О.Пүрэвдулам эргэж ирлээ

Учирсан бүсгүй бүрээсээ магтаалын үг сонсож, урдах хойтох гэргий нараа юугаар ч дутаалгүй бөөцийлдөг “алтны магнат” Ц.Мянганбаярт олон хүн талархдаг. Яагаад? Нэг ч гэсэн Монгол эр хүн элэг нэгт охид, бүсгүйчүүдээ сайхан амьдруулж чадаж байгаа нь юутай завшаан гээд л тэр шүү дээ. Үнэхээр ч түүний ачаар өнгөтэй өөдтэй амьдарч яваа бүсгүйчүүд нэгээр тогтохгүй.

Цуутай эрийн цайг чанах болсон топ модель О.Пүрэвдулам амаржсан мэдээлэл саяхны hot news байлаа. Загварын сайхан бүсгүйчүүд төрсөн даруйдаа төд удалгүй тайзнаа гарч өндөр өсгийт дээр гунхдаг болсон жишгийг топ бүсгүй энэ удаад биелүүлсэн байна.

Загварын сайхан бүсгүйчүүд төдийгүй их хотын гангачуудыг ичээнээс нь гаргаж нэгэн дээвэр дор цуглуулсан Ариунаа Сүригийн шоунд О.Пүрэвдулам тайзнаа гарсан мөчийг та бүхэн харж байна. Төрсөн ч төрөөгүй юм шиг гуалиг ээж, топ маань энэ үдшийн нэг “үзэгдэл” байсан шүү.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025