Рок мангас Р.Мөнхсайхан охиноо урлагын хүн болгохгүй гэж одоо ч гэсэн ятгадаг гэдэг.Охиноо хятад хэлний ангид сургаж, өөр салбарт хүч сорихыг зөвлөдөг гэнэ. Түүний охин бол залуу дуучин М.Сонор. Сайн дуучин болно гэдгээ аавдаа харуулж, урмыг нь хугалахгүйг хичээж яваа. Тийм ч учраас тоог хөөхгүй чанартай уран бүтээл хийхийг зорьдог нэгэн.
Дуучин М.Сонор, Б.Амархүү нар хамтарч ах, дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл нь анх тайзнаа Улаанбаатар чуулаганд тоглогдсон. Гэвч үзэгчдийн хүсэлтээр дахин мюзиклээ тавихаар болж, М.Сонор ааваасаа онц үнэлгээ авсан гэнэ шүү.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна