Metropolis-т салхилах салхи!

Их хотын залууст club-ын соёлыг мэдрүүлж нэгэн шинэ давалгаа болж гарч ирсэн Metropolis club өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тодорхой шалтгааны улмаас ажиллахгүй байсан билээ.

Тэгвэл хэзээд залуусын зорьж очих дуртай газрын нэг байсан тус клуб өнөөдрөөс шинэ өнгө төрхтэйгөөр залуустайгаа мэндчилэх гэж байна.

ХХ-р зууны дуу хөгжим, загвар, шоу зугаа цэнгэлийн оргил үе болох эрхэмсэг тансгийн илэрхийлэл 1920-1930 оныг санагдуулам үдэшлэгт та бүхэн саатан тухлах нь ээ.

Энэ үдэш дэгжин хослол, дур булаам даашинзаар гоёсон залуучууд, бүсгүйчүүд их хотын анхны том клуб болох Metropolis –д нэгэн дор цуглах гэж буйгаараа онцлог. Залуу насны гоо сайхан, эрч хүчийг гайхуулсан онцгой энэ үдэш та бүхнийг олон олон сюрпризүүд хүлээж байгаа гэнэ шүү.

T.G.I.F events болон ARTUR events хамтын бүтээл болох энэхүү үдэш эхнээсээ дуусах хүртлээ сонин содон бүхнээр дүүрэн байх болно гэж залуус тэсэн ядан хүлээж байна.

Та бүхэн 22.00 цагаас тус клубт яг л язгууртнууд мэт улаан хивсэн дээгүүр алхан нэгэн сонирхолтой үдшийг эхлүүлэх нь байна. 

Д.СЭРГЭЛЭН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Zochin
    Zavaan gazar
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Metro neegdeh gj bgaa yumu yawnaa
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Metro neegdeh gj bgaa yumu yawnaa
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Metro neegdeh gj bgaa yumu yawnaa
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    tasarhai Metro uneheer goy shuu
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025