Гранд блиц
- Овог, нэр? Баасанхүү Сайнцогт
- Төрсөн он сар өдөр? / Жил, орд? 1985.08.22 Үхэр жил, Арслангийн орд
- Таны мэргэжил? Дуучин
- Таны уриа? Хүү, Хаа хүчтэй байгаарай
- Таны хобби? Хөлбөмбөг
- Таны ширээний ном? Нууц товчоо
- Таны хайртай амьтан? Нохой
- Таны хамгийн тод ааш? Наргианч
- Таны хамгийн том айдас? Ганцаардал
- Таны гоо сайхны идеал? Ертөнцийн цоожийг тайлах түлхүүр
- Таны хэлэх дуртай үг? Зөвхөн урагшаа
- Таны хамгийн онцгой худалдан авалт? Тоглолтын хослол
- Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ? Хоол хийх
- Таныг юу тайтгаруулдаг вэ? Хөгжим, гэр бүл, хүүхэд
- Хүний мөн чанар? Өрөвч нинжин, шударга
- Хайр гэж юу вэ? Аз жаргалын үндэс
- Нууц амраг гэж хэн бэ? Ёстой мэдэхгүй
- Таны бодлоор /эр хүний /эмэгтэй хүний/ хайрыг ямар бүсгүйчүүд / эрчүүдэд илүү их татдаг вэ? Сайхан сэтгэлтэй, ёс журамтай
- Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ? Эр хүний эр, шийдэмгий байдал гэж юу вэ? Үнэнч байх, үр хүүхэд хань ижлээ дээдлэх
- Танд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу, эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу? /Танд эр зоригтой эр хүн таалагддаг уу, эсвэл ухаантай эр хүн таалагддаг уу? Эрхэмсэг
- Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Та хэн нэгнийг нэрлэж чадах уу? / Сэтгэл татам, сайхан эр гэж хэнийг хэлэх вэ? Та хэн нэгнийг нэрлэж чадах уу? Эмэгтэй хүн болгонд л дур булаам зан чанар байдаг.
- Амьдрал гэж юу вэ? Аз жаргал нь юундаа оршдог юм бол? Гэр бүл, найз нөхөд, хайр


Г.Бөртэ
Сэтгэгдэл (1)