж л орхисон юм даа. 2002 онд ноён Стивен Сигал өнө эртний өвөг дээдсийн нутаг Монголд хөл төвьж, Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөж байхдаа Б.Эрдэнэтуяатай, ирээдүйн ханьтайгаа учрах тавилантай байж. Тэр цагаас хойш Стивен Сигалын монгол бүсгүй эсвэл гэргий, нарийн бичиг гээд олон тодотголын эзэн болсон ярилцлагын гол баатар маань хэвлэлд ам нээгээгүй нь сэтгүүлчдийг ийн сургаар бичиж, элэг нэгтнүүдээ сургаар амьдрахад хүргэсэн учиртай. Энэ удаад хатагтай Батсүхийн Эрдэнэтуяа “Гранд”-ын хойморт зочилж, анхны ярилцлагаа өглөө. Хэзээнээс ярилцлага, ярилцлагын баатруудаараа хэвлэлийн ертөнцөд зиндаархаж ирсэн манай хамт олон энэ ярилцлагаар өөрсдийн орон зай, зэрэг зиндааг баталгаажууллаа гэж бахархаж, аархаж суугаагаа нуух юун. Учир нь гэвэл цэл залуу энэ хатагтай зүгээр нэг Холливудад бэрлэсэн анхны монгол бүсгүй төдийгүй Буддын шашны Ренбүчи цолтой эрхмийн хайртай гэргий, амин хайртай хүүгийнх нь ээж юм. 

Айлын ганц хүү нэг бол маш сэргэлэн, гоц эсвэл муухан, доожоогүй байдгийг ээж маань ярьдаг. Эртний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн яриа юм байх л даа. Энэ үгэнд ихээр итгэсэн маань Б.Эрдэнэтуяатай уулзаж ярилцсаны дараа. Хотод төрсөн ч гэлээ бага насаа Говьсүмбэр аймгийн Чойр хотод өнгөрүүлсэн Б.Эрдэнэтуяагийн бүжиглэх гоц авьяасыг харсан ойр дотынхон нь ийм авьяасыг хөдөөд хорьж, бүдгэрүүлж болохгүй, хот бараад гэсэн зөвлөгөөг дагаж аав, ээж нь хамаг бүхнээ орхиж их хотыг зорин нүүдэллэсэн гэдэг. Үрээ гэх монгол аав, ээжийн халуун сэтгэл гэдэг энэ буюу. Бяцхан Эрдэнэтуяа ёстой од байсан гэдэг. Хоёр удаагийн Шилдэг сурагч, олон зуун баярын бичиг, сайшаалын үнэмлэх, цэнгээнт бүжгийн хатан хаан гээд алдар нэр, амжилт дүүрэн хүүхэд нас түүнийх. Бүжиглэх нь түүний зүгээр л авьяас. Хичээл сурлагандаа тэр таван онцын эзэн. Дунд сургуулиа дүүргэх жилээ АНУ-д ахлах сургуульд суралцах эрхийн бичгээр шагнагдсан гээд энэ хатагтайг тодорхойлох зүйл ч мөн их. Өөрөөр хэлбэл тэр зүгээр л нэг бүжиглэдэг гоо охин учраас Холливудын одод таалагдаж, гэргий нь болсон юм биш. Ингэхэд дэлхийн хэмжээний од, Ренбүчи хүний гэргий болно гэдэг том хувь тавилан мөнөөс мөн биз. 
Гранд буюу агуу их чанар гэж юу юм бэ? Энэ асуултын хариуг энэ оны “Grand People” ёслолын ажиллагааны үеэр манай гранд хатагтай нар, оюун санааны удирдагчид болох гранд лэди нар өөр өөрсдийнхөө эрэлхийлж, тодорхойлж байсныг тод санаж байна. Хүний агуу чанар гэдэг чин сайхан сэтгэл, хүчирхэг өгөгдөл, үүнээс улбаатай хүний буянлаг, оуюнлаг үйлс юм гэж би хувьдаа тодорхойлох дуртай. Хатагтай Б.Эрдэнэтуяа чухам ийм чанар, өгөгдөлтэй гранд лэди. Түүний дотоодоос ундрах халуун, сайхан мэдрэмж, байгалийн онцгой өгөгдөл, эгэл атлаа агуу сэтгэл, өөрийнхөө амьдрах, оршихуйн гүн гүнзгий утга чанарыг ойлгосон гайхам, гоо үзэмжит төлөвшлийг миний бие түүнтэй ярилцаж суух гурван цагийн хугацаанд мэдэрч байлаа. Ямар ч баг, гоёчлол хийгээд цөөн хүн амтай үндэстний зовлон гэмээр тулга тойрсон амбиц, нэрэлхэл үгүй өөрийн ухаарч ойлгосон хийгээд бодож явдаг зүйлсээ ямар нэгэн “комплекс”-гүйгээр дэлгэсэнд энэ ярилцлагын бас нэгэн үнэ цэнэ оршино. Аргагүй тэр дэлхийн од, Ренбүчигийн гэргий юм билээ. Тэд агуу болоод энгийн, нээлттэй байж чаддаг аж. Ингээд бичээд байвал түүнд зориулах сайхан үгс дуусахгүйн учир илүү нэмэр хачиргүйгээр ярилцлагаа танд хүргэе. Та оюун ухааны эрин зуунд амьдарч буй оюунлаг нэгэн бол энэ ярилцлагыг заавал уншаарай.        
-Хатагтай Б.Эрдэнэтуяа бид цэнгээнт бүжгийн хатан хаан, Стивен Сигалын гэргий, Холливудын цорын ганц монгол бэр гэдгээс цааш мэддэггүй. 2001 онд ноён Сигалыг дагаж Америк тийш жолоо залснаас тань хойш бид үндсэндээ сураг таамгаар амьдарч байна. Энэ бүхэнд эх сурвалжаас нь хариулт авах нь үзэг цаас нийлүүлж яваа сэтгүүлч хүн бүрийн, бүх редакцийн хүсэл, зорилго байсан нь үнэн. Энэ их хүлээлтийн эцэст манай сэтгүүлийн хүсэлтийг хүндэтгэж ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд юуны өмнө талархал илэрхийльe.
-Танай хамт олонд ч гэсэн талархал илэрхийлэхийн сацуу танай сэтгүүлээр дамжуулан элэг нэгт монгол түмнийхээ амар амгаланг эрж, хайр хүндэтгэл илэрхийлэн мэндчилж байгааг хүлээн авна уу. Урд өмнө нь хэвлэлд ярилцлага өгч байгаагүйн дээр хааяахан эх орондоо ирдэг, алс хол суудаг миний хувьд монгол түмэнтэйгээ сэтгэлээр мөн мэдээллээр холбогдох завшаан гэж үзэж байна. 
 

-Хүүгийнхээ аавтай анх танилцсан, анх бие биенээ олж харсан тэр мөчийг дурсаач? Мэдээж хамгийн сайхан дурсамж болон үлдсэн байх. 
-Та асуултаа их сонин асуулаа л даа. Хүүгийн минь ааваар зогсохгүй алаг хорвоод ханилсан хайртай хань минь шүү дээ. Анх ханиа олж харсан мөч бол миний хувьд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжуудын нэг болон үлдсэн. Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн Япон хэлний ангийг онц дүнтэй дүүргээд, мэргэжил дээшлүүлэхээр Японы Кейогийн их сургуульд тэнцчихээд,визэнд орж байсан үе л дээ. Үндэсний хувцасны Доржпагам эгч маань загваруудаа манай хүний өмнө толилуулах, улмаар Чингис хаан кинонд оролцох завшааныг эрэлхийлэн Өндөр Довыг зорихдоо намайг орчуулагчаар ажиллаж өгөхийг санал болгосон юм. Би орчуулга хийхээс гадна бүжигчин хүн гэсэндээ үндэсний хувцас өмсөх моделийн үүрэг ч авлаа. Биднийг Өндөр Довд ирээд үндэсний загварын хувцаснуудаа өмсч, гоёл чимэглэлээ зүүж бэлдэж байтал зочид ч ирж, хүмүүс шуугилдаад, гүйлдээд явчихлаа. Яг тэр үед хоёр давхрын билүү дээ, цонхноос ханийгаа анх харж байсан юм. Шар торгон монгол цамц, жийнсэн өмдтэй, өмднийхөө кармаанд гараа хийчихээд баруун тийшээ хараад зогсож байсан тэр дүр төрх надад тодоос тод үлдсэн байдаг. Тэр үед ямар сайхан хүн бэ гэдэг мэдрэмж л төрж байсан. Түүний хувьд намайг олж харсан мөч бол бид загвараа толилуулахаар түр байрлаж байсан гэр өргөөнд нь орох тэр мөч байсан болов уу. 

-Үнэндээ ноён Сигалын Монголд анх хөл тавьсан тэр өдрүүд буюу 2001 оны тэр зун Өндөр Дов жуулчны баазад хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн, Монголын хамаг л хацар гоо бүсгүйчүүд, нэр алдартнууд цугласан үйл явдал болж байсан гэдэг. Тэр дунд байж, нүдээр үзсэн хүний хувьд сонирхолтой, үнэн түүхийг бидэнтэй хуваалцана байх гэж итгэж байна? 
-2001 биш 2002 он шүү дээ. Үнэндээ олон мисс, загвар өмсөгчид цугласан гэж хэвлэлүүд л бичээд байдаг болохоос үнэн хэрэг дээрээ тийм сүртэй үйл явдал болж байсныг би лав мэдэхгүй. Байнга хамт байгаагүй болохоор тийм үйл явдал болсныг бас үгүйсгэх аргагүй л дээ. Миний л үзэж харснаар бол өөр. Доржпагам эгчийн загваруудыг өмсөхөөр арваад охид ирсэн байсны нэг нь би. 
 

-Тэр олон бүсгүйчүүдээс зөвхөн таныг онцолж сонгосон нь санамсаргүй явдал лав биш. Нөгөө талаасаа том хувь тавилан байсан ч гэж болохоор. Таны чухам юу нь тэр эрхмийн сэтгэлийг хамгийн ихээр татсан юм бол? 
-Үүнийг манай хүн л сайн хариулах байх даа. Миний бодлоор анхандаа миний англи, япон хэлний мэдлэг сонирхлыг нь илүүтэй татсан байж магад. Бас өөр бусад зүйл байсныг ч үгүйсгэх аргагүй. Би хувьдаа япон хэлтэйг нь мэдээ ч үгүй явсан. Орчуулгаа хийчихээд хэдэн минут ярилцах үед миний юу хийдгийг асуухад япон хэлний анги төгсөөд цаашид Японд суралцах гэж байгаагаа хэлсэн. Хэсэг хугацаанд японоор хөөрөлдсөн. 

Энэ ертөнцөд учиргүй юм гэж үгүй. Учрал бүхэн учиртай. Тэр холын Америк орны хүн, тэр дундаа дэлхийн хэмжээний од миний заяаны хань байх юм гэж зүүд нойронд ч орж байгаагүй. Ханьтайгаа учирсан нь маш сонин бөгөөд хэн хүнд тохиолддоггүй том хувь тохиол байсан гэж билэгшээж, хувь заяандаа талархаж явдаг. Би хэзээ ч Стивен Сигал гэдэг хүнийг од хүнийх нь үүднээс биширч хүндэлж харьцаж яваагүй. Харин дотоод сэтгэл, хүнийх нь хувьд таньсан хойноо татагдаж, хайрлаж, хүндэлж, дээдэлж ирсэн. 
 

-Нууц биш бол ноён Сигал танд хайр сэтгэлээ, гэрлэх саналаа хэрхэн яаж илэрхийлж байсан бэ? 
-Энэ миний сэтгэлийн хамгийн нандин дурсамжуудын нэг учир тэр болгон хүнд дэлгэхийг хүсдэггүй. Маш онцгой байдлаар илэрхийлж байсан. Бидний гэрлэх ёслол ч мөн үгээр тайлбарлаж хэлэхэд хэцүү тийм их өвөрмөц хувь тохиол, ер бусын аз, тэнгэр бурханы ивээл дор болж байсныг энд дурсахад сэтгэлд сайхан байна. 

-Танд Америк явах санал тавихад та болон танай гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бол? 
-Их сонин юм болсон л доо. Би Японы визэнд ороод, виз гармагц 7 хоногийн дараа Япон нисэх ёстой байлаа. Гэтэл гэнэт Америкийн кино компанид ажиллах санал авчихаад шийдвэр гаргах тийм амар байгаагүй. Чин үнэнийг хэлэхэд, өө за за тэгье, ямар сайхан юм бэ гэдэг үүднээс хүлээж аваагүй. Миний хувьд монгол хүн бүхэн хаана ч байсан үнэ цэнэтэй байх ёстой гэж боддог. Тиймдээ ч надад тавьсан саналын хариуд шаардлага ч гэх үү, хүсэлт гэх үү, эхлээд яг ямар компанид, яг ямар ажил хийх, энэ ажлын үүрэг хариуцлага,нөхцөл, шаардлага зэргийг тайлбарлаж албан ёсоор бичгээр явуулахыг хүссэн. Хүсэлтийн хариуг и-мэйлээр өгч, аав ээж, эмээ өвөө, дотны найзуудтайгаа зөвлөөд, эхний ээлжинд юу ч гэсэн туршилтын хугацаанд ажиллаж үзье гэсэн шийдвэрт хүрч байлаа. Ингээд л Япон нисэх байсан бол Тайланд нисч, тэндээсээ Төвд орноор хамтдаа аялсан. Энэ хугацаанд хань минь надад өөрийн ертөнцөө нээж, ямар хүн болохоо таниулж, мэдрүүлж чадсан учраас цаашид ажиллах шийдвэрийг би өөрөө гаргаж байсан. 
 

-Таны хэлний мэдлэг, ажил зохион байгуулах чадвар ноён Сигалд тоогдох хамгийн анхны том үнэлгээ байсан гэдэг. Энэ чадварыг хэдийдээ эзэмшсэн байсан хэрэг вэ гэж гайхаж асуух хүмүүс цөөнгүй юм билээ. Бүжигчин, дуучин, урлагийн хүмүүс тэр урлагтаа л бүхнээ зориулаад хувийн мэдлэг, чадвартаа төдийлөн анхаарч чадахгүй орхигдуулчихдаг учраас ингэдэг байх л даа. 
-Би эрдэм мэдлэгийг багаасаа эрхэмлэж ирсэн сэхээтэн айлын ганц охин. Багаасаа онц сурсаар арван жилээ болоод их сургуулиа онц дүнтэй төгсч байсан. Цэвэр бичигтэн болж, дэвтрийг минь анги анги дамжуулан хүүхдүүдэд үзүүлдэг байлаа. Мөн орос, англи хэлний болоод бусад олимпиад уралдаанд амжилттай оролцож байсан гэх жишээний. Бүжиглэх авьяасын тухайд төрмөл болохоос мэргэжлийн сургууль, коллежид суралцаж төгссөн мэргэжлийн бүжигчин биш. Багаасаа тэмцээн уралдаан, тоглолт гээд ихэнх цагаа бүжигт зориулсан хэрнээ бусад хичээлдээ онц сурч Монгол улсын шилдэг хүүхдээр хоёр удаа тодорч байсан нь миний чадварыг багагүй илтгэх болов уу. Энэ том кино компанид ажилд ороход өөрөө ч мэдээгүй явсан олон сайхан чанар, чадварууд дотоодоос минь ундарч эхэлсэн. Өөрийгөө гайхаж байсан шүү, ний нуугүй хэлэхэд. Аливаа ажилд хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, эмх цэгцтэй, үр бүтээлтэй, олон юмыг зэрэг амжуулж чаддаг, дайчин, хөдөлмөрч гэх мэт миний чадваруудыг хамт олон маань маш их үнэлж, хүндэлдэг байсан. Намайг үргэлж Монгол гэдэг нэр дагах учир юм бүхэнд чин сэтгэлээсээ хандаж, чадварлагаар ажлаа гүйцэтгэж явсандаа бахархдаг. 

Миний ажил бол оффист суугаад утсанд хариулаад, бичиг цаасхантай орооцолдож суудаг жирийн нэг нарийн бичгийн ажил биш. Олон хүний ажлыг хавсруулж хийдэг байсан. Ийм ажилтай хүмүүсийг Америкт олон малгай өмсөж, олон дүрд хувирч явдаг ажил гэдэг. Би тэр утгаараа маш олон малгай өмсч байлаа. Хүний ер нь хэн нэгний төлөө хийж байгаа зүйл эцэстээ өөрийнхөө төлөө л хийж байгаа зүйл байдгийг мартаж болохгүй. Хүн юманд яаж хандана, ямар сэтгэл, энерги зарцуулна яг л тийм энерги өөрт чинь ирдэг. 
 

-Маш гайхалтай хариулт байлаа. Гэхдээ л бүжиг бол таны амьдрал, аз жаргал, амьдралаас авах таашаал байсан гэдгийг мэдэх юм. Тэгтэл та МУИС-ийн ОУХСургуулийг сонгож сурсан байдаг. Мэргэжил сонголтонд тань хэн нэгэн, аав ээж тань нөлөөлсөн үү, эсвэл та өөрөө хувь заяаныхаа эзэн байж сонголтоо өөрөө хийсэн үү? 
-Хэдийгээр миний амьдралыг бүжиггүйгээр төсөөлөхөд бэрх ч бүжгийн багш нар маань багаас мэргэжлийн сургуульд сурч бүжигчин болох хэрэггүй гэдэг байсан юм. Ялангуяа Төрийн соёрхолт Сэвжидийн Сүхбаатар багш маань Хөгжим бүжигт оръё гэхэд, “Чи бүжиглэж чадна, харин миний охин хүүхэд залуу насандаа өөр салбарт суралцаж, толгойдоо эрдэм ном хийж авч өөрийгөө цэнэглэж ав” гэсэн зөвлөгөө өгч байсан нь санаанаас гардаггүй. 

Миний хувьд дунд сургуульд байхын ОУХДС-ийг сонирхож байсан. Арван жилээ төгсөөд олон улсын оюутан солилцооны шугамаар Америкийн Нью-Жерси мужид нэг жил high school-д суралцахдаа маш олон зүйл сурч мэдэн, хувийн хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулсан явдал миний цаашдын хувь заяанд чамгүй нөлөөлсөн гэж боддог. Мэдээж айлын ганц охин бүтэн жил гэрээсээ хол хүний нутагт амьдарна гэдэг маш их тэвчээр, хатуужил, зүрх зориг шаардсан нэг жил байсан ч маш үр өгөөжтэй байсан. Тэнд байхдаа TOEFL-ийн болоод SAT шалгалтуудыг амжилттай өгснөөс гадна өөр нэлээн олон сертификаттай буцаж иртэл энд конкурс явагдаад дуусчихсан байсан. Маш олон баярын бичиг, талархлын үнэмлэх, 20-иод алтан медаль, олон сайн сайн тодорхойлолт байдаг, тэгсэн хэрнээ дээд сургуульд орох боломжгүй болчихож байгаа юм л даа. Тэгээд л ээж бид хоёр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ гэдэг дарга дээр орж, үнэн учир байдлаа хэллээ. Тэр хүнд би насан туршдаа баярлаж явдаг. Жинхэнэ чин үнэнч төрийн ажилтан байсан гэж боддог. Огт таньж,  мэдэхгүй ээж бид хоёрыг маш сайн сонсч, бүх бичиг баримтыг минь үзээд намайг Америкт байхдаа манай их дээд сургуулийн конкурстэй ижил төстэй хэмжээнд явагддаг шалгалтыг маш сайн өгсөн байна гэдгийг олж мэдэн “Та дуртай сургуульдаа дуртай мэргэжлээрээ сурах боломжтой юм байна” гэснээр сурахыг хүссэн ОУХДС-даа хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг өгч, ээж бид хоёр тэр өрөөнөөс нисэх шахам хөл газар хүрэхгүй гарч байсан гайхамшигт түүх байдаг. Ингэж би ОУХДС-ийн Япон судлалын ангид элсэн суралцсан юм даа. Багадаа “Үе Чацуутан” тэмцээнд түрүүлж, Япон улсад Хүүхдийн Олон Улсын Конвенцид оролцсных байх, Япон орныг сонирхож, зан заншил, урлаг соёлд нь сэтгэл татагддаг байсан нь миний мэргэжил сонголтонд нөлөөлсөн. 
 

-Ингэхэд бага насаа дурсаач? Айлын ганц охин эрх танхи өссөн байж таарна. 
-Миний бага нас дэндүү сайхан, дэндүү жаргалтай өнгөрсөн. Аав, ээж хоёулаа ЗХУ-д оюутан байсан болохоор ээж минь намайг Монголдоо ирж төрүүлчихээд, 5 сартай байхад буцаад сургуульдаа явж байсан гэдэг. Хөөрхий өвөө, эмээ нар минь намайгаа ёстой энгэртээ тэвэрч, элгэндээ нааж, эдийн сайныг эдлүүлж, идээний сайныг идүүлж өсгөсөн дөө. Гэхдээ хайранд умбаж өссөн айлын эрх танхи охин байлаа гээд жаргалд ташуурч, тэр их хайр энэрлийн үнэ цэнийг мэдрэхгүй явсан удаа байхгүй. Эндээс би хайр бол хүүхдийг сайн, зөв хүн болгох анхны эх шалтгаан юм байна гэж боддог болсон. Тэдний маань бага балчирт суулгаж өгсөн зөв хүмүүжил, зөв ухааны хүчээр би өнөөдөр хүн шиг яваа. Эмээ, өвөөгийн хүүхэд болоод тэр үү, багаасаа амьдралыг нас ахисан хүний нүдээр харсаар ирсэн. Ямартай л ээж маань миний охин багаасаа л жаргаж, зовсон олон хүнийг ойлгодог мундаг ухаантай байсан гэдэг юм.  
 

-Аав ээж тань охиныхоо төлөө, чухам бүжиглэх их авьяас, хүсэл тэмүүллийнх нь төлөө бүхнээ орхиод хот руу шилжиж ирж байсан гэдэг. Жинхэнэ хайр агуулсан, сэтгэл хөдөлгөм сайхан түүх байдаг юм билээ. Энэ дурсамжаас хуваалцаж болох уу? 
-Тэр хоёрынхоо намайг гэсэн сэтгэл, хайрын дээдийг үгээр хэлэхэд багадам тийм их. Алд биеийг минь хайрласан дээдийн дээд ачтнаар зогсохгүй амьдралаа бүхэлд нь охиндоо зориулсан хорвоод хосгүй нэгэн эцэг эх. Өөрсдийнхөө бүхнийг хойш тавьж, тав тух, эрүүл мэнд, хүсэл эрмэлзлээ үл ойшоон, хоолтой хоолгүй, нойртой нойргүй гүйж, миний төлөө чилээсэн сэтгэл зүрх, урсгасан нулимс, асгаруулсан хөлс, хариу нэхээгүй агуу их хайр, энэрэл, эрч хүч, халамж хайрыг нь бодохоор өөрийн эрхгүй ийм олон сайхан үгс нэг дор ундран гардаг юм. 

Би 5 настай цэцэрлэгт байхаасаа бүжиглэж эхэлсэн. Миний бүжиглэхийг харсан олон хүн, та хоёр ийм авьяастай охиноо яавч хөдөө байлгаж болохгүй, хот суурин газар орж, үзүүлэх хүмүүст нь үзүүлж, өгөх газар нь өгч, авьяасыг нь хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлж байсныг ээж хожмоо дурсан ярьж байсан. Үзэж хардаг хүмүүс нь ч, та гурав дөрвөн уулынхаа дунд багтаж амьдрах ёстой юм байна гэж хэлсэн байдаг. Ийм олон хүний сэтгэл, итгэл нийлж аав ээж хоёр сэтгэл шулуудан Улаанбаатар хотод нүүж ирсэн. Хотод байргүй байсан нь хамгийн том хүндрэл байсан ч аавын минь найз санамсаргүй гудамжинд тааралдаад, аавд ажил өгөхөөр барахгүй орон байртай болгож байлаа. Энэ жишээнээс харахад, чин хүсэл мөрөөдлөө дагаад шантрахгүй зүтгэсэн хүнийг тэнгэр бурхан ивээж, урд нь хана байсан газар хаалга бий болгож өгдөг гэдэг үнэн. Үнэн хүссэн зүйлийнхээ төлөө шийдэмгий байж, зоригтой алхам хийхэд бусад нь аяндаа болдог. 

Монгол эцэг эхийн үрээ гэх сэтгэл, монгол үрийн эцэг эхээ гэх сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй л дээ. Энэ дашрамд хөөрхөн ээжийгээ зориуд магтмаар байна. Энэ зөвхөн магтаал төдийгүй олон хүнд эрч хүч өгч, нэгийг бодуулаасай гэж бодож байна. Ээж маань өөрийгөө жинхэнэ ялан дийлж чадсан гайхамшигтай эмэгтэй. Намайг хоёрхон настайгаас авахуулаад хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраа гэдэг өвчнөөр өвдөж, насаараа эмээр хоол хийж, эмнэлгээр гэр хийсэн гэхэд хилсдэхгүй байнгын хүчтэй эм тариа хэрэглэж олон жилийг өнгөрүүлсэн. Есөн жилийн өмнөөс бурханы аврал, буян заяагаараа учрах хүнтэйгээ учирч, дуулах зүйлээ дуулж, эрүүл мэнд хүний бие махбодийн маш энгийн хэдхээн зүйлийг олж авснаар өөрийгөө бүрэн эмчилж, хэмжээлшгүй аз жаргалд хүрч чадсан юм. Хүний сэтгэлийн тэнхээ, хат, тэвчээр, өөрийнхөө аз жаргалын төлөө тууштай бат зогсохын бодит үр өгөөжийг харуулж чадсан баатарлаг эмэгтэй гэж ээжээрээ бахархаж явдаг даа. Одоо ээж маань олон хүнд зөв амьдрахын учир ухааныг таниулж ойлгуулахыг хичээсэн оюунлаг, гэгээлэг үйл хийж байна. 
 

-Таниас ч энэ янзаараа олон гайхалтай, сайхан түүхүүдийг сонсох нь ээ. Ингэхэд хатагтай Эрдэнэтуяа хэрвээ бүжигчин болооогүй бол, 12 жилийн өмнө Америк тийш хөлгийн жолоо залаагүй бол та өнөөдөр чухам юу хийгээд хаана явж байхсан бол? 
-Ёстой бодож байгаагүй, сонирхолтой асуулт байна. Япон явах гэж байсан болохоор Японтой холбоотой ч юм уу, Гадаад харилцаатай холбоотой нэг ажил хөдөлмөр хийгээд л явж байх байсан байх даа. Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол би МУИС-ийн Монгол судлалын ангийг сонгох байлаа. Даанч тэр үед ийм сонирхлоо анзаарч, өөрийгөө сонсож чадаагүй юм байна гэж одоо бодогддог. Гэхдээ өнгөрсөндөө харамсаж байгаа хэрэг биш шүү. Хүн өөрт байгаа зүйлийн, дэргэд байгаа хүнийхээ үнэ цэнийг мэдэхгүй явдаг шиг улс орныхоо түүх, соёл, уламжлал, зан заншил, амьдралын ухаан, монгол хүний мэдвэл зохихуйг мэдэх хүсэл сонирхол минь харийн улсад очсон хойноо оргилсон юм. Гэхдээ одоо ч оройтсон биш, харин ч илүү их эрч хүчтэй, урам зоригтойгоор мэдье гэсэн зүйлээ судалж, суръя гэсэн зүйлдээ шамдаж байгаа. Өнгөрсөн үе, өвөг дээдсийнхээ учрыг олохгүйгээр амьдралын утга учир, бидний мөн чанар тийм ч амархан тайлагдахгүй гэдгийг сайтар ойлгож явнаа. Нүүдлийн амьдралд маш их татагдаж, малчин хүнийг маш их хүндэлж явдаг. Малчин гэдэг агуу мэргэжил, агуу ертөнц юм. Аав ээж маань намайг багаас хөдөө мал дээр өсгөхгүй яав даа гэж боддог. 

-Харийн улс гэснээс анх танихгүй хүмүүсийн дунд ороход хоол унд, ёс заншил, хэл усны бэрхшээлээс авахуулаад эх орон, ээж ааваа санах гээд асуудал их байв уу? 
-Би чинь багаасаа хилийн дээс алхаж, орчлон хорвоотой танилцсан хүн /инээв/. Тэмцээн уралдаанд түрүүлж, маш олон орноор аялж, юм үзэж, нүд тайлж, ухаан тэлж явлаа. Жишээ нь 8 настайдаа “Найзуудаа ирээрэй” нэвтрүүлэгт түрүүлж Финлянд орон руу аялж, хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр шагнагдаж байлаа. Аав ээж хоёр, “Миний охин хөрөнгөтөн оронд хөл тавьж үзэх нь дээ” гэхэд “Тэгвэл тэр оронд чинь дайн болдог гэсэн үг үү” гэж асууж байсан хөгжилтэй дурсамж бий. Орос, Хятад, Франц, Финлянд, Герман, Япон, Солонгос гэх мэт олон орноор аялж, Монгол улсаа төлөөлж олон арга хэмжээнд оролцож явсан. Америкт 1 жил солилцооны оюутан байсан болохоор Америк гэдэг оронтой аль хэдийнэ сайн танилцсан байсан.

Харин анх Японд очоод идэж чадах хоол олдохгүй 14 хонохдоо дан цагаан будаа идсээр байгаад тураад ирж байлаа. Одоо бол Япон хоол миний хамгийн амтархан иддэг хоолнуудын нэг. Бусдаар зөвхөн Америк ч гэхгүй аль ч улс оронд очсон элдэв бэрхшээлтэй учирч явсангүй. Хүний газар байхад харин хүн болгонд нийтлэг тулгардаг хэцүү нэг зүйл бол ижий аав, ахан дүүс, нутаг усаа санаж, үгүйлэх сэтгэл байдаг. Хүн сэтгэлийн амьтан учраас сэтгэл зүрхэнд уяатай зүйлс л хүнд хамгийн ихээр үгүйлэгддэг. 
 

-Та анх Холливудад ажил хэргийн шугамаар хөл тавьсан. Одоо тэр гэр бүлийн хүндэт гишүүн, албан ёсны бэр нь. Энэ хоёрын хооронд бас ч гэж ялгаа байна биз?
-Ялгаа байлгүй яахав ээ, маш их ялгаа бий. Ажлынхаа талаар би хангалттай хариулт өгсөн. Харин хүний гэргий болоод ээж болоод явна гэдэг огт өөр үүрэг хариуцлага. Миний тэр үед ажиллаж байсан ертөнц одоогийн маань ертөнц хоёр их өөр. Гэхдээ давхацах, огтлолцох зүйл зөндөө.  

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Сая Монголын Хүүхдийн Ордоны үе үеийн төгсөгчид нас, мэргэжил үл харгалзан Жаргалсайхан багшийнхаа гавьяаг хүндэтгэж тоглолт хийлээ. Тэнд та хаа холын Америкаас хүрэлцэн ирж оролцлоо. Хүн бүрт багш, хүн бүрт амьдралд анхны алхмаа хийхэд тусалсан эрхэм хүн гэж бий. Гэтэл тэр бүр багшийн ач, гавьяаг бодитоор үнэлдэг нь хэд, хэн билээ. Гэтэл та тив, далай гаталж багшдаа хүндэтгэл үзүүллээ. Эндээс таныг үнэлж, хүндэтгэх сэтгэл улам лавширсаныг нуух юун. Та хэд ч нүдэндээ нулимстай, зүрхэндээ баяртай байх шиг анзаарагдсан. Хүүхэд насан эргэж очих шиг болсон болов уу? 

