ДБЭТ-ын 2014 оны тавдугаар сард гадаад, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгууллахаар төлөвлөсөн томоохон ажлын нэг “Сакурагийн цэцэрлэг” 2014 оны тавдугаар сарын 24, 25-нд “дэлгэрнэ”. Учир нь Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог, хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” (Чио Чио Сан) дуурийг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтран бүтээх нь.
Тус театрын театр гоцлол дуучин Р.Доржхорол, Э.Бумхүү, Б.Гомбо-Очир, Ж.Бямбажав нар “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын Тежун хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран тогложээ.
Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хашийн тунгалаг царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг энэхүү дуурь 1904 оны 12 сарын 17-нд анх удаа Италийн Милан хотод тоглогджээ.
Үзэгчдийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж дэлхийн театруудын чансааг үргэлж шалган, илтгэж, байдаг Ж.Пуччинийн хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь 19-р зууны эхний хагаст Японы Нагасаки хотод болж өнгөрсөн түүхийг өгүүлдэг.
Үзэгч та бүхэн энэ сонирхолтой үйл явдлыг Монгол, Солонгосын уран бүтээлчдийн шилдэг тоглолтоос үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70110397, 99024933, 99147227, 91114570
Вэб сайт: www.opera-ballet.mn
Онлайн тасалбарыг: www.monda.mn, www.easytickets.mn –ээс аваарай
Сэтгэгдэл байхгүй байна