Дэлхийн хамгийн том үлэг гүрвэл

Аргентина улсын палентилогичид дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн  том үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгийг олжээ. Титанозавр хэмээх төрлийн уг үлэг гүрвэл нь 19 метр өндөртэй, 39 метр урттай 77 орчим тонн жинтэй өвсөн тэжээлтэй байсан байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар чулуужсан ясны хэмжээг урьд олдож байсан аварга амьтадынхтай харьцуулахад гарцаагүй дэлхий дээр амьдарч байсан хамгийн том амьтан болох нь батлагдаж байгаа. Хүзүүгээ сунган зогсоход 20 хүртэл метр хүрдэг уг үлэг гүрвэл нь 100 сая жилийн өмнө амьдарч байсан хэмээн үзэж байгаа юм байна.

Уг олдвор нь энэ онд олдсон хоёр дах титанозаврын олдвор бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын нэгэн мужаас Пенсилванийн эрдэмтэд мөн нэг чулуужсан олдворыг илрүүлж байжээ.

Дээрх олдворыг анх 2011 онд нутгийн фермерүүд олж илрүүлсэн бөгөөд эрдэмтэн Карбаллидо болон Пол нарын удирдсан баг олдворыг амжилттай гаргаж авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025