Супер хатагтайн сонголт

Монголын парламентын гурван Доржийн нэг, манай урдаа барих хашир туршлагатай хуульч Ц.Шаравдорж өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон ч гэлээ 4 жилийн хугацаанд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж, монгол төрд хүчин зүтгэсээр буй. Хашир парламентач энэ эрхмийг ёстой бодь сэтгэлтэй, жинхэнэ төрийн хар хүн гэдгийг монгол түмэн мэднэ. Төрд хэрэгтэй зайрангуудын нэг түүний гэргий Ц.Эрдэнэчулуун хэмээх бүсгүй барилгын бизнес, “Гандирс”-аараа эртнээс нэр нь дуулдаж ирсэн. Гадаад, дотоодын 5 дээд сургууль дүүргэсэн түүнийг мэдэх хүмүүс нь жинхэнэ супер хатагтай гэдэг нь аргагүй. НҮБ-д хүртэл хариуцлагатай алба хашиж ирсэн хатагтай Ц.Эрдэнэчулуун орос, англиар ус цас шиг ярихдаа илтгэх ур чадвар, сонсож мэдснээрээ ёстой гайхуулдаг нэгэн.

Ерөөс нөхрийнхөө нэрээр танигдаж, өөрийн том ертөнцийг тунхаглаж яваа манай цөөн бүсгүйчүүдийн нэг гэж болно. Өдгөө 48 настай, боловсрол болоод биеэ авч явах соёл, гоо үзэсгэлэнгээрээ дээдсийн хүүхнүүдийн дунд цахиур хагалдаг Ц.Эрдэнэчулуун хатагтайн нийгэм, улс төрийн идэвх сүүлийн жилүүдэд идэвхижсэн нь түүнийг сонгуульд нэр дэвших нь гэсэн таамаглалыг төрүүлээд байсан. Үнэндээ ч сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан боловч суралцаж буй сургуулиасаа болоод тэрээр энэ сонгуульд нэр дэвшихээ больсон гэнэ.

Чансаагаараа алдарт Харвардын дээр жагсдаг Нью-Йорк, Барселонд төвтэй IESE их сургуульд хатагтай Ц.Эрдэнэчулуун тэтгэлэгээр суралцаж байгаа бөгөөд ирэх жил дүүргэх аж. Дэлхийн глобал бизнесийн лидерүүдийг бэлтгэдэгээрээ алдартай тус сургууль жилд ердөө 20 хүн зах зээлд бэлтгэж гаргадаг бөгөөд 500 орчим тэрбумын хөрөнгөтэй дэлхийг хэрэн сүлжсэн Wall Mart мэтийн үндэстэн дамнасан бизнесийн удирдагчид чухамдаа тус сургуулиас төрөн гарсан түүхтэй. Энэ сургуулиас сонсож, дуулах зүйл сонгуулийн дэргэд хамаагүй үнэ цэнэтэй учраас хатагтай Ц.Эрдэнэчулуун сонгуулиа орхиж, эрдэм боловсролыг сонгосон гэнэ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025