Хуучин оны сүүлчийн өдөр буюу 12-р сарын 31-ны үдэш “Боловсрол суваг” телевиз “Гурван найз” инээдмийн киногоор үзэгчдэд бэлэг барьсан. Тэдний адал явдал 2014 онд үргэлжлэн олон ангит кино болж гарч байгаа. Тус кинонд жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Б.Анхбаяр нар гурван найзын гол дүрүүдийг бүтээсэн. Мөн “Эмоци” продакшны жүжигчид Г.Нарансолонго, Б.Аринцэцэг болон Ш.Алтанцэцэг, Б.Баярмаа зэрэг жүжигчид хамтдаа тоглосон. Түүнчлэн кинонд урлаг, соёлын олон алдартнууд тодорхой дүр бүтээж байгаа.
Ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий зураглаачаар “Боловсрол суваг” телевизийн зураглаач З.Мөнхзол, зураачаар А.Бямбасүрэн, нүүр хувиргагчаар Б.Болор-Эрдэнэ зэрэг олон уран бүтээлчид ажиллаж байна. Тус кино нийт 40 ангитай юм байна.
Киноны хаалтын зураг авалт энэ сарын даваа гариг буюу 19-нд болж өнгөрчээ.





Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна