Б.Анхмаа: Тэгж үзээгүй юм байна

“3 охин”-ы Б.Анхмаад  энгийн биш есөн асуулт тавьсан юм. Тэр миний асуултад товч бөгөөд  сонирхолтой хариултууд өгсөн шүү.

1.Хамгийн хайртай, хамгийн дургүй хоёр хүнтэйгээ хамт бүтэн долоо хоног нэг өрөөнд түгжигдлээ гээд төсөөлөөд үздээ. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Хайртай хүнтэйгээ гоё юм яриад л,  өөрийнхөөрөө байна даа. Тийм байхад тэнд дургүй хүнээ хүн байна ч гэж харахгүй л байх  гэж бодож байна шүү.

2. Яг ном уншиж байх үедээ дотроо тоо тоолж үзсэн үү. Үзээгүй бол чадна гэж бодож байна уу?

Тэгж үзээгүй юм байна. Гэхдээ би чадах байх аа. Магадгүй, жаахан удаан л тоолох болов уу.

3. Танай байгууллага 40 ажилтантай. 39 нь эрэгтэй. Удирдлага тань лав ойрын таван жилийн хугацаанд нэмж эмэгтэй ажилтан авахгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Юу бодогдож байх юм танд?

Яагаад болохгүй гэж. Ер нь бол сайхан байх нь ээ. Мартын 8-ны өдөр 39 сарнайтай болох юм байна. /инээв/

4.Өнгөрсөн 10 жилийн амьдралдаа хийсэн бүх алдааг чинь бүгдийг нь цайруулъя. Эсвэл  ирээдүйн 10 жилд таны алдах гэж байгаа бүх асуудлыг урьдчилаад хэлээд өгье  гэвэл алийг нь сонгох вэ?

Би ирээдүйн 10  жилд чухам хаана, юун дээр алдах гэж байгаагаа сонсохыг хүсч байна.

5. Хэзээ нэгэн цагт эротик кинонд,  халзан толгойтой эмэгтэйн дүрд тоглооч гэсэн урилга ирвэл хэрхэн хүлээж авах бол?

Шууд тоглоно.

6. Таны итгэж биширдэг бурхан тань гэнэт гарч ирээд “Үлдсэн амьдралаа хөдөө мал маллаж өнгөрөө” гэвэл та яах вэ?

Би бурханаас аль болох гуйнаа. Мал маллаж амьдарч чадахгүй болов уу.

7. Тань дээр бөөгийн сахиус бууж удган болох учиртай нь тодорвол яах вэ?

Болохгүй ээ. /инээв/

8. Танд гүн гүнзгий дурласан нэгэн фен залуу таныг өөртэйгөө дотно харьцаа тогтоохгүй бол амиа хорлоно хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлавал Та яах вэ?

За даа. Хэцүү л юмдаа. Гэхдээ хүний л амийг аврана даа.

9. Уучлаарай, та 00-ын өрөөндөө ном уншдаг уу. Тэнд ер нь хамгийн удахдаа хэчнээн минут сууж байсан бол?

Би  00-ын өрөөнд уддаггүй ээ. /инээв/ Тэнд ном унших шаардлагагүй шүү дээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Teneg
    2014 оны 06 сарын 27 | Хариулах
  • hgfg
    Xogjiltei xariuljee.taalagdaw kkk
    2014 оны 06 сарын 27 | Хариулах
  • hgfg
    Xogjiltei xariuljee.taalagdaw kkk
    2014 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин
    хамтлагаасаа унаантай нь бас гоё нь таанкс
    2014 оны 06 сарын 27 | Хариулах
  • bagii
    anhmaa minii amiig avraach hezee uulzahuu ain
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • bagii
    anhaa minii amiig avraach hezee uulzahuu ain kkk
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin
    yhaantai l haryulsan bna,zob l bodoltoi bna sh dee.
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин
    yhaantai l haryulsan bna
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Хєнгєнхєн хїн юм. Хєнгєхєн= Хямдхан
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025