Эгэл жирийнүүдээс өөр этгээд талдаа сэтгэдэг гэдгээ илэрхийлэн ярьдаг олны танил хүмүүс бий. Тэгвэл тэдгээрийн нэг Б.Арго багш. Түүнд жирийн биш есөн асуулт тавихад тэр ингэж хариулсан юм.
Та өөрийгөө төгс эр хүн гэдэгт итгэлтэй байдаг уу?
-Төгс хүн гэж хаа ч байхгүй. Бурхан амьтныг төгс бүтээдэг. Харин хүнийг төгс бүтээгээгүй.
Та биеийнхээ аль хэсэгт сэтгэл хангалуун байдаг вэ?
-Бүх хэсэгтээ сэтгэл хангалуун байдаг. Хүний биеийн нэг хэсэг нөгөө хэсэггүйгээрээ байж чадахгүй шүү дээ.
Хамгийн аймшигтай, хор хөнөөлтэйгөөр худлаа хэлж байсан үе тань хэзээ вэ?
-Надад аймшигтай худлаа хэлж байсан үе байхгүй.
Та нэг жилийн дотор 25 орны хэлээр ярьж сурсан гэж яг үнэн юм уу?
-Би 27 жилийн хугацаанд 30 орчим улсын хэлний дөрвөн анализ хийсэн.
Та өөрийгөө урд төрөлдөө хэн байсан гэж боддог вэ. Хойд төрөлдөө хэн байх юмсан гэж бодож байна вэ?
-Тэрийг тэнгэр л мэднэ. Ер нь номтой хүнээс номтой хүн л төрдөг юм. Номгүй хүнээс номгүй хүн төрдөг.
Та хий үзэгдэлтэй таарч үзсэн үү? Ер нь хамгийн их айдаг зүйл тань юу вэ?
-Сүүлийн таван жил ёстой жинхэнэ сүнснүүдтэй зууралдаж байна даа. Би чинь тахилч хүн учраас мэдэрдэг юм. Би амьд хүнээс л их айдаг. Үхсэн хүний сүнснээс би огт айдаггүй. Амьд хүн бол хамгийн аюултай. Амьд хүнд сайн, муугийн аль аль нь байдаг.
Та хэдэн бүсгүйд дурлаж үзсэн бэ?
-Дурлал олон, хайр ганцхан байдаг. Намайг хүн ёсоор хайрласан цорын ганц хүн бол миний хань. Миний хувьд дурлал олон. Хайр ганцхан.
Хэн нэгэн хүн таныг царай муутай хэмээн ярьж байхыг яг чихээрээ сонсож байсан тохиолдол бий юу?
-Бүгд л намайг царай муутай гэдэг шүү дээ. Би өөрөө ч санал нэгтэй байдаг. Үнэн болохоор миний дургүй хүрдэггүй шүү дээ.
Монгол Улс хаант засаглалтай болж, Та хаан боллоо гэж бодъё. Тэгвэл энэ ард түмнийхээ төлөө хамгийн түрүүнд хийх зүйл чинь юу вэ?
-Чингис хаан юу хийсэн, тэрийг л хийхийг хүсч байна. Дайснаа дарах хэрэгтэй. Дарагдсан ардуудаа дээш нь татахыг хичээнэ.
Хариулт өгсөнд баярлалаа, Танд.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)