Аварга хүн ийм л байдаг

Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дахин Азийн аварга боллоо. Азийн наадмын алтан медалийн төлөө Казакстаны Раковыг ялснаар Монголын жүдочид энэ наадмаас гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирсан юм. Аваргаар амьсгалсан энэ долоо хоног цахим ертөнцийнхөнд ч тун таатай байсан гэнэ шүү. Учир нь манай тамирчид Азийн наадамд чансаагаа харуулж, алт, мөнгө, хүрэл медалийг ээлж дараалан хүртэж, эх орныхоо далбааг мандуулж байгаа болохоор тэр. Тэрдундаа аварга Н.Түвшинбаяр алт авсанд түүнийг хайрлаж, хүндэлж, биширч шүтдэг фэнүүд нь сошиал сайтууд дээр баярлаж талархсан, урам хайрласан үгсийг харамгүй бичицгээж байна. Улстөрийн нөхцөл байдлаас болж Монгол Улс хямаргаант байдалд ороод байсан 2008 онд Олимпийн анхны аварга болж Монголчуудаа эв нэгдэлд уриалж байсан тэрбээр цахим ертөнцийн цэцэн болжморуудын хэрүүлийг ч зогсоогоод байна гэхэд болох байх.

Бүр  өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээс болоод шоронгийн хаалга татах дээрээ тулаад байгаа цахимын болжморуудад ч түүний буянаар эвлэрсэн гэнэ шүү. Эв хагарсан хэсэг хүмүүсийг төдийгүй улс орондоо амар тайван байдлыг дагуулж чадаж ирсэн түүнд цаашдаа ч эх орныхоо нэрийг дэлхийд олон удаа цуурайтуулж Монголын бахархал хэвээрээ, аварга нэрээ нэр төртэйгөөр хадгалж авч үлдээрэй хэмээн хүсье. Манайд салбар салбараас төрсөн аварга олон. Харин энэхүү нэр хүндтэй  аварга гэх тодотголдоо эзэн шиг байж чаддаг нь тун цөөн шүү.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    mongolchuudiig bayrluuldag shan avargada amjilt buhnig husey.Rio n olimpod alt avaarai.ireh jiliin delhiin avargad zaaval alt avaarai amjilt
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Bayr hurgie
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025