Эцэг хүн ямар байх ёстойг уран бүтээлээрээ харуулахыг зорьдог

МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын бүтээлчдийн Монголын холбооны \ОУУБМХ\ тэргүүн  А.Чадраабал “BlUE MOON” арт галарейд 14 дэх удаагийн бие даасан үзэсгэлэнгээ “Саруул талын өглөө” нэртэйгээр нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та бол манай чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг. Ингэхэд анх уран зурагтай холбогдсон үе хэзээ байв. Хэд дэх жилдээ бийр янтай нийлүүлж байна вэ?

-Баярлалаа. Би дунд сургуулийн сурагч байхаасаа л зураг зурж эхэлсэн. Багшийн их сургуульд зургийн ангид орж төгсөөд, урчуудын эвлэлд элсэж цаашлаад сургуульдаа багшлах болсон доо. Уран  бүтээлээ тасралтгүй 15 жил идэвхитэй туурвиж байна.

-Танай удамд зураач хүн бий юу?

-Миний аав Нямын Адъяабазар гэж зураач хүн байдаг. Зураг зурах авъяасыг ааваасаа өвөлж авсан даа.

-Уран бүтээлчийн хувьд онгод хөглөгдөж байж сайн бүтээл төрдөг байх. Таны онгод ямар үед их мэдрэгддэг вэ?

-Уран бүтээлч бүхэн онгод, хийморьтой байдаг. Гэхдээ хүн болгоных өөр өөр, тухайн өдрийн өнгөөс ихээхэн шалтгаалдаг гэж хэлж болно. Хүн л болсон хойно баяр гуниг ээлжлэн тохиоход тэр болгоноос уран бүтээлийн хүч энерги бүхнийг мэдэрч байдаг.

-Зургаа зурчихаад өөртөө чамлалтай хандах, эсвэл бахдах сэтгэл таньд мэдээж төрж байсан биз?

-Ер нь зураач хүн гэдэг чинь шинэ үзэсгэлэнгээ нээчихээд нэг баярлана, шинэ бүтээл хийчихээд нэг баярлана. Өөртөө таалагдсан зураг зурчихаад туйлын их  баярлаж түүнээсээ кайф авах сайхан. Тэр сайхан зурсан бүтээлээс дараа дараачийн бүтээл туурвих их эрч хүч болоод өөр шинэ содон санаа олж авдаг.

-Зураг зурж байхдаа ихэвчлэн юу  боддог вэ?

-Би бол Монгол хүн. Монгол хүн учраас би энэ сайхан эх орон, үзэсгэлэнт байгалийнхаа тухай боддог. Мөн Монгол үүх түүх, ёс заншил, соёлынхоо тухай зурахыг их хичээж явдаг.

-Та бүтээлийнхээ онцлогийг тодорхойлооч?

-Би ер нь эцэг амьтныг зурах их дуртай. 2012 онд бух болон буурны зургуудаар тус тус бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан.

Энэ удаад дандаа морь буюу азарганы зургуудаар үзэсгэлэнгээ гаргасан. Ерөнхийдөө эцэг хүн ямар байх ёстой вэ гэдгийг тэдгээр уран бүтээлээрээ харуулахыг зорьдог.

-Үзэсгэлэнгээ амжилттай нээлээ. Цаашид юу төлөвлөж байна?  

Тус үзэсгэлэнгээ 18 хүртэл нээчихээд 24- нөөс хойш Хятад улсад нээх болно. Ирэх жил мөн бие даасан үзэсгэлэнгээ нээх төлөвлөгөөтэй байна.

Танд баярлалаа.

П.Урнаа

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • ene bid 2 ch yu l bol
    guilga guigaal dolignool guigeed baidag. ter ulsaas idsen munguu erguuleed tuluurei hu
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025