-Сайхан асуулт тавьсанд баярлалаа. Бага насны хамаг сайхан дурсамжууд тодоос тод сэргэсэн үгээр хэлэхийн аргагүй сайхан үйл явдал болж өнгөрлөө. Миний хүүхэд насны аз жаргал, баяр хөөр, эрч хүч яах аргагүй Жаргалсайхан багш болоод МХО-той салшгүй холбоотой. Жаргалсайхан багш маань намайг амьдралд хөлөө олж, нийгэмд тодорхой байр суурь эзэлж, өсөж дэвжихэд нөлөөлсөн ачтнуудын нэг. Багш маань бүхий л амьдралаа бүжгийн урлагт, ялангуяа хүүхдийн төлөө зориулсан жинхэнэ гавьяатай хүн. 

Бүжиг гэдэг бидэнд бурханаас заяасан олон чухал зүйлүүдээс нэлээд дээгүүр байр суурь эзлэх тийм агуу зүйл гэж би бардам хэлмээр байна. Бүжиглэх тусгай авьяастай төрсөн тодорхой нэгэн хэсэг бүлэг хүмүүс л бүжгийг хийх ёстой, хийж чадна гэж үздэг бол тэр хамгийн том ташаарал. Миний бодлоор хүн болгон бүжигчин. Хүн болгон бүжиглэж чадна. Хүн болгон бүжиглэдэг байх ёстой. Яагаад гэвэл бүжиг хүнийг чөлөөлдөг, баяр баясал, цэнгэл тайтгарлыг бэлэглэдэг, амьдралын хатуу хэцүүг мартуулдаг, бие хэл сэтгэлийг чинь эмнэж анагаадаг шидтэй. Бидний өвөг дээдэс найр наадам хийхээрээ юу хийдэг байсан, яадаг байсан юм? Гэр тойрч суугаад уугаад, идээд суудаг байсан юм уу? Хөгшин залуу, хөлтэй хөлгүй дуулж хуурдаад, биегээ биелээд бүжиглэж цэнгэдэг байсан юм уу? Үүнийг хүн бүхэн бодох ёстой. 

-Хүүхдийн ордоны авьяаслаг бүжигчдийн манлай, 1996 оны шилдэг сурагч, цэнгээнт бүжгийн хатан хаан гээд таны хүүхэд балчир нас тэр чигээрээ гэрэл цалгисан, алдар хүндлэл, магтаал сайшаал дунд өнгөрсөн он жилүүд байж. Тэр үеэс одоо танд юу үлдсэн бэ?
-Олоон олон цол гуншин, хорь гаран алтан медаль, чемодан дүүрэн баярын бичиг, сайшаалын үнэмлэх үлдэж дээ /инээгээд алиалж хэлж байгаа юм шүү гэв.сурв/. Би хоёр удаа Монгол улсын Оны шилдэг хүүхэд болж байсан юм. Анхных нь Чойртоо байхдаа Шилдэг сурагчаар шалгарч, шагналаа өөрөө авч чадаагүй, багшаараа дамжуулж авч байлаа. Харин 1996 онд Төрийн ордонд орж, Н.Энхсайхан сайдаас шагналаа гардан авч байсан. Энэ мэт алдар хүндлэл, сайшаал магтаалаас би өөрийнхөө авьяас билэг, чадвар, үнэ цэнийг илүү ихээр мэдэрч, илүү ихээр хичээн чармайж, илүү их амжилтанд хүрч, аав ээж, ахан дүүс, ард олноо баясгах юмсан гэх их үүрэг хариуцлага авч байсан. 

Миний хамтран бүжиглэгч Баасан маань саяхан тоглолтын үеэр бага насаа дурсан инээд, хөөр болж байхдаа “Эрка бид хоёр чинь анх өрсөлдөгчид байсан, тэмцээн уралдаанд орохоор Эрка л дандаа түрүүлчихдэг, харин Хүүхдийн Ордонд ирээд бид хамтран бүжиглэгчид болсон” гэж дурсаж байсан. Энэ мэт олон сайхан дурсамж, дахин давтагдашгүй тэр гайхамшигтай он жилүүд одоо сууж байгаа Эрдэнэтуяаг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүчин зүйлүүд шүү. 

-Уучлаарай, та хариулахгүй ч байж болно, нэгэнт Хүүхдийн Ордоны тэр гэрэлт он жилүүдийг дурссаных энэ талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хөтлөгч Э.Гантулга та хоёрыг хүүхдийн гэнэн, гэгээн сэтгэлээр үерхэж явсныг мэдэх юм. Энэ дурсамжаас хуваалцаж болох уу? Одоо та хоёр холбоотой байдаг уу? 
-Хариулахаас татгалзах зүйл алгаа. Хүүхэд насны гэнэн цайлган сэтгэл, хайраар бялхаж явсан тэр он жилүүд өчигдөр мэт санагдах өдрүүд бий. Бид хоёрын хамтдаа үерхэж өнгөрүүлсэн он жилүүдийн олон сайхан дурсамжууд миний сэтгэлд хүндтэй байр суурийг эзэлдэг. Гантулга маань миний ариун нандин анхны хайрын минь эзэн байсныг би хэнээс ч нуухгүй. Гантулгынхаа надад зориулсан хайр, халамж, хүндлэл, итгэл сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Харин намайг Холливудын од хараад хайртай залуугаа хаяад явсан гэсэн худал цуурхлыг хэн нэгэн нь тараасан байсан. Би Гантулгатайгаа хувь заяаны эрхээр салаад дөрвөн жилийн дараа Стивен Сигал гэж хүнтэй танилцаж байсан гэдгийг энд хэлмээр байна. Гантулгатайгаа холбоо тасраад олон жил болж байна даа. Би тэр хүнийг хүндэлж, хайрлаж, ажил амьдрал нь үргэлж өөдөлж дэвжиж, сайн ханьтай учирч, сайхан амьдраасай гэж залбирч явдаг даа. 

-Холливуд жирийн нэг монгол бүсгүйн бүү хэл америкчуудын өөрсдийнх нь, ер энэ бөмбөрцгийн хүн бүрийн очихыг мөрөөддөг газар. Харин танд энэ ертөнц ямар мэдрэмж төрүүлдэг бол? 


-Холливудад очно гэдэг Лос-Анжелес хотод амьдрахын нэр биш л дээ. Киноны ертөнцөд аливаа нэг ажил мэргэшлээр хөл тавиагүй л бол хичнээн тэнд амьдраад хэн ч, юу ч мэдрэхгүй. Яахав кино одуудтай амьдрал дээр таарах ч юм уу, киноны нээлтүүд, элдэв арга хэмжээнд оролцож, одуудтай танилцах зэрэг зүйлүүд тохиох боломж нь хавьгүй олон. Холливудыг би хувьдаа казинотой зүйрлүүлж боддог. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс азаа сорихоор ирдэг. Цөөхөн тооны хүмүүсийн аз нь шовойдог, тэгэхдээ байж болох дээд хэмжээндээ. Авьяас, гоо үзэсгэлэн, өрсөлдөөн, амжилт, бүтээл туурвил оволзсон, нөр их хөдөлмөр, зориг тэвчээр, хатуужил, тууштай чанар ханхалсан газар даа. Холливудын дотор орсон хүн өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэнд очсон ч бусдын эрхшээл нөлөөнд автаж, өөрийгөө алдаж, алдар нэр, ашиг орлогын төлөө боол мэт зүтгэх явдал бишгүйдээ харагддаг ч Холливуд гайхамшигтай. 

-Ноён Сигалын залуу насны дүр мөн ч олон Холливудын кино кадрт үлдсэн. Одоо яагаад кинонд тоглохгүй байгаа юм бол? 
-Тоглох үедээ тоглож байгаа. Гэхдээ сүүлийн хэдэн жилд цэрэг цагдаагийн ажлаа их түлхүү хийж байна. Та сонссон уу, үгүй юу, Америкт маш өндөр рейтингтэй Lawman гэдэг телевизийн реалити шоу хэдэн жилийн өмнөөс гарч эхэлсэн. Өөрөө гучаад жилийн тэртээ тангараг өргөж цагдаагийн ажилтан болж байсан. Кино ажлаа хийхийн хажуугаар цагдаагийн ажилдаа чамгүй цагийг зарцуулж, амь насаараа дэнчин тавин байж улс нийгмийнхээ төлөө гэмт хэрэгтэй тэмцсээр ирсэн хүн шүү дээ. Энэ ажлыг нь харуулсан телевизийн баримтат шоу гэх үү дээ. 
Манай хүн тэндхийн Deputy Chief гэдэг цолтой, манайхаар юу юм бол доо, цагдаагийн даргын дараах цол л доо. Одоо бид Мексиктэй хил залгаа Аризона мужид ажиллаж амьдардаг. Цагдаагийн тусгай ажил, үйл ажиллагаанд өдөр шөнө, үүр цүүр ялгалгүй дуудагдаад явах нь цөөнгүй. Ихэнхдээ хилийн зөрчил, хар тамхины наймаа, түүнийг дагасан элдэв гэмт хэрэгтэй маш идэвхтэй тэмцдэг. Амаргүй ажил л даа. Гэх мэтчилэн түүний ажил хэрэг, авьяас чадвар, бүтээл туурвил дан ганц кино урлаг гэхгүйгээр олон салбарт ундарч, оргилж байдаг даа. 

-Холливудын одын бүжигчин гэргий, цэл залуухан үзэсгэлэнт дорнын хатагтай. Та түүнд олон инээд, дорнын маягийн аз жаргал, сонин мэдрэмж бэлэглэж ирсэн байх, тийм үү?
-Дорнын охид бүсгүйчүүд, тэр дундаа монгол эмэгтэйчүүд цаанаа өөр шүү дээ. Миний хань намайг их алиа хошин, хөгжилтэй гэдэг. Би ч өөрийгөө бас анзаарна л даа. Гаднаасаа тэгж харагддаггүй л байх. Хүнийг инээлгэхдээ хүрвэл бас чадна шүү /инээв/. Гэвч би тэр хүнд чухам ямар мэдрэмж төрүүлдгийг нарийн хэлж мэдэхгүй. Хань минь миний гадна харагдах төрх, гоо үзэсгэлэн, авьяас гэхээсээ илүү миний дотоод сэтгэлийг маш их үнэлж хүндэлж явдаг гэж би хувьдаа боддог. Өөрөө ч үүнийгээ багагүй илэрхийлдэг. Хүмүүс, тэр дундаа хосууд бие биенээ байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч хайрлах нь аз жаргалын түлхүүр байдаг гэдэг. Миний хувьд ханиа байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч, түүнийг эх шиг нь мээт ойлгож, хайрлаж, бүсгүй хүний зүгээс хүний ханьдаа барьж болох бүхнийг ханьдаа өгөхийг зорьж ирсэн. Эмэгтэй хүн хайраар дутдаг, эрэгтэй хүн халамжаар дутдаг гэдэг. Би нөхрөө аль алинаар нь дутаагаагүй яваа гэж боддог шүү. 

