Ойрын өдрүүдэд “Монголын эрчим хүч 2014” олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээ нь эрчим хүчний салбарын өнөөгийн болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд дэвшилтэт болон байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй.
Мөн түүнчлэн салбарынхан мэдээлэл, туршлага солилцох, эрчим хүчний салбарт Монгол улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх харилцан хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой.
Эрчим хүчний салбарынхны “ENERGY MONGOLIA-2014” олон улсын EXPO-г Чингисийн талбайд тавдугаар сарын 22-24-г хүртэл зохион байгуулагдаж байна. Иргэд та бүхэн салбартай холбоотой мэдээллийг авахаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авах боломжтой юм байна.





Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (2)