Анх удаа бухын тулааныг зогсоолоо

Испанийн хамгийн алдартай үндэсний спорт бол бухын тулаан. Жинхэнэ эрчүүдийн эр зоригийг шалгадаг гэдэг уг наадам дэлхийн хамгийн аюултай спортуудын нэг яах аргагүй мөн. Тэгвэл саяхан уг спортын түүхэнд анх удаа тэмцээнийг дундаас нь зогсоожээ.

Сар гаруйн хугацаанд үргэлжилдэг “Дэлхийн бухын тулааны цуврал” тэмцээний үеэр хоёр бух гурван бух сургагч буюу матадоруудыг хүнд гэмтээснээр тэмцээний зохион байгуулагчид тэмцээнийг зогсоосон байна.

Лас Вентас цэнгэлдэхэд цугласан 24000 үзэгчдийн өмнө бух сургагч Давид Мораг хагас тонн гаруй буюу 532 килограм жинтэй бух мөргөн зүүн хөлийг нь гэмтээжээ. Үүний улмаас Мора тэмцээнийг орхисон боловч бухыг заавал алах ёстой уламжлалтай юм байна. Тиймээс дараагийн бух сургагч Антонио Назаре талбайд гарч ирэн өнөөх бухын амийг тасалжээ.

Үүний дараа хоёр дахь бух гарч ирсэн байна. 537 килограм жинтэй бухыг сургахаар гурав дахь бух сургагч Саул Жименез Форте талбайд гарч ирсэн байна. Хэдийгээр хоёр дахь бух сургагч Назаре уг бухын эсрэг тулалдах байсан боловч догшин бух өвдгийг нь хүчтэй мөргөсөн тул эмнэлэгт хүргэгдэх хэрэгтэй болжээ.

Ингээд гурав дахь матадор Саул бухын амийг таслахаар урагшлах үед бух түүний баруун хөлийг эврээрээ сүлбэж орхижээ. Гэсэн бух сургагч эцсээ хүртэл хөл дээрээ зогсон өнөөх бухын амийг тастаж чадсан байна.

Энэ өдөр нийт зургаан бух тулалдах байсан ба үлдсэн дөрвөн бухтай тулалдах матадор байгаагүй тул тэмцээнийг зогсоохоос өөр аргагүй болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • uuree
    Huurhii buhnuud,humuus arai denduu yumaa. Uursdiig ni alah gej baihad huniig murguj gemteeh bol baga zuil shuu dee, Buhnuudiin zuv
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025