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт танай нөхөр, та хоёр оролцсон нь багагүй дуулиан шуугиан тарьсан. Одоо ч яригдсаар байдаг. Асуудлын гол нь таны нөхрийн монгол угсаа гарал, удам судрын тухай байсан болов уу. Ноён Сигалын монгол угсаа гарлын талаар таниас дахин лавламаар санагдлаа? 

-Удам судар, ургийн бичиг гэдэг нандин зүйл хаа сайгүй уламжлал, үнэ цэнэ нь алдагдаад байгаа хэцүү цаг үед бид амьдарч яваа нь туйлын харамсалтай. Миний ханьд аав ээж нь угсаа гарлынх нь талаар тоймтой мэдээлэл үлдээгээгүй юм билээ. Эх нь өнчин өрөөсөн өссөн учир эцэг эхээ ч мэдэлгүй өнгөрсөн. Аав талаасаа монгол цустай ч ээж талаасаа ямар угсаа гаралтай гэдгээ саяхныг хүртэл мэддэггүй байсан. Харин азаар энэ зун дэлхийд нэртэй генетикч, угийн бичиг судлаач эмэгтэй манай хүний угсаа гарлыг гүнзгий судалж, их сонин олз мэдээллээр бидний сонор, сэтгэлийг мялаасан. Хань маань Америкийн Индиан гаралтай, тэр тусмаа Америкийн Үндсэн Хуулийн үндэс суурийг нь тавилцаж явсан их чухал Мохавк ургийн хүн болохыг тэр генетикч тодруулж өгсөн. Мохавк гэж үсний засалт байдаг даа, тэр засалт энэ ургийнхнаас гаралтай. Бас нэг зүйлийг зориуд онцолмоор санагдлаа. Хөх нуруутан, хөх толботон үрс ясаа дагаж төрдөг гэдэг. Миний хүү хөх толботой төрсөн нь миний ханийн монгол угсаа гарлын баталгаа. 

-Бас л нэг сайхан мэдээ. Нээрээ энэ нэвтрүүлгээс таныг их нулимс султай хүн болов уу гэж анзаарсан. Энэ зөөлөн сэтгэлийн тусгал юм болов уу, эсвэл? 
-Нулимс гэдэг хүний үгээр илэрхийлж чадахгүй сэтгэлийн маш нарийн нандин, торгон мэдрэмжүүдийн илэрхийлэл болдог гэж би боддог. Би амьдралын аар саар зүйлд нулимс унагаж явдаггүй. Гэхдээ багаасаа их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд байсан. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр орчлон хорвоогийн зохицол, зохирол, амьдралын утга учрыг ойлгох тусам сэтгэл улам уярч, зөөлрөх юм даа. Түрүү жилээс өмнө нутагтаа ирээгүй 5 жил болсон байсан болохоор нутгаа маш их санаж үгүйлсэн байсан. Тэгээд л сэтгэл зөөлний дээр бүр нялхарсан л даа. Бид ирэхдээ Тувагийн нутгаар дайрч ирсэн юм. Тэгэхэд онгоцны мэдээллийн дэлгэцэн дээр Увс 280 км гээд гарахад л нулимс минь урсаж эхэлсэн. Аавын минь нутаг юм шүү дээ. 

Би бусдын төлөө, ялангуяа Монгол улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө, цаашлаад Дэлхий ээжийн төлөө  дотроо ч, гаднаа ч уйлж явдаг хүн л дээ. Улсынхаа үүх түүх, хэл соёл, уламжлал, нутаг ус, газар шороо, өвөг дээдэс гээд ярихаар нулимс гарахгүй байна гэж харин ч нэг үгүй юм байх аа. Хэлснээр.... 

-Таны нөхөр бол гүн гүнзгий буддистаар барахгүй ренбүчи цол хэргэмтэй. Энэ нөхцөл байдал танай гэр бүлийн амьдрал, ахуй байдалд ямар байдлаар нөлөөлдөг бол? 
-Аливаа гэр бүл бүрэлдэж бат бэх оршин тогтноход олон зүйл нөлөөлдгийн нэг бол хүний шашин шүтлэг, итгэл сэтгэл, ертөнцийг үзэх үзэл, харилцан хүндлэл, өссөн төрсөн нийгэм, гэр бүлийн хүмүүжил зэрэг байдаг юм болов уу. Хань маань хичнээн барууны нийгэмд өсөж торнисон ч ид төлөвшлийн залуу насаа Япон оронд өнгөрөөж, дорнын соёл, ёс суртахуун, зан заншлаар хүмүүжиж, түүгээр ч зогсохгүй Буддын гүн ухааныг гүнзгий судалж, хэрэгжүүлж ирсэн нь яах аргагүй л дорнын хүн болгодог. Өрнө дорнын сайн сайхныг хослуулан өвөлж чадсан хүн гэж би хувьдаа боддог. Энэ ч утгаараа бид хоёр аливаа зүйл дээр нэгдэж чаддаг, ойлголцоход их дөхөмтэй. Монгол эмэгтэй хань нөхрөө яаж хүндэлж дээдэлдгийн нэгэн адилаар би ханиа ихэд дээдэлж хүндлэн, бүхнээ зориулсаар ирсэн. Ренбүчи байна гэдэг энгийн зүйл биш. Эрдэнэт нэгэн гэсэн утгатай үг шүү дээ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө Дээд тэнгэрийн орноос тусгай үүрэг даалгавар аваад өргөн энэ хорвоод эргэн төрдөг хүмүүс гэж би ойлгодог. Миний ханийн цус болоод сүнсний угсаа гарал их өндөр дээд. Ийм хүмүүс өндөр мэдрэмжтэй байдаг тул амьдралд маш их нэмэртэй, дэмтэй байдаг. 

-Нээрээ ч Ренбүчи цол хэргэмийг баргийн хүн авдаггүйг гадарлах юм. Хувилгаан хүн гэж ойлгож болох уу? 
-Хүн Бурханы ном үзэж шамдаад л, бясалгаад л энд тэнд гүйж яваад нэг тодорхой түвшинд хүрч байж тэр цолыг авдаг гэж хүмүүс ойлгож байж болох юм. Огт тийм биш л дээ. Ренбүчи гэдэг хүний авдаг цол биш. Ренбүчи нар төрмөл. Харин тэд тодордог буюу, тодруулах эрх бүхий дээд багш нар тодруулдаг учиртай. Сая хэлсэнчлэн, мөн чанартаа маш онцгой өгөгдөл, чадавхи, чадвар, эрчим амийг хураасан, Тэнгэрээс тусгай үүрэгтэй эргэн энэ хорвоод залардаг тэнгэр эцгийн элч нар. Гэтэл хүн зөв газраа, зөв нийгэмдээ, зөв орчиндоо төрж өсөөгүй бол тодорч чадахгүй байсаар насыг бардаг тохиолдол бас цөөнгүй. Манай Монгол улс гэхэд хутагт хувилгаадаа тодруулахгүй гэдэг төрийн бодлогоос болоод олон олон Ренбүчи нар тодроогүй өнгөрсөн гэж би хувьдаа бодож явдаг. Ренбүчи хүн хичнээн өндөр дээд мундаг өгөгдөлтэй байлаа гээд түүнийг сэрээж, хөгжүүлж, амилуулахгүй бол жирийн нэгэн хүний адилаар хорвоог туулах нь бас бий. Тийм учраас заяа буян, хувь тохиолоор тодорсон Ренбүчи нар номд гүнзгий шамдаж, сурах ёстой бүхнээ сурч, дадах ёстой бүхэндээ дадаж байж хийх ёстой үйлээ хийж, мөн чанарын даалгавраа гүйцэтгэж байж жинхэнэ утгаараа Ренбүчи байж чадна. 

Ренбүчи хүн, хувилгаан хүн гэдэг нэг талаасаа утга нэг авч ялгаа бий гэж би хувьдаа дүгнэдэг. Хувилах эрдэм, ид шид, далд ертөнцийн ухаанд гүн нэвтэрч, орчлон ертөнцийг цогцоор нь тайлж чаддаг, ил далдыг холбон, орон зай, цаг хугацаанд чөлөөтэй нэвтэрч, шидийг үзүүлж чаддаг хүмүнийг хувилгаан хүн гэх болов уу. Ренбүчи хүмүүс өөрийн өгөгдлөө хөгжүүлж, энэ чадваруудыг эзэмшиж чадвал хувилгаан болдог гэж хувьдаа ойлгож явдаг юм. 

-Танай хүү Кунзаны нэрний утга учир мэдээж утга төгөлдөр, гүн байх? 
-Дуудуулах нэр, дуурсагдах алдар гэдэг хүнд хамгийн чухал. Нэр хүнийг илэрхийлдэг, тодорхойлдог бас нөлөөлдөг гэж боддог. Миний хүүгийн нэр миний хүүд тохирсон, миний хүүгийн ирээдүйн үйлсийг билэгдсэн их сайхан нэр. Бүтэн нэр нь Кунзан Жигмэ Рангдрол Сигал. Кунзан төгс төгөлдөр гэсэн утгатай. Жигмэ нь чин зоригт, рангдрол нь өөрөө гэтэлгэгч гэсэн утгатай. Нэгтгэвэл Төгс Чин Зоригт Өөрөө Гэтэлгэгч.

-Эгэл бус аавын хүү эгэл бус байж таарах нь. Та урд насны ерөөл билэг, энэ насны үйлд ямар байр сууринаас ханддаг вэ? Би хувьдаа гүн сүсэг бишрэлтэй, хүндлэлтэй ханддаг хүн л дээ. Тиймдээ ч энэ насны үүрэг даалгаврын тухай амжилттай яваа хүн болгоноос асуудаг юм. 
-Учиргүй юм гэж энэ хорвоод, энэ улсад нэгээхэн ч үгүй. Би хүний сүнс мөнх гэдгийг өөрийн биеэр ухаарч, ойлгосон хүн. Би урд насаа мэдэж байгаадаа биш, үхээд үзсэндээ биш, үхэлд маш ойр очиж байсан үе надад тохиолдож, энд талйбарлаж хэлэхэд тун бэрх ч бидний сүнс мөнх гэдэг амьдралын том үнэ сургаалийг олж харж чадсан юм л даа. Миний энэ махан бие үгүй болоход миний сүнс үргэлжилнэ гэдэг нь тодоос тод мэдрэгдэж байсан. 

