Монголчууд Эльбрусийн оргилд гарлаа
Говь-Алтай аймгийн Тонхил сум үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын “Сутайн бор” уулын клубын уулчид тавдугаар сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар 09:19,УБ-ын цагаар 13:19-д Европ, ОХУ-ын хамгийн өндөр уул Эльбрусийн оргил /5642м/-д амжилттай гарч тугаа мандууллаа гэж манай тамирчид ОХУ-аас өнөөдөр мэдээллээ.