Эмчилгээний гоо заслын салбар мэсгүй аргыг эрхэмлэн, таашааж байна

“Dermaesthetic” эмчилгээний арьс гоо заслын эмнэлгийн эмч А.Зулаа

Шинжлэх ухаан, техник технологи бидний санаанд оромгүйгээр хурдтай хөгжиж буй энэ үед унтаад босоод ирэхэд л нэг шинэ технологи, нэг шинэ нээлт биднийг угтдаг болсон. Энэ удаад бид арьс гоо заслын салбарт ямар шинэ техник, технологи сүүлийн үед нэвтэрсэн хийгээд түүний давуу болон сул талын талаар уншигчиддаа тодорхой мэдээлэл хүргэхээр зорилго тавин Dermaesthetic” эмчилгээний арьс гоо заслын эмнэлгийн эмч А.Зулаатай уулзсан юм. Их хотын зүрхэнд, Их дэлгүүрийн урд байрлах тус эмнэлгийн эмч энэ залуухан бүсгүй анх Польшид сургууль төгссөн бөгөөд жил бүр, бараг улирал бүр гадагшаа явж, шинэ техник, технологи, нээлттэй танилцаж, туршлага солилцдог, нэг үгээр хэлбэл мэргэжлийн хувьд өөрийгөө үргэлж uptade хийдгийг нь мэдэх учраас ийн онцолж зорьсон хэрэг.

Эмчилгээний болон гоо сайхны зорилгоор олон хүн арьс гоо заслын эмнэлгийг зорих шаардлагатай болдог бөгөөд чухам энэ үед сонголтоо зөв хийх юу юунаас чухал. Зөв сонголт хийхэд зөв, бодитой мэдээлэл тус болдог билээ.       

Магадгүй зарим уншигчид маань анх удаа мэдээлэл авах гэж байгаа байх. Үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулъя?

