Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дахин Азийн аварга боллоо. Азийн наадмын алтан медалийн төлөө Казакстаны Раковыг ялснаар Монголын жүдочид энэ наадмаас гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирсан юм.