20`s party!

Долоо хоног бүрийн Баасан гаригт их хотын night club-ууд олон олон сонирхолтой арга хэмжээ зохион явуулах болсон. Ингэснээр зөвхөн доргио залуус л Friday night гэж хий догдлох биш, бид нэг ёсондоо шоуны зохион байгуулалтанд орлоо гэсэн үг юм. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны үдэш бид дахин нээгдэж буй “Метрополис” клубын 20`s party-д хэсэг хугацаанд саатав.

Шөнийн Улаанбаатарын дэгжин залуус 1920, 1930-аад оны хэв маягийг илтгэх хувцасаар гоёж тус клубын зүг яаран яаран ирж байлаа. Үүдэндээ улаан хивс дэвссэн “Метрополис” зочдоо халуун дотно угтаж авав.

Энэ үдшийн зочдоор улс төр, урлаг, загварын ертөнцийн олон олон сонин содон хүмүүс ирсэн байлаа. Мөн энэ үдэш Ариунаа Сүригийн шоу Marquee 21 клубт болсон. Тус арга хэмжээнд оролцсон залуус яаран яарсаар “Метрополист”-т ирж байв. Их хотын анхны том клубт үзүүлэх энэ зэргийн хүндлэл мэдээж байлгүй л яах вэ.

 Ийнхүү “Метрополис” үүд хаалгаа сүр дуулиантайгаар нээв. Бид шоуны зочдын фото агшныг та бүхэнд хүргэж байна.

Г.БӨРТЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • danzan
    ymr uchirtai party-d irj bgaagaa medehgui toortson humuus bas l olon bn shuu
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Ariunaa Suri fashion show MSM deer bolson shde, after party ni MRQ deer bolson. Joohon boditoi medeelel oruulj baigaach, yu yugui sonssonoo l bichih yum ene setguulch nar.
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
  • wow
    saihan party bolson shvv tnx metro club
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025