“Dermaesthetic” эмчилгээний арьс гоо заслын эмнэлэг маань үүд хаалгаа нээгээд ..? жил болж байна. Орчин үеийн дэвшилтэт техник технологи дээр үндэслэн Европ стандартын мэсгүй эмчилгээ үйлчилгээ эрхэлж буй Монголдоо анхдагч эмнэлэг гэж болно. Европын холбооны улсад мэргэжил эзэмшсэн, мэргэжлийнтуршлагатай, ур чадвартай эмч нар  олон улсын сертификат, чанарын баталгаатай Швейцар, Канад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн‚ лазер эмчилгээнүүдээр мэргэжлийн өндөр түвшинд арьс гоо заслын үйлчилгээг үзүүлдэг.
Тэгвэл танай дээр хамгийн сүүлд шинээр ямар үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна вэ?
Арьс цайруулах, залуужуулах солонгос улсад хамгийн их алдаршаад байгаа cindella, luthione тарилгууд, v-line ботокс, нүүр болон биеийн арьсыг булбарай толигор болгож шинэчилдэг Рerfect skin лазер эмчилгээ, шивээсийг өндөр үр дүнтэй, сорвигүй арилгах хамгийн сүүлийн үеийн лазер эмчилгээ, мөн өнөөг хүртэл бүрэн арилах боломжгүй байсан арьсны нүхжилт, бүх төрлийн сорвижилт, төрсний дараах язралт, үрчлээ зэргийг өндөр үр дүнтэй арилгах Laser CO2 Fraxional эмчилгээнүүдийг шинээр нэвтрүүлээд байна. Түүнчлэн мэсийн бус аргаар нүүрний хэлбэржилт гаргаж, арьс залуужуулах эмчилгээ үйлчилгээнүүдийг саналж болгож байгаа. Ер нь дэлхий нийт арьс гоо заслын салбарт аль болох мэсгүй, аюулгүй, natural аргыг илүү эрхэмлэдэг болж байна. Энэ салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл манай Dermaesthetic Beauty Clinic Mongolia фэйсбүүк хуудсанд зочилж, шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх боломжтойг дуулгамаар байна. Яагаад гэвэл энэ салбар маш хурдацтай хөгжиж байгаа учраас үнэн, зөв мэдээллийг цаг алдалгүй авч байх нь юу юунаас чухал байдгийг манайд хандаж буй үйлчлүүлэгчдээсээ харж ойлгосон. Буруу эсвэл дутуу мэдээлэлтэй байснаас гоо сайхны нөхөж баршгүй алдаанд орсон хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ.
Мэсийн бус аргаар нүүрний хэлбэржилт гаргаж, хэлбэржилт гаргах үйлчилгээгээ тодруулаач?
Нас явах тусам арьс унжиж, нүүрний хэлбэр, тиг алдагдаж байдаг. Энэ нь хүний биед байдаг Hyaluronic Acid Collagen буюу гиалуроны хүчил байх ёстой хэмжээнээсээ багасч, арьс уян хатан чанараа алдан, хуурайшдгаас үүдэлтэй хөгшрөлтийн үйл явц явагдсных. Үүнийг аюулгүй аргаар буюу мэсгүйгээр зогсоох, удаашруулах арга нь нүүрний нимгэн болон гүн үрчлээ, унжилт өгсөн хэсгийг гиалуроны хүчлийн тумламжтайгаар дүүргэж, өргөж, хэлбэрийг нь засах технологи юм. Энэ технологийн тусламжтайгаар зөвхөн үрчлээ, унжилтыг шийдээд зогсохгүй уруул, хамар, хөх, өгзөг гээд сэтгэл дундуур байдаг бүх хэсгийнхээ хэлбэрийг засч, дүүргэлт хийх боломжтой. Гиалуроны хүчил нь биед байх ёстой, ямар нэг сөрөг нөлөөгүй, цаг хугацааны явцад биед уусч, нэг хэсэг нь болчихдог хамгийн сүүлийн үеийн технологиор гаргаж авсан бүтээгдэхүүн учраас айх аюул байдаггүй.  
Тэгвэл Laser CO2 Fraxional эмчилгээ гэдэг нь?
Арьс гоо заслын салбарт гарсан хамгийн сүүлийн үеийн өндөр үр дүнтэй лазер эмчилгээ. Гол зорилго нь саяхныг хүртэл бүрэн арилах боломжгүй гэгдэж байсан арьсны нүхжилт, пластик мэс заслаас үүдэлтэй сорвиноос авахуулаад бүх төрлийн сорвижилт, язралт, үрчлээг эмчилдэг. Мөн мэс ажилбарт зүслэг хийхэд энэ технологийг ашигладаг. Арьсны хийгдэх хэсгийн асуудлаас шалтгаалаад янз бүрийн хэмжээ, давтамжтайгаар хийгдэнэ. Түүний нарийвчилсан туяа нь арьсанд жигд нягтрал, хэмжээтэйгээр нэвтэрсэн хэсэгтээ коллагны эсийг шинээр төлжүүлж, хийгдсэн гүнээс нөхөж төлжиж, уян хатан нягтарснаар дахин эдгэрэл явагдаж, гадаргуу дээр өнгөц гуужилт үүсч, улмаар арьсны өөртөө чийг шингээх чадвар сайжран, эд эс сэргэж, арьс толигор булбарай, уян хатан болдог. Энэ зарчим нь арьсан дээрх сорви, нүхжилт, язралт арилах шалтгаан болдог. Хүнд төрлийн лазер учраас мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх шаардлагатай байдаг.     
Манайд сэвх нөсөөний асуудал хамгийн түгээмэл гэж болно. Миний олж сонссоноор сэвх, нөсөө толбыг эмчлэх хамгийн тохиромжтой улирал намар, өвөл юм гэсэн. Төрөлхийн сэвх арилдаггүй, олдмол сэвх бол амархан арилдаг, лазер эмчилгээ үр дүнтэй эсвэл тос, бүтээгдэхүүнээр арилгасан нь илүү гэдэг ч юм уу, янз бүрийн мэдээлэл байх юм л даа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
Олдмол, төрөлхийн? Яг үнэндээ хүмүүсийн дунд ийм ойлголт, ангилсан нэршил байдгаас биш төрөхдөө сэвхтэй төрсөн хүүхэд гэж байдаггүй. Бага насанд үүссэн сэвхийг төрөлхийн гэж боддог юм болов уу. Сэвх, нөсөө толбо нь нэг төрлийн чөлөөт радикалуудын исэлдэл учраас ийм нь арилна, тийм нь арилахгүй гэсэн зүйл байдаггүй. Үүсээд удаж байгаа эсэх нь ч эмчилгээнд хамаа, нөлөө байдаггүй. Аль ч төрлийн сэвх байсан гол нь лазерын эмчилгээг мэргэжлийн туяаны мэргэжилтэй эмч зөв хийснээр өндөр үр дүнтэй арилдаг. Өөрөөр хэлбэл сэвх, нөсөө толбыг хамгийн аюулгүй, өндөр үр дүнтэй эмчилдэг арга нь одоохондоо лазер эмчилгээ гэх гээд байна л даа. Тос, бүтээгдэхүүнээр сэвх, нөсөө толбо арилдаггүй. Хятад улсаас орж ирдэг  цайр, мөнгөн усны найрлагатай, түрхэх үед үр дүнгээ харуулаад буцаад нөсөө толбо бүр ихээр гардаг, арьсыг маш эмзэг болгодог сөрөг нөлөө ихтэй бүтээгдэхүүнээс болгоомжлохыг зөвлөмөөр байна.

