Цахим ертөнц, тэр дундаа фэйсбүүк бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсны зөвхөн нэг илэрхийлэл нь фэйсбүүкийн гэдэг нэртэй одод хүртэл бөөн бөөнөөрөө төрж байгаагаас харагдана буй за. Тэдний нэг Эмили Минаж гэдэг нэрийг фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчид андахгүй мэддэг гэх юм билээ. Зарим нь бүр фэйсбүүкийн анхдагч оддын нэг ч гэж тодорхойлдог.
Санамсаргүй байдлаар найздаа зориулж хийсэн бичлэгээ алдаж, төсөөлж байгаагүй үр дүнг хүлээн авсан энэ бүсгүй өдгөө өөрийн гэсэн пэйж, дуутай болоод байгаа гэсэн. Хамгийн олон эсрэг коммент, хамгийн олон дагагч, лайкийн эзэн болсон Эмили Минаж энэ удаад “шидэт хайрцаг”-наасаа түр гарч ирчихээд явж байгаа нь энэ.
Харин эрхэм фэйсбүүкчид маань түүний алдаанаас сургамж авах нь бүү хэл бүр олон хүн, янз бүрийн бичлэг, хагас нүцгэн, нүцгэн зургаа алдаж санамсаргүй од болох буухиаг үргэлжлүүлсээр байгаа. Магадгүй Эмили Минаж ч гэсэн өөрөө санамсаргүйгээр фэйсбүүкийн од болсондоо баяртай ч байдаг юм билүү?


Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (72)