Бид та бүхэнд олонд нэртэй дэлхийн оддын гэрлэхээсээ өмнөх хийсэн гэрээнүүдийн тухай танилцуулсан билээ. Энэ удаад 2 дахь цувралаа уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ. Гэр бүл салалт олширсон энэ цагт гэрлэхээсээ өмнө зөвшилцөж хийсэн гэрээ туйлын ач холбогдолтой чухал гэрээний тоонд багтаад байгаа. Гэрлэлтийн өмнөх гэрээ нь зарим хосуудын гэр бүлийн бат гагнаас болж өгч чадаж байгаа.Харин зарим хосууд салсан нөхцөлд талуудын эрх ашиг нэр хүнд цаашилбал эд хөрөнгийн баталгаа болж өгж байгаагаараа онцлог юм.
Denise Richards & Charlie Sheen
Жүжигчин Charlie Sheen 2002 онд 37 насандаа модель Denise Richards-тай гэрлэн 2 хөөрхөн өхөөрдөм охинтой болжээ. Гэвч тэдний хамтын амьдрал 2005 оноос асуудалтай болж улмаар гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн байна. Хоёр хүүхэдтэй тэд гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ихэд хичээсэн боловч 2006 онд салсан юм. Тэдний гэрлэлтийн өмнөх гэрээ ёсоор бол аль араар нь тавьсан нэг нь нөгөөдөө 4 сая USD төлөхөөр тусгагдсан байв. Ихээхэн төвөгтэй өнгөрсөн салалтын үед одоо 40 насыг хүрч буй Denise Richards энэ заалтыг бус харин Charlie Sheen-ийн мөрийтэй тоглоом, мансууруулах бодис мөн сүрдүүлгийн чанартай хараалуудыг нь шүүхэд ярьж жүжигчин залуугаас 25 сая USD салгаж чаджээ.
Khloe Kardashian & Lamar Odom
Kardashian-ы гэр бүлийнхний нэг гишүүн болох Khloe Kardashian одоо 27 настай. Khloe-ийн гэр бүлийнхэн телевизийн реалити шоу “Keeping Up with the Kardashians”-д оролцож дэлхий даяар нэрд гарсан билээ.
Үүний сацуу эгч дүү Kim, Kourtney мөн Khloe Kardashian нар гоо үзэсгэлэнгээрээ олонд гайхагддаг сайхан бүсгүйчүүд. Хамгийн бага дүү болох Khloe 2009 онд сагсан бөмбөгийн “Los Angeles Lakers” багийн тоглогч 32 настай Lamar Odom-той гэрлэсэн. Тэдний гэрлэлт гэрлэлтийн өмнөх гэрээний түүхэнд шинэ үе эхлүүлсэн гэгддэг. Учир нь Lamar гэрлэснээсээ эхлэн сар бүр өөрийн хэрэгцээний shopping-д зориулж 5.000 USD мөн гоо сайхныхаа хэрэгцээнд сар бүр 1.000 USD авж байхаар гэрээнд заасан байна.
Micheal Jackson & Debbie Rowe
50 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэн мянга мянган шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосон домогт Micheal Jackson гурван хүүхдийн эцэг байсан билээ.Афро-Америк гаралтай попын хаан маань дахин давтагдашгүй дуу хоолой, авьяасаараа сая сая хүмүүсийн шүтээн нь хэвээрээ үүрд байх болно.
Тэрбээр дэлхий даяар нийт 750 сая цомог зарсан дэлхийн хамгийн нэртэй хамгийн сайн уран бүтээлч гэдгээрээ Гиннессийн номонд бичигдсэн байдаг. Харин алдарт дуучны хувийн амьдрал төдийлөн тэгш байсангүй. Micheal Jackson 1994 онд Elvis Presley-гийн охин Lisa Marie Presley-тэй гэрлэсэн боловч энэ гэрлэлт 2 жилийн дараа салалтаар төгссөн.
Дараа нь 1996 онд өөртэйгөө нас чацуу эгэл жирийн сувилагч бүсгүй Debbie Rowe-тай гэрлэн олныг гайхшруулж байв. Удаа ч үгүй тэдний анхны хүүхэд төрж, ердөө жилийн дараа хоёр дахь хүүхэд нь ертөнцөд мэндэлж хосууд хүү охин хоёртой болов.Гэвч хосууд 1999 онд салахаар болоход гэрлэлтийн өмнөх гэрээ чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Debbie Rowe бүсгүй 10 сая USD авахын зэрэгцээ хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүйгээр барахгүй 2 хүүхдээ 45 хоногт нэг л удаа харахаар тохиролцсон байна.
Micheal Jackson-ы 3 дахь хүүхэд нь 2002 онд төрсөн ба түүний эр бэлгийн эсийг тээгч ээжид шилжүүлэн суулгаж бүрэлдсэн нэгэн хүү бий.
Steven Speilberg & Amy Irving
Дэлхийн хамгийн шилдэг кинонуудыг бүтээгч алдарт кино найруулагч, өдгөө 65 настай Steven Speilberg-ийн хүртсэн шагнал, хураасан хөрөнгө тоолж барашгүй билээ. “DreamWorks”-ийг үндэслэн байгуулагчдын нэг тэрбээр 1989 онд анхны эхнэр Amy Irving-гаасаа салахдаа дэлхийн хамгийн үнэтэй салалтуудын эгнээнд нэрээ үлдээсэн юм.
Жүжигчин Amy Irving-тэй 4 жил ханилсны эцэст Steven Speilberg жүжигчин Kate Capshaw-д сэтгэл алдран улмаар Amy Irving-ээс гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхэд гэрлэхээсээ өмнө байгуулсан гэрээ нь хуулийн хэмжээнд бус, тодруулбал гэрч өмгөөлөгчгүйгээр байгуулсан нь тогтоогдон хүчингүй болсон түүхтэй. Ийнхүү Steven Speilberg, Amy Irving-д 100 сая USD төлжээ.
Steven Speilberg 1991 онд өөрөөсөө 8 дүү Kate Capshaw-тай гэрлэсэн байна. Тэд хоёр талаасаа нийлсэн мөн үрчилж авсан нийт 7 хүүхэдтэй.

Б.Ундар
Сэтгэгдэл байхгүй байна