Монголын кино урлаг, дэлгэцийн ертөнцөд шинэ залуу жүжигчид хүч түрэн орж ирж байгаа билээ. Жилээс жилд улам залуужих болсон энэ салбарт өвөрмөц төрх, өөрийн гэсэн имижтэй шинэ залуус хүч түрэн гарч ирж байгаа.
Бид энэ удаад та бүхэнд нэгэн залуу жүжигчинг танилцуулж байна. “Фэйсбүүк од” хэмээх уран сайхны кино их хотын залуусыг байлдан дагуулсан цаг саяхан. Тус киноны ерөнхий найруулагч, продюссер “Гайз 666” хамтлагаар овоглогддог Д.Лхагва энэхүү киноныхоо нээлтийн үеэр СТА цол, тэмдгээр энгэрээ мялаасан.
Эзэндээ улсын хүндтэй шагнал авч ирсэн тус кинонд Гүнчээ, Анхаа, Соёлоо, Зоригт нарын залуу жүжигчид дүр бүтээсэн бол Р.Жанна хэмээх энэ бүсгүй тус кинонд тун халуухан дүр бүтээсэн.
Зоригтын найз охины дотны найзын дүрийг бүтээсэн Р.Жанна “Люмино” хамтлагийн “Сэмбий” дууны клип, Coca Cola-гийн реклам тэргүүтэй хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглоод буй. Р.Жаннагийн өвөрмөц дүр төрх, эфирийн царай олны анхаарлыг ихэд татаж байгаа гэнэ шүү.
Тэрээр Метрополис клубын XX зуун партид найзуудынхаа хамт хүрэлцэн ирэх үеэрээ манай дуранд өртсөн нь энэ.





Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (3)