Нохой зодоонч Э.Болормаа: Тийм утгагүй зүйл байж болохгүй...

Монголын анхны эмэгтэй нохой зодоонч Э.Болормаад энгийн бус есөн асуулт тавьсан юм. Тэр хэрхэн хариулаа бол?

-Хэрэв  өөрийг тань олны танил монгол залуусын хэн нэгэнтэй нь эзэнгүй арал дээр нэг сарын турш амьдар гэвэл хэнийг нь сонгох вэ? 

-Юм юманд авьяастай, амьдрах,  зохицох чадвартай залууг л сонгох байх даа.

-Таныг  Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох нь тодорхой боллоо гэж бодъё. Энэ мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгах вэ?

- Улстөр миний сонирхол ерөөсөө биш. Тиймээс ийм бодол төрж байгаагүй юм байна. Гэхдээ таны асууж байгаачлан нэгэнт Ерөнхий сайд болвол аавдаа дуулгана даа.

-Хэн нэгэн гадаад эрхэм таньтай ярилцаж байхдаа  “Монголчууд ухаан муутай,  тэнэг ард түмэн”  гэж хэлвэл Та яаж хүлээж авах вэ?

-Зөвөөр тайлбарлаж ойлгуулна даа. Япончууд Монголын тухай өнгөц ойлголттой байгаа нь ажиглагддаг юм. Тэр болгонд сэтгэл өвдөж явдаг. Гэхдээ тэр сэтгэхүйг залуус бид өөрчлөх болно.

-Биеийн тань аль хэсэг танд хамгийн их таалагддаг вэ. Яагаад?

-Мөр. Яагаад гэвэл мөр гоётой байвал сайхан харагддаг гэж боддог.

-Хоёр нөхөртэй байвал зүгээр ч юм уу гэсэн бодол танд төрж байв уу?

-Төрж байгаагүй ээ. Тийм утгагүй зүйл байж болохгүй гэж бодож байна.

-Таны заяаны хань таниас 20 насаар дүү хүн байхаар бурхан цаанаас нь  зурчихсан байна гэж бодъё л доо. Та 40 хүрсэн хойноо 20 настай залуутай амьдрал зохиож чадах уу?

-Хувь тавиланг би урьдчилж харж чадахгүй болохоор юу болохыг хэлж мэдэхгүй. Хайр сэтгэлээр бол яагаад болохгүй гэж.

-Тэгвэл биеийнхээ аль хэсэгт хамгийн дургүй вэ?

-Хөл. Учир нь том болохоор гоё гутал олдохгүй хэцүү байдаг.

-Холливудын нэг найруулагч танд кинондоо тоглооч гэсэн санал тавьж байна. Гол нь бүтэн 2 цаг үргэлжлэх кинон дээр Та чармай нүцгэн байх юм. Ямар ч хувцасгүйгээр дүр бүтээх саналыг хүлээж авах уу?

-Би мэргэжлийн жүжигчин биш учраас мэдээж тийм саналыг хүлээж авахгүй ээ.

-Асуултад хариулсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025