Т.Ариунаа нөгөөдөр хагалгаанд орно

Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа хөлөө гэмтээсэн гэсэн мэдээлэл сонсогдлоо. Тэрээр өнөөдөр өглөө өндөр өсгийт туфльтэй явж байгаад хальт гишгиж хөлөө гэмтээн нөхөр, хүүхдийнхээ хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж эмчилгээ хийлгэж байна гэсэн яриа гарсан юм.  Харин бидний авсан мэдээллээр бол дуучин бүсгүй маань удахгүй хийх гэж байгаа тоглолтдоо бэлтгэж байгаад хөлөө гэмтээсэн аж. Бид дуучин Т.Ариунаатай утсаар холбогдлоо.

-Таныг хөлөө гэмтээж гэж сонсоод залгаж байна. Хөл нь гайгүй юу?

-Гайгүй ээ, одоо яг эмчид үзүүлж байна.

-Таныг туфльтэй бэлтгэл хийж байгаад хальт гишгиж унасан гэсэн яриа гарсан байна?

-Үгүй ээ, пүүзтэй бэлтгэл хийж байгаад хальтираад уначихлаа. Шинэ пүүз болохоор хальтирчих шиг боллоо.

-Эмч нар юу гэж байна? Хөл тань гэмтсэн гэхээр фенүүд чинь санаа зовж байгаа байх?

-Гурав дахь өдрөөс хагалгаанд орох бололтой. Ерөнхийдөө гайгүй ээ. Тоглолт маань л жаахан хойшилж магадгүй нь бололтой.

Гавьяат жүжигчин Т.Ариунаа тайзнаа дуулж эхэлснийхээ 30 жилийнхээ ойд зориулсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байсан аж. Хэзээнээсээ л гал цогтой дуучин бүсгүй маань арван жилийн сурагч байхаасаа л дуулж эхэлсэн. Монголын рок попын алтан үеийн домог болсон “Соёл-Эрдэнэ” хамтлагт 18-хан настайдаа дуучнаар орж, дараа нь Болгарт дуулаачийн сургуульд явж байсан билээ. Тийм болохоор түүний тоглолт үндсэндээ Монголын рок попын шинэхэн үеийн түүхийг өгүүлнэ гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Хэдийгээр дуучин маань хөлөө гэмтээсэн ч гэсэн тун удахгүй эдгэж, уран бүтээлийн ажилдаа орох байх. Уншигчдынхаа өмнөөс хурдан эдгээрэй гэж ерөөе.

А.АМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • sunje
    Hurdan idgeerei amjilt husie tcoglog shv ariuna chi uragsha zubhun uragsha
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин
    танийг үргэлж дэмжиж шүтэж явдаг. хурдан эдгээрэй
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    эрүүл энхийг хүсье хурдан эдгээрэй
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • oyunaa
    ih shine gutal omsood bhaar tegj bhgvi yu kkkkkkkkkkkkkk
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин
    Хүн хөлөө бэртээхэд Сараа ямар хамаатай юм, тэнэг минээ болгоомжгүйгээсээ болж гэмтээ биз дээ хүмүүсийг битгий хагаралдуулаад байгаачээээээээээээээ Ариунаад хурдан эдгээрэй амжилт хүсье
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Saraa gej bugsuuruu hool idsen avgai haraal hiisen biz eldev um bicheed l bichuuleel baisin
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин
    хурдан эдгэрээрэй амжилт
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин
    Хурдан эдгэрээрэй.сайхан тоглолтыг чинь хүлээж бн.
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025