Телевизийн реалити шоуны од Ким Кардашиан болон реппэр Канье Уэст нар энэ сарын 24-нд буюу маргааш хуримаа хийнэ гэдгээ зарласан. Хуримын зар гарах хүртэл бид тэднийг Францад гэрлэх ёслолоо үйлдэнэ хэмээн итгэж байсан ч тэд Италийн Флоренц хотод хуримлахаар болжээ. Энэ тухай Канье сэтгүүлчдэд “Миний бодлоор охинд минь энд байх нь илүү таалагдаж байгаа. Мөн Ким бид хоёрын хувьд анхны анхны бал сараа тэмдэглэнэ. Флоренц бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг. Би хувьдаа Европын хамгийн үзэсгэлэнтэй хот гэж боддог” гэж ярьжээ.
Хуримын ёслол Белведерэ сүмд болох бөгөөд сүмийн зардал ойролцоогоор 410,000 ам.доллар болох гэнэ.
Хосууд маань анх 2010 онд танилцсан байна. Реалити шоуныхаа зураг авалтыг хийж байх үедээ Каньетай танилцсан Ким тухайн үед загвар өмсөгч Габриел Аубритай үерхэж байжээ.

Үүнээс хойш тэд сайн найзын харьцаатай байсан бөгөөд 2012 онд Уэст “Терафлү” нэртэй дуу гаргасан үүний дараа тэдний харилцаа олны анхаарлын төвд орж ирсэн.
Улмаар 2012 оны таван сард Уэст болон Кардашиан нар үерхэж байгаагаа олонд ил болгосон ба тухайн оны 12 сард тэд хүүхэдтэй болсон гэдгээ зарлаж байсан юм.
Хосуудын хурим хэвлэл мэдээллийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа. Тэд зөвхөн алдарт Vogue сэтгүүлтэй гэрээ байгуулсан боловч Ким өөрийн твиттер хуудаснаа хуримын зургуудаа нийтэлнэ хэмээн мэдэгдснээс болж Vogue сэтгүүлийнхэн түүнийг гэрээгээ цуцалж магадгүй хэмээн санаа зовж байгаа гэнэ. Тэдний хуриманд ямар нэгэн хэвлэл мэдээллийнхэн очихгүй бөгөөд хуримын бичлэгээ ямар нэг телевизээр цацахгүй гэдгээ мэдэгдсэн.
Кимийн мэдэгдэж байгаагаар хурим цомхон хүрээнд болох бөгөөд ойролцоогоор 400 гаруй зөвхөн тэдний сайн мэддэг хүмүүс л хуриманд оролцох гэнэ. Зочид дунд олны танил одууд цөөнгүй байгаа бөгөөд зарим нь хуримын бичлэг телевизээр цацагдах юм бол ёслолд оролцохгүй хэмээн мэдэгдсэн байна.
Хуримд уригдсан зочид таван сарын 23-нд Фрацын Парис хотноо оройн хоолонд орох урилгатай бөгөөд өчигдөр буюу таван сарын 22-нд сүйт бүсгүй маань найз бүсгүйчүүдийн хамт зөвхөн бүсгүйчүүдийн оройг тэмдэглэн өнгөрөөсөн байна.


Сэтгэгдэл байхгүй байна