Бид бүгд урд насны ерөөл билэг, бас үйлийн үрээр энэ хорвоог туулж яваа. Урд насандаа гүйцээж чадаагүй зүйлээ энэ насанд гүйцээхээр ирсэн гэдэгт бат итгэдэг. Гэхдээ энэ бол ахуй амьдрал, материаллаг зүйлсийн тухай яриа биш гэдгийг онцлоход илүүдэхгүй болов уу. Сэрээгүй, мэдрээгүй, мэдээгүй, ойлгоогүй, ухаараагүй,таниагүй зүйлсээ л сэрж, таньж, ойлгож ухаарч таних гэж л бид энэ хорвоод дахин ирдэг гэж боддог. 

Бид хүүгээ хэн бэ гэдгийг мэднэ. Миний хүү аавынхаа адилаар өндөр дээд угсаа гаралтай, эгэл бус үр. Гэхдээ дээр хэлсэнчлэн ийм хүүхдийн урд насны өгөгдөл, авьяас чадвар, билиг оюуныг нээж, хөгжүүлж, зөв залах нь аав ээж, өвөө эмээ нь болсон бид нарын өндөр үүрэг хариуцлага. Хүний энэ насны үүрэг даалгаврын талаар маш энгийнээр хэлэхэд хүн өөрийнхөө цээжинд лугших зүрхээ мэдэрч, сонсож, дотоодоосоо хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бүхнээ уудлан гаргаж, түүнийгээ зоригтойгоор хэрэгжүүлж, бодитжуулж, сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрах нь энэ насны даалгавраа биелүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хүн амьд явахын эрх дарх бол өөрөөрөө байж оршиж, чин сэтгэлээсээ хайртай дуртай зүйлээ хийж амьдрах юм. 

-Миний нүд болоод мэдрэмж алдаагүй байна шүү. Ингэхэд хүү тань монгол хэлээр ярьдаг уу? Монгол эх орон, монгол ёс заншилд хэр ойр өсөж байгаа бол?
-Хүүхдийг багад нь хэлний дархлаа, оюуны дархлааг хийж өгөх ёстой. Миний хүү монгол ээжийг сонгож ирсэн нь учиргүй зүйл биш гэж боддог. Бүр нэлээн их учиртай гэж боддог. Тиймдээ ч хүүдээ монгол хэл сургаж, монгол зан заншил, арга ухаан, сэтгэхүйгээр хүмүүжүүлж жинхэнэ монгол хүн болгож төлөвшүүлэх нь миний амьдралын гол зорилгуудын нэг. Хэл сурахад орчин хамгаас чухал. Тиймээс өөрсдөө Монголдоо тэр болгон ирж чадахгүй ч аав ээжийгээ, дүү нарыгаа ойр ойрхон Америкт аваачиж, багахан ч болов монгол орчин бүрдүүлэхийг хичээдэг. Миний хүү монгол хэлийг маш сайн ойлгодог хэрнээ Америкт байхдаа орчноо дагаад англи хэлийг сонгочихоод байдаг юм. Англи хэл ч өөрөө монгол хэлийг бодоход их амархан хэл учир хүүхдүүд амрыг нь сонгоод байх шиг байдаг. Харин сая Монголд ирчихээд өвөө эмээтэйгээ нэг ч англи үг хэрэглэхгүйгээр цэвэр монголоор яриад байгаа шүү. Мах цусных нь мэдээлэл гарч ирж байгаа байхгүй юу. Монгол хэл нь маш их сайжирч байгаа. Одоохондоо жаахан хазгай, эгдүүтэй ярьж байгаа ч миний хүү алзахгүй.

-Ноён Сигал болон хатагтай Б.Эрдэнэтуяа нар өдөр тутамдаа ямар ажил эрхэлдэг нь бас их сонин байна?
-Бид хоёрын хамгийн том ажил аав ээжийн ажил шүү дээ. Би хувьдаа өглөөг өөртөө зориулж, өдрийг ажилд зориулж, үдшийг гэр бүлдээ зориулах гэсэн зарчим баримталдаг. Манай хүн маш олон салбарыг хамран ажилладаг учраас овоорсон их ажилтай байдаг. Түүнийг дагаад миний ажил бас байнга ундарч байдаг. Бид хоёр кино зураг авалтын үе юм уу, гадагш аялах үеэс бусад үед ажил хэргээ гэртээ явуулдаг. Гэр оффистой гэсэн үг. Тийм болохоор гэртээ байгаа үед ажил мундахгүй. Өдөр ажил ид бужигнахаас өмнө өөрийгөө хөгжүүлэх зүйлүүдээ хийж амжихыг боддог доо. 

-Нөхрөөс тань танд ирдэг гялбаа юу вэ? 
-Амьдралын минь утга учир болсон амин хайртай үрийг минь хайрласан нь ханиас минь надад бэлэглэсэн хамгийн том бэлэг. Миний зүгээс ч бас түүнд барьсан хамгийн том бэлэг бол миний хүү. Миний хань эр хүн шиг эр хүн. Би хэтрүүлж магтаж байгаа юм биш шүү. Эрч хүчтэй, эр зоригтой, оюун ухаан, эрдэм мэдлэг, ур дүй төгс, энэрэнгүй зөөлөн хэрнээ буруу бузгай зүйлд хатуу ширүүн. Хэзээ ч үл шантрагч дайчин, маш их хөдөлмөрч, жинхэнэ баатар хүний шинжийг агуулсан хүн дээ. Амьдралыг бүрэн цогцоор нь харж чаддаг, их мундаг алсын хараатай гээд яриад байвал магтаалын үг багадана. Монголчуудын маань угтаж мэдээд тосож бэлдээд тэсэж үлдэнэ гэдэг шиг яг тэр зарчмаар амьдарсаар ирсэн. Энэ бүх чанар намайг нээж, хөглөж, ухааруулж, хайрлаж хамгаалж байдаг учир энэ бүгд түүнээс минь надад ирдэг гялбаа юм. 

-Ингэхэд Б.Эрдэнэтуяа гэж хэн бэ, юу хүсч мөрөөддөг, юуны төлөө амьдарч яваа, ямар ертөнцтэй эмэгтэй юм бол?  Та омог бардмаар нэг удаа ч болов өөрийнхөө “би”-г тодорхойлооч? 
-Эрдэнэт хүмүүний биеийг олон төрнө ховор, нандин тохиол гэдгийг би мэднэ. Тиймдээ ч энэ амьдралын утга учрыг ойлгохын төлөө хүмүн бүхэн хувь хувьдаа хичээж явдаг. Би бол Тэнгэр эцэг, Газар ээж, Өндөр дээд өвөг дээдсийн бүтээсэн төгс бүтээл, давтагдашгүй ертөнц. Миний өвөг дээдэс аав ижийн минь надад хайрласан амьдрал, миний оршихуй дэндүү нандин, дэндүү үнэтэй юм. Би өөрийгөө яагаад төгс, давтагдашгүй гээд байна гэвэл угаас хүний заяа төөрөг энэ юм. Өөрөөр хэлбэл хүн болгон ийм. Гагцхүү түүнийгээ ойлгож, үнэлэх нь чухал. 

Бидний дотоодод орших тэр агуу өгөгдөл, нөөц, ариун хайр, үнэн, бидний яс, мах, цусанд, мөн чанарт шингээгээд өгсөн өвөг дээдсийн минь суу ухаан, гэгээрэл, эрч хүч, авьяас билгийг нээж, хөгжүүлж, дэлгэрүүлж, түүнийгээ өөртөө, ураг удамдаа, улс нийгэмдээ, цаашлаад дэлхий ертөнцөд түгээж амьдрах нь миний амьдралын зорилго. Маш энгийнээр хамгийн чанартай амьдрах бол миний чин хүсэл. Хүн төрөлх үнэнээсээ дэндүү холдсон, дэндүү цөвүүн цаг үед бид амьдарч байна. Ялангуяа монголчууд бид өөрсдийн үнэн түүх, соёл, уламжлал, суу ухаан, гэгээрлээ алдаж, олон олон хатуу он жилүүдийг туулж ирсэн. Үнэхээр бидний өвөг дээдэс хүн гэж бодьгал яаж амьдрах ёстой, тэр жинхэнэ утгаар нь жинхэнэ амьдарч ирсэн ард түмэн байжээ. Би өөрийн аав ээж, өвөг дээдсээ тахигдахууны дээд болгон тахиж шүтэж, залбирч явдаг. Бас аливаа улс үндэстний уугуул иргэд, тэдгээрийн амьдрахуйг нь их хүндэлж явдаг. Бид хэзээ ч өвөг дээдсийнхээ дайнд амьдарч чадахгүй, тийм цаг үе, нөхцөлд одоохондоо бүрдээгүй байгаа ч, тийм дайтай амьдрах гэж хичээж зүтгэж, бололцоотой бүхнийг өөрөөсөө эрж хайх нь бидний үүрэг. 
 

-Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд юм гэвэл таны амьдралын хамгийн дурсамжтай, эргэж очихыг хүсдэг өдрүүд? 
-Энэ асуултыг хамгийн энгийнээр хариулья. Миний өвөө эмээтэйгээ хамт байж, тэднийхээ хайранд элбэрч, эрх танхи ач гуч нь явсан тэр өдрүүдийг хамгийн ихээр санагалздаг. Юутай ч зүйрлэшгүй баяр жаргалтай, хайранд бөмбөрсөн он жилүүд байж дээ. Манай аав ээж хоёр хоёулаа айлын том, би хоёр талынхаа өвөө, эмээ нарын ууган ач охин нь. Одоо тэд маань тэнгэрийн оронд байгаа. 

-Хүн бүрт эрхэмлэх үнэт зүйл, нандигнан дээдэлдэг идеал байдаг. Тэр нь таны хувьд юу вэ? 
-Саяын хариултаараа би бараг хариулчихсан болов уу. Миний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол миний монгол цус, газар шороо, монгол хэл соёл, түүх, уламжлал. Миний амьдрахуй, оршихуйд дэм бологч бүхий л хайрын эх сурвалжуудыг эрхэмлэн дээдэлж, гүнээ талархаж явдаг. Би сая энгийн чанартай амьдрах гэж дурдсан. Эд биш эрдэм хурааж, зөв зүйлээ хийж, зөв амьдрах л миний хувьд хамгийн чухал. 
 

-Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?  
-Миний байнга эргэцүүлж бодож явдаг нэг зүйл бол амьдрал байнга өөрчлөгддөг хэрнээ бас огтхон ч өөрчлөгдөггүй. Хүн бүрийн амьдрал өөр өөр атлаа, бас адилхан. Хүн болгон өөр өөрийн зам жим, хувь тавилангаараа явж, үзэх юмаа үзэж, туулах юмаа туулаад, баярлахдаа баярлаад, зовохдоо зовоод, ухаарахдаа ухаараад, алдахдаа алдаад явж байгаа. Хүний амьдралд юу ч тохиолдсон бай, тохиолдсон зүйл нь юу вэ гэдэг нь чухал биш. Тэр юу ч байж болно. Харин тэр тохиолдож байгаа зүйлд гаргаж буй тухайн хүний хандлага, хандах ухаан хамгийн чухал юм. Хүнд зовлон ирэхэд зовлон чигээр нь хүлээж авч, сэтгэл гутарч амьдрал зогсох уу, эсвэл түүний цаадах боломжийг харж өөдрөгөөр урагшилж амьдрал үргэлжлэх үү? 
Миний хувьд хүүгээ төрүүлэх үед төрөхийн хүндрэл гарч, үхэлд маш ойрхон очиж байсан тохиолдол бий. Дэлхийн амийг тэтгэж байдаг 67 цаст хайрхны нэг Шаста хайрхны бэлд манай эдлэн байдаг юм л даа. Хүн хорвоод унах газар шороо, уул ус гэдэг хамгийн ариун нандин, дагшин байх ёстой тул би хүүгээ бодоод эдлэн дээрээ буюу гэртээ төрүүлэхээр шийдсэн юм. Нөгөөтэйгүүр Америкт жаахан л төрөхийн хүндрэл гарвал кесерво хийх гээд байдаг тул тийм зүйлийг дэмждэггүй учраас өөрийн эрхгүй эмнэлгээс хол байхыг бодсон хэрэг. Уг нь надад тохиолдсон төрөлтийн дараах хүндрэл эмнэлэгт төрсөн бол их энгийн зүйл байх байсан боловч захын эмнэлгээс 40 минутын зайтай газар төрсөн болохоор асуудал их ундарсан л даа. Нэлээн их цус алдсан учраас дөнгөж төрүүлсэн үрээ орхиод эмнэлэг явах хэрэгтэй болсон. Дөнгөж төрсөн нялх бие маань айж цочирдсоны улмаас нойргүй болж, сэтгэл гүн хямарч байсан гээд тэр үед мөн ч их юм болж билээ. Энэ явдлаас хойш би эмэгтэй хүн гэж ямар агуу юм гэдгийг яс махаараа ойлгосон доо. Ядарч туйлдаж, айж эмээсэн тэр үедээ ёстой л нөгөө эх болсон зургаан зүйл гэдэг шиг хорвоогийн бүх ээжүүдийг, эх нэртэй, эх заяатай бодгаль бүхэнд сөгдөж залбирч байсан даа. Мэдээж өөрийн ээж, эмээ, эмэг эх, эхчүүд, хатан ижий нартаа хамгийн ихээр залбирч, аврал эрж, хүч тэнхээ гуйж байлаа. За би ингээд дуусч байгаа юм байна даа гэж бодсон хэрнээ дуусч болохгүй гэдгээ бас мэдэж байсан. Энэ амьдралын нэг хүнд даваанаас надад олон олон үнэтэй сургамжууд өгсний нэг нь үхэл хэлж ирдэггүй, таны энэ нандин амьдрал хэзээ ч дуусч болно гэдгийг маш гүн ойлгож, үйлийн үр, ариуслыг их нухацтай авч үздэг болсон. 

-Бас нэг гайхалтай түүх. Та бид хоёрын энэ ярилцлагаас олон хүн их үнэтэй зүйл олж авах юм шиг санагдаад явчихлаа. Энэ утгаараа бол таньтай ярилцаад л баймаар байна. Гэвч алив зүйл хязгаартай. Ярилцлагаа ингэсгээд өндөрлөх үү дээ. Гэвч дахиад нэг асуулт. Сэтгүүлийн маань нэр Гранд. Агуу их хэмээх энэ ойлголт, хүний агуу чанарыг та юу гэж тодорхойлохсон бол?
-Миний хувьд хүний агуу чанар хүний зүрх сэтгэл, тархи оюунтай шууд холбоотой. Хүмүн бид бүгд тэнгэр бурханы төгс бүтээл гэж хэлсэн дээ.  Энэ маань бас л түүнтэй холбоотой шүү дээ. Бид өөрсдийн дотоодын чанадад буй тэр мөн чанарын өгөгдөл, тэр их хайр энэрлийг тархи оюуныхаа хүчээр татаж гаргаж авч түгээн, дэлгэрүүлж явдаг. Хүн хайр гэрлийг түгээж, хорвоо ертөнцийн амьдралыг тэтгэж явах жамтай. Гэхдээ эцсийн эцэст хүний агуу чанар бол хүн байхуй буюу хүн чанар өөрөө шүү дээ. 

Бид хоёр яриагаа ингэсгээд өндөрлөсөн юм. Цаас болоод цаг зав хязгааргүйсэн бол илүү олон зүйлийн талаар хөөрөлдмөөр байсныг нуух юун. Холливудын одын гэргий юу өмсдөг, юу иддэг, чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг гээд ахуйн сонинрхолтой сэдвдүүдийг энэ удаад орхисон нь бас учиртай. Сэтгэл болоод сэтгэлгээний ахуйн хүрээнд ярилцсан бидний ярилцлага энэ л түвшиндээ, энэ хүрээндээ үлдэг гэж хайрласан сэтгэл бас бий юм шүү. Дараа дахин дахин түүнтэй болоод ханьтай нь уулзаж гэгээлэг, амттай яриагаар уншигчиддаа бэлэг барих боломж олдоно гэдэгт итгэж байгаагаа ч нуух юун. Энэ бүхний эцэст ийм сайхан охин төрүүлж өсгөсөн ижий аавд нь том талархал илэрхийлэх нь зүй болов уу. 

"Гранд" сэтгүүл №41

2013 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (41)