Энэ төрлийн эмчилгээнд  IPL, YAG зэрэг лазер тохиромжтой байдаг. Laser pigmentation therapy үйлчилгээнд орно. Арьсны өнгө, сэвхний байдлаас хамаарч дунджаар 3-4 удаа цаашлаад 1 курс /6удаа/ эмчилгээнд ороход хангалттай. Жирэмсэн үед орохыг хориглодог бөгөөд эмчилгээ хийлгэсний дараа нарны хэт ягаан туяанаас хамгаалах шүүлтүүртэй тос хэрэглэх ёстой байдаг.

Сэтгүүлийн маань нүүр хуудас хэмжээ, хязгаартай учраас энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл УИД –ийн урд байрлах “Dermaesthetic” гоо заслын эмнэлэгт өөрийн биеэр очиж эсвэл 88112201, 88015442 дугааруудаас мэдээлэл авч болох нь ээ.

"Гранд" сэтгүүл 52-р дугаар Б.Ундрал 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Зочи1
    батга л лав эмчилж чаддаггүйн байна лээ
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    батга л лав эмчилж чаддаггүйн байна лээ
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочи1
    батга л лав эмчилж чаддаггүйн байна лээ
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • cc
    shaal hudlaa gazar shv, setgeltei zuwluguu uguhgvi neg sonin hedhen minut laseraa hsen bolchol sonin hvnsnii skock nvvrend naagal haychdag, hha tgel boloo 200,0-n uichilgeeshvdr, gadur ajiltai ywj bgad. udagtai ochij taarad budgiig n saihan tsewerled hiihim bh gsn chn ter chigeer n neg sonin huwungur halit archsan bolol laser hj ehelsen ontsgu vnenees tsaashgu gazar bnle neeh hol ywkude
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Yostoi muuhai gazar bna lee luuvirchid V-line tarilgaa hudlaa hairtsag haruulchaad oor yum soruulaad hiichdiim bnalee ter V-line ene ter ni erdoo oroogui, hun huurdag ontsgui gazar bna lee nadad ogt taalagdaagui
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • y
    hhaaaaa tiim u
    2016 оны 11 сарын 28
  • Зочин
    лазер эмчилгээ хэд вэ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • й
    Очоод үзүүл үзүүл
    2016 оны 01 сарын 15
  • Зочин
    Би аваараас хацартаа сорвитой болсон түүнийг хичнээн төгрөгөөр эмчлэх болоо мэддэг бол хэлээч
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
    • й
      Очоод үзүүл үзүүл
      2016 оны 01 сарын 15
  • Зочин
    Харьцаа сайтай л юм байна лээ. Би 4 хоногийн өмнө нүхжилтний лазер хийлгэсэн. Үр дүнд хүрэхийн тулд сар бүр тогтмол хийлгэх нь чухал гэж эмч нь хэлсэн. Гоё болох байх гэж итгээд л байгаа ямар ч байсан курсээр нь хийлгэнээ. Нарнаас бас сайн хамгаалах хэрэгтэй гэсэн . Нүхжилтээ арилгах гэж өчнөөн тос маск хэргэлсэн их ч мөнгө үрсэн одоо энэнд их найдаж байна даа
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    end yazralt arilgah emchulgend 1 orson. Hed heden udaa orj bj ur dun gardag ch mni huvid setgel hangaluun bga. 1 orol medegdehuits arilsan bsn
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • т
    лайтай үнэтэйм бн лэ шд. 6 сая ч гэх шиг. монголчуудын цалин, орлого хэд билээ? тэр өөрөө тийм үнээр үүнийг хийлгэх үү? тэнэг юм билээ. цагийн гарз санагдсан.
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • oyuka
    tsag avah geed zalgahad zoduulhaa shahlaa halriltsaa muutai gazar bna
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
    • y
      hhaaaaa tiim u
      2016 оны 11 сарын 28
  • Hi
    Ene gazar emchluulsen Hun bnau hir sain ur duntei yum boloo uichluulsen Hun Baival bicheerei
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025