  • Сүхбаатар
    Баяр хүргэе.Ухаалаг сайхан яриа байна.Амьдрал бол энэрэл хайр, өгөөмөр зөөлөн уужим сэтгэл шүү дээ...
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • sфтфф
    про альт про
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • sanal
    Impressed! Setgehui undur hugjsun busgui baina
    2014 оны 09 сарын 04
  • teneg
    xudlaa mereedlee bodit amidral met uyangyn xalilaar duurgej yaridag xuuxen baina uun tengeriin xun mun er busyn id shidten ch gex shig bur soluiorson um bnadaa
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
    • sanal
      Impressed! Setgehui undur hugjsun busgui baina
      2014 оны 09 сарын 04
  • zochin
    Сайхан ухаантай яриа өгсөн байна. Энэ олон хүмүүсийн сэтгэгдэлээс уншаад гайхлаа. Юундаа бухимдаад, нэгнээ муулаад байгаа юм бэ. Аялгуут сайхан монгол хэл заншилдаа үнэнч сайхан яриа болсон байна. Хэрэлдэж байхынхаа оронд сайн тогтоод унш, ухаан бодол чинь явцуу, үзэж харж байгаа юм чинь шальдир булдар болчихоод ойлгохгүй байгаа байх. Ханиа дээдэлж, хүн байхын дээд нь хүн чанараа авч үлдэх гэдгийг л хэлсэн байна. Дүүдээ амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин
    STIBEN GEGCH BUDUULEG ZODON CH ZALUUD ZODUULJ DARAMTLUULAHGUI SAIHAN AMIDARCH BAIGAA BOL BOLOO SHDEE NEG CH GESEN MONGOL EMEGTEI SAIHAN AMIDARG HARIN ENE NUHRIIG EHNERUUDEDEE GAR HURDEG GEJ GADAADIIN SETGUUL DEER BICHSEN BAIDAG NI UNENNII ORTOI gevch hoyr bijndee bolood ybj baival boloo
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
  • zochin
    uruvdultui negen hunii togoo nasaaraa goridoj amidarch yavaaga yu yu gene ve
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин
    ulgeriin yum shig yarih chin uneheer romantik bsan ch amidral deeree tiim bj chaddaggui uruvdumuur negen hariin nutagt ter dundaa amerik amidrald tiim baidaggui yumaa
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • ffffff
    zah zeeliin hund ueiin zolios boljee... neeh huseheer amidral bish bna. Ekh bolson Mongol nutagtaa ezen ni ym shig duraara amidrah saikhaan...
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин
    sigal chine galzuu gee bizdee
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • unen
    Stiven Sigal-iig odoo Hollywooded toodoggui shte, Mongolchuudiig yum medehgui gej bodood bgaa yum bhdaa ene huuhen. Tiim ch terguun heregtseetei jujigchin baigaagui gedeg yum, odoo buur dur ogohiig baisan ...tengeriin undag eroosoo bish
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • ajaa
    yarih gej yargalna gegchuu ,ene chini.utga uyangin haliltai muruudluu yariad bnuu,oilgohoo blaa.hunii yaria gehed amdralaas tasarsan uuriigee tengeriin amtan met bodson yasan icghguurgui yum,ugaasaa iim yumuu,esvel ter tulaanch n murgusuur bgaad garan garan bson yumuu.za uurtuu bj bval boloodoo gehees
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    zalhuu hureed dutuu orhiloo yamar sagsuu huuhen be ih murun dulguun erdemtei hun daruu gej
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • уу
    баахан хїний амьдралыг шїїгч нар,залхуу худалч архичинтай нийлээгїй сайхан алдартай хїнтэй нийлсэн нь хэн саад болоод байна Эрээнд авгай охид нараа явуулчихдаг байж
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Таалагдсангүй
    Нуршуу, долигнуурь хэтэрхий дүр эсгэсэн ч юм шиг. Надад таалагдах албагүй ч зүгээр л таалагдсангүй.
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • ужжж
    баахан хїний амьдралыг шїїгч нар,залхуу худалч ахричинтай нийлээгїй сайхан алдархтай хїнтэй нийлсэн нь хэн саад болоод байна Эрээн д авга йохид нараа явуулчихдаг байж
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Bataa
    hund uuriinh ni heleer yarihgui bol oilgodoggui gedeg. Teneg hund saikhan Mongol yaria bas oilgogdohgui l dee
    2014 оны 07 сарын 04
  • zulaa
    ene ih nurshuu, bas erdenetuya uneehr nuhrutuu uschee, yag ingeed yavahleere emegtei hun uurigu alddag yums higee, javhlangin ehner shig hudu gerte turdug shig l yum bolj. erni tegeed heterhi sunsleg boloh geed gegeereh geed, erdenetuygaas uuruus ni yu uldsiin boldoo? yadaj bujgee hiiged yavj bval arai l uur. uulin muhart edlende geriin ezegtei hiiigee dbval ch ayayay , za uuriihni songoson amidral yumda. az jargal husii
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • zulaa
    ene ih nurshuu, bas erdenetuya uneehr nuhrutuu uschee, yag ingeed yavahleere emegtei hun uurigu alddag yums higee, javhlangin ehner shig hudu gerte turdug shig l yum bolj. erni tegeed heterhi sunsleg boloh geed gegeereh geed, erdenetuygaas uuruus ni yu uldsiin boldoo? yadaj bujgee hiiged yavj bval arai l uur. uulin muhart edlende geriin ezegtei hiiigee dbval ch ayayay , za uuriihni songoson amidral yumda. az jargal husii
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • mmmmm
    teneg huuhen
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin
    Neg l ih uuriiguu magtsan huuhen yum .suuldee yu unshaad bgaagaa ch oilgohoo blaa .
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    ямар тэнэг яриатай хүүхэн бэ? Ухаантай болох гээд ядсан. Атаархаж байгаа юм бишээ. Зүгээр л тэнэг санагдчихлаа хэхэ. Яриаг нь уншихаар их төвөгтэй ярисан байна. хаха
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
    • Bataa
      hund uuriinh ni heleer yarihgui bol oilgodoggui gedeg. Teneg hund saikhan Mongol yaria bas oilgogdohgui l dee
      2014 оны 07 сарын 04
  • ffffff
    Амщрикийн шар хїїхнїїд ч их атаархдаг байхдаа ,Сигал ч мундаг жїжигчин хїчний тулааны том мастер шїї дээ
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    bi ch gesen gadaad huntei suusan minii huu bas bogson deeree hoh tolbotei l torson shte.hudlaa ooriigoo heterhii magtsan um bi l mundag bsan geed l bh um.ooriinhoo huchind tolgoigooroo amidarch bgaa bish ovoogiin buyand l yabj bgaa biz dee tegeed ch Sigal chin 5-6 abgai solison hichneen huuhduudtei gee biz dee.
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    mongolchuud mini yanadaa
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin
    Yneheer uhaalag busgui yumaa az jargal eruul enkh sn saikhan-g husie
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin
    naiz zaluugasa bushuuhan boliod uvuu shig hund hairtai boloh u ain kkk, hutlugch anuushtai suuj bsan gesen bh shu, zuger ulaim tsaim yuman deer shudraga l bh heregtei shd e, ter uvuu shige hunii ner aldar mungund n l bolson gedeg chin terte tergui hench medher bhad onig2
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • zaya
    Hoh tolbotoi torsion bolohoor mgl hunii ur udamiin batalgaa gene uu ter Sigaliga. bi ch gadaad huntei suusan.manai huuhduud bugdeeree l Hoh tolbotei torson. Ter ni bas say orosod ochtson l bi oros tsustai gel guided bsn biz de.heterhii nurshuu biee tooson yariltslaga bolson bn.
    2014 оны 07 сарын 03
  • bi
    8 nastaida uraldaand turuulsen gej harin ch neg siihgui hudal yarij bh chin, bi ter ueyd bas ter uraldaand orj bsan, 3rbairt, harin 1r bairt duuldag ohin orj bsan ene erdenetuya chin 2t n orson shde, teged ariin haalgar ter ohinii shagnaliig bulaaj bsniig lav medeh yum bn, shaal hudalch yumaa icheech, zaluuhan ohin uvgund yach bodson yaj durladag yum be zarim huuhnuud bas tegj bgad shijgiin sanaatai bhiimda,
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Xorvoo gej
    Gadaad huntei amidrahaar medremj n zurduggui l yum bhda..adaglaad hel surna buun lai.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Стивен Сигал тийм ч хөгшин харагдахгүй л байна даа. Монгол эрчүүд минь өөрсдийгөө хичээх хэрэгтэй. Сайхан Монгол бүсгүйчүүдээ харийн эрчүүдэд алдахгүй, тэжээж, тэтгэх чадалтай байсан бол юунд харийн хүн дагаж явах вэ дээ.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Хятад, солонгосуудтай зуучлалаар суусан охидуудаас өөр эмэгтэй байна. Хүүхэд байхдаа Стивен Сигалын тоглосон киног үзэх дуртай байсан шүү. Миний Монголын охидоос дэлхийд танигдсан кино одын эхнэр болж, нэртэй төртэй амьдарч байгаад бахархах хэрэгтэй шүү дээ.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • єєєє
    архичин залхуу худалч залуугаас алдар тїїхтэй том сайхан амьдралтай хичээл эрчїїд хувь илїї шїї,Манай хаадууд ч залуу сайхан хатадтай явж ирсэн
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • kkk
    uvuutei ni chatsuu bhaa mungu ner aldar bval uheh geed hevtej bgaa hugshintei ch gerlene shuu dee manai ihenh teneg huuhnuud
    2014 оны 07 сарын 03
  • ЭДМОН
    ӨВӨӨГӨӨС НЬ ОЛОН АХ ГЭЛҮҮ .ФИЗОЛОГИЙН АСУУДАЛ ИХ ГАРДАГ НАСНЫ ХЭТ ИХ ЗӨРҮҮ ГАНЦ ОЛДОХ АМЬДАРЛАА ӨВӨӨНҮҮДИЙ ӨВӨРТ ӨНГРӨӨХ НЬ ХАРАМСАЛТАЙ БИШҮҮ .ХАЦАР ГОО ОХИД БҮСГҮЙЧҮҮД МИНЬ
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
    • kkk
      uvuutei ni chatsuu bhaa mungu ner aldar bval uheh geed hevtej bgaa hugshintei ch gerlene shuu dee manai ihenh teneg huuhnuud
      2014 оны 07 сарын 03
  • 123
    yag unen , bas het nurshuu, ooriigoo ih tusgai hyn geed byr itgesen yariltslaga bna.
    2014 оны 07 сарын 03
  • ssss
    монголчууд маань хажууд байгаа нэгнийхээ хар барааны ухаж байж санаа нь амардаг муу зуршилтай болж.ДЭЛХИЙ даяаршаад байхад дэмий юм их бодоцгоох юм дєє хєєрхийс дов жалгаа магтахаас илїї тархи нь саатсан гэдэг шиг
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин
    энэ бол зөвхөн чиний л амьдрал,өөр хэнд ч хэрэггүй,Монгол охидуудаа чиний замаар орчих вий гэж маш их эмзэглэж байна .
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин
    энэ бол зөвхөн чиний л амьдрал,өөр хэнд ч хэрэггүй,Монгол охидуудаа чиний замаар орчих вий гэж маш их эмзэглэж байна .
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • биух
    Ярилцлага авсан хүн нь яасан ч долигнуур юм. Долоохнээ бүр. Өгөгдөл өгөгдөл л гээд байхийн. Энэ хүүхэн нь хөгшин баянтай сууснаа бүүр од шүүрсэн гээд бодчихож. Амьдралаа өөрөө залаад явахгүй чааваас даа. Япон луугаа яваад сургуулиа төгсөхгүй холливудад хэрэггүй болсон тэтгэвэрийн өвгөний хүүхдийг төрүүлээд.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
    • 123
      yag unen , bas het nurshuu, ooriigoo ih tusgai hyn geed byr itgesen yariltslaga bna.
      2014 оны 07 сарын 03
  • бб
    голдуу залуу эмэгтэйчїїд сэтгэдэл бичиж
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • ccccc
    Монголчууд маант их жижиг сэтгэдэг болсон нь энэ сэтгэдэлээс харагдаж байна.Атаа жєтєєгєє уралдах зарчмаар нийгэм ихм ббохирдож балжинаямтай хєл бємбєг тєайлбарлагч залуу хїртэл ажилгїй болчих мэт шээс нь гоожих гээд ,хїндэтгал энээ тэрээ ахамд залуу їеийн холбоо тасраад
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • aagii
    yu ch gemeer yum be dee? xet goy saixan xet xetruulsen zuil xudlaa baidag shig l sanagdaad yavchixlaa. gexdee yarisan shigee saixan amidraarai busgui mini
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • bi
    юу гэмээр ч юм бэ дээ, ер нь юм байгаагаараа байх шиг сайхан зүйл хаа байх вэ дээ
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    sigal bol jinhen maniak er gedeg biz de olon jiliin umnu ene huni tuhai zunduul ym gardag baisan shu de
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    ter SIGALIIG- anh mongold urij avchisan ter humuust ene huuhen bayarlah heregtei ene yariltslagiig haraj baihad uuruul olood avsan ym shig yarisanbna .tuuh bol tuuhere baih saihan shu.hudala yarij bolohgui.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    za ene odoo bolidoo gantsaara em sain da hari tsusni huntei suuj baigaa ym shig nom bichej baigaa ym shig l yariltslaga ugch , nuguu odontsoriin uvchnuur uvchlun gedeg l ym bolj de
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Дуустал уншиж чадсангүй. Хэтэрхий нуршуу байна. Хамаг цаг барчихлаа. Хэрэгтэй зүйл хомс байна. Гадаад хүнтэй суух хүний эрх ч гэлээ ийм сайхан ухаалаг монгол бүсгүй монголд амьдарч, монголынхоо төлөө оюун ухаанаа зориулсан бол сайхан байх байлаа
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    iim saihan busguig mine avaad suusan delhiin od hezeech minii mongoliin ene saihan oogui busguig gomdooj bolohgui gej helmeer bna.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • ббббб
    БУРХАН БОЛ ХУВЬ ЗАЯАГ ТОХИРУУЛАГЧ АТАА ЖӨТӨӨ БОЛ УХААНЫГ МУНХАРУУЛАГЧ ,МОНГОЛОО ШҮТСЭЭР БАЙГАА НЬ ЯЗГУУР САЙТАЙ ХҮНИЙ ШИНЖ
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    OD GEDGEER NI HULEEJ AVAAGUI GENEE NEEREE IH HUDLAA HELBERDSEN HUDLAA UHAALAG HARIULTUUD BAINA
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • bi
    um l bol tenger burhnii taalal geed baihiin eej aaviin chinii hicheel zutgel sh de yuun ikh shariin nomlolruu helbiideg um be de uuriinhuuruu chi goe huurhun shu de amjilt
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • ииии
    ГАДААДАД ОЛОН ЖИЛ АМЬДАРСАН Ч МОНГОЛ УХААНАА ИЛҮҮ ИХ ХҮНДЭЛДЭГ БОЛСОН НЬ ЗАЛУУСТ ИХ ХЭРЭГТЭЙ Л ЮМ
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • рхр
    Замбараагүй урт асуулттай, хэт хэлбэрдсэн ярилцлага байна. Баясгалан унщянгалаад яриж чадахаа больсон шиг уншигдлаа.
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
    • zaya
      Hoh tolbotoi torsion bolohoor mgl hunii ur udamiin batalgaa gene uu ter Sigaliga. bi ch gadaad huntei suusan.manai huuhduud bugdeeree l Hoh tolbotei torson. Ter ni bas say orosod ochtson l bi oros tsustai gel guided bsn biz de.heterhii nurshuu biee tooson yariltslaga bolson bn.
      2014 оны 07 сарын